Monthly Archives: February 2018

February, 2018

  • 5 February

    Халдлага хийсэн этгээдэд 40 хүртэлх жилийн ял онооно

    2015 оны 11 сарын 13-нд Францын нийслэл Парист бөмбөг дэлбэлэн 130 хүний аминд хүрч, 353 хүнийг шархдуулсан гэж сэжиглэгдээд байгаа 28 настай Сала Абдесламыг шүүх ажиллагаа Бельгийн нийслэл Брюссель хотноо эхэллээ. Парист болсон халдлагатай холбоотойгоор 2016 оны гуравдугаар сарын 15-нд Брюсселийн Forest дүүрэгт  Бельгийн гурав, Францын нэг цагдаа нэгжлэг хийж байх үеэрээ зэвсэгтэй этгээдийн халдлагад өртөж хөнгөн шархтсан. Дээрх цагдаа …

  • 5 February

    Алдарт 20 дугаар тогтоол

    1991 он. Ардчилсан хувьсгалын эхлэл тавигдаж, социалист систем задарч зах зээлийн чөлөөт систем руу орж байсан эгзэгтэй цаг мөч байлаа. ЗХУ-аас манай улсад үзүүлдэг зээл, тусламж зогсож, экспортын бараанд хамгаагүй өндөр татвар тавьсан явдал нь манай жижиг орны эдийн засгийг хүнд байдалд оруулжээ. Ингээд тухайн үеийн БНМАУ-ын Засгийн газрын ерөнхий сайд Д.Бямбасүрэнгээр анхлуулсан нам, төрийн удирдагч нар маш нууцаар “Эдийн …

  • 5 February

    Бодлогоор өрсөлдье, сэтгүүлчид ээ!

    Дүрмийнхээ дагуу дөрвөн жилдээ нэг удаа болдог Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хурал энэ сарын 8-ны өдөр болохоор товоо зарласан. Уг хурлаар МСНЭ-ийн ерөнхийлөгчийг шинээр сонгоно. Тодруулбал, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид ажлаа шинэ хүнд хүлээлгэж өгнө гэсэн үг. Дөрвөн жилдээ нэг удаа анхааралд орж ирдгийг нь эс тооцвол МСНЭ юу хийдэг, яаж ажилладгийг нь сэтгүүлчид хэзээ ч сонирхож байгаагүй. Ядахнаа л жилийнхээ …

  • 5 February

    Хүүхдийн мөнгийг ямар өрх авах вэ?

    Хүүхэд бүрт сар тутам олгодог 20 мянган төгрөгийг өнгөрсөн долоо хоногт өгч эхэлсэн. Хэрэв таны хүүхдийн мөнгө дансанд ороогүй бол хоёр шалтгаантай аж. Нэгдүгээрт, 2017 оны өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн судалгаанд хамрагдаж, 554 гэсэн босго онооноос дээш байгаа бол  хүүхдийн мөнгө авахгүй. Мөн энэ судалгаанд огт хамрагдаагүй өрхийн хүүхдүүд сар бүрийн 20 мянган төгрөг олгохгүй байгаа аж. Засгийн газар нийт …

  • 5 February

    Цагаан сар шашны баяр биш

    Монголчууд Цагаан Сарыг анхандаа намар тэмдэглэдэг байгаад, сүүлд эзэн Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулсан цагаас эхлэн хавар тэмдэглэдэг болсон, төрт ёсны баяр, монгол үндэстний их ёслол болохоос шарын шашны баяр биш юм. Тэр тусмаа шинийн нэгний өглөө мөр гаргана гэж нэг элийрэл байна! “Цог хийморийн зүг-баруун хойшоо гарч, хорин нэг алхаад, цаас салхинд хийсгээд, “*********** ******* ******* ******* **** …

  • 5 February

    Цагаан сар:Хадаг, архи хоёрыг хадгалж чадсан айлд эд мөнгө тогтдог

    Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан таван өнгийн хадгийн билэгдэл утга учрын тухай уншигч та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. Монголчууд эрт дээр үеэс хадгийг эдийн дээд гэж төрөл бүрийн хүндэтгэлд хэрэглэж заншжээ.Таван өнгийн хадгийг архитай хамт хадгалж чадвал эд мөнгө тогтон амар тайван жаргалтай байна гэж үздэг байжээ. Эрт дээр үед айлууд цагаан сарын …

  • 5 February

    Хойд Солонгосын парламентын тэргүүн Өвлийн Олимпод оролцоно

    Хойд Солонгосын нэр хүндтэй төрийн албан тушаалтан Ким Ёон Нам Өвлийн Олимпод оролцохоор Өмнөд Солонгосыг зорихоор болжээ. Парламентын болон төрийн ёслолын тэргүүний алба хашдаг тэрээр Хойд Солонгосын 22 төлөөлөгчийн хамт Өмнөд Солонгосыг зорино. Энэ үеэр хоёр Солонгосын тамирчид нэг тугийн дор жагсах юм. Өчигдөр хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн хамтарсан хоккейн баг Шведийн багтай тоглож 1-3-ын харьцаатай ялагдсан. Өмнөд Солонгосын албаны хүн …

  • 5 February

    Б.Баатархүү: Хот суурин газарт цагаан сарын баяр тэмдэглэх ёс жаяг алдагдсан

    XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн цагаан сарын  шинийн нэгэн нь туулай өдөр, баасан гаригт тохиож байна. Монголын цагаан сар намрын улиралд болдог байсан гэх мэдээлэл ч бий. Тэгэхээр энэ асуултанд оносон тайлбар хэрэгтэй боллоо. Тиймээс Соёл Урлагийн Их сургуулийн Соёл, урлал судлалын хүрээлэнгийн захирал, доктор Б.Баатархүүтэй энэ сэдвээр ярилцлаа. -Цагаан сарыг Монгол түмний их баяр гэж нэрлэдэг. Гэвч яг …

  • 5 February

    XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн шинж 

    Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхрийн толгой болон бие шар, эвэр чих, сүүл, омруу, туурай нь улаан, шийр, ходоод, ногт нь ногоон, цулбуур нь хөх, амаа ангайж сүүлээ зүүн тийш шарваж явна. Үхэр хариулаач нь ногоон царайтай, үсээ зүүн тийш чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, цагаан дээлтэй, …

  • 5 February

    Д.Батчулуун:Бид эх дэлхийгээ, газар шороогоо ухаж хөгжих ёсгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, иргэдтэй хийсэн уулзалтад УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд нар оролцов. Төрийн тэргүүн аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ орон нутгийн хөгжлийн асуудлаар санал солилцон, алслагдсан зарим сумдыг дахин төлөвлөх асуудлаар санал нэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар тус аймагт 65 мянга гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд арилжааны банкинд 70 мянга гаруй …

  • 5 February

    ЭЕШ-ын бүртгэл эхэллээ

    2018 оны Элсэлтийн Ерөнхий Шалтгалтын /ЭЕШ/ онлайн бүртгэл өнөөдөр 09:00 цагт эхэллээ. САНАМЖ: Энэхүү шалгалтад 2018 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм. Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэнэ. Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй …

  • 5 February

    Нумын орд:Амьдралын харилцаанд идэвхтэй байх бүх боломжоо ашигла

    ХОНЬ (3/21-4/19) Халамжит хүний үүргийг гэр бүлдээ хүлээх хэрэгтэй болно. Таны бодол өнгөрсөн зүйл рүү хэт хэлбийхээс болгоомжил. Хэтийн төлөвлөгөөгөө зохиохын тулд өнгөрснийг сайн эргэцүүл. Бизнесийн гэрээ хэлцэл үл ойлголцлоос шалтгаалан толгойны өвчин болно. Гүн бодол тань таныг яах ёстойг хэлж чадах ба энэ нь өөрийгөө илэрхийлэхэд тань тусална. Энэ өдрийн чухал хэсэг нь хайр сэтгэл байна. Таны бусдад өгөх …

  • 5 February

    Зургаан цагаан мэнгэтэй, шар луу өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 20. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, зургаан цагаан мэнгэтэй, шар луу өдөр.                          Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 18 цаг 02 минутад …

  • 5 February

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. 2018 оны 02 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Халх …

  • 4 February

    Хамтын амьдралаараа комикс зурдаг хос

    Yehuda Adi Devir өөрийн эхнэр Маяатайгаа өнгөрүүлдэг гайхамшигтай цаг хугацаа, гэгээн хайрыг уран бүтээлдээ дүрсэлдэг уран бүтээлч билээ. Та түүний уран бүтээлээс хосын 10 орчим жилийн хамтын амьдралын гэрэл гэгээтэй, бодит амьдралын үнэн төрхийг харах болно. Тэрээр сүүлийн үед хийсэн бүтээлүүдээ танилцуулсан байна. Бүтээлүүдэд нь эхнэр нь ч мөн тусалдаг.