Monthly Archives: February 2018

February, 2018

  • 4 February

    Элс шуудайлан гол ханаа босгож өргөө гэр барьжээ

    Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэн Ганцэцэг хоёр охинтойгоо хамтран зуны амралтаар нь энэхүү сайхан өргөөг барьж босгожээ. Элсийг шуудайлан гол ханаа босгоод гадуур нь цементэлсэн гэнэ. Унтлагын өрөө нь тусдаа, нийлээд хоёр өрөөтэй гэр болжээ.    

  • 4 February

    Тээврийн хэрэгслийн дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулна

    Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл, саатал бий болдог тул Замын цагдаагийн газраас хөдөлгөөнийг зохицуулахаар зарим арга хэмжээг авахаар болсноо мэдээллээ. Шинийн нэгнийг хүртэл тээврийн хэрэгслүүдийг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Хоёр сарын 3, 10-ны …

  • 4 February

    Мексикийн хууль бус цагаач иргэд ачааны машинд нуугдсан байсныг илрүүлжээ

    Бичиг баримтгүй Мексикийн 200 орчим цагаач иргэн агааржуулах төхөөрөмжгүй ачааны машинд нуугдсан байсныг олжээ. Тодруулбал АНУ-ын Техас мужаас зүүн тийш холгүй орших Мексикийн зүүн хойд хэсгийн Тамаулипас мужид ачааны машин дотор унд хоолгүй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд нуугдсан байсныг албаныхан илрүүлсэн аж. Тэд Америкт хүрэхийн тулд Гватемал, Гондурас, Эл Салвадороор дамжсан. Гурван хүнийг хүний наймааны хэргээр сэжигтнээр татсан бөгөөд Мексикийн цагдаа …

  • 4 February

    Леди Гага эрүүл мэндийн байдлаасаа болж Европт хийх тоглолтуудаа цуцалжээ

    “Joanne World Tour” аялан тоглолтоо хийж байгаа дуучин Леди Гага эрүүл мэндийн байдлаасаа болж үлдсэн тоглолтуудаа цуцалж байгаагаа 27 сая дагагчтай instagram хуудсандаа зарлажээ. Тэрээр үлдсэн 10 тоглолтоо Европын орнуудад хийх байсан аж. Леди Гага “Тоглолтыг маань үзэхийг удаан хүлээсэн Европын фенүүдийнхээ урмыг хугалж байгаад уучлаарай” гэсэн байна. Өнгөрсөн жил дуучин бүсгүйн бие нь хөшсөний учир хэд хэдэн тоглолтоо цуцалсан юм. …

  • 4 February

    Энэ долоо хоногийн онцлох фото агшинууд

    Америк, Нью-Йорк Дуучин, жүжигчин Майли Сайрус 60 дахь удаагийн “Grammy” шагнал гардуулах ёслолд ирэв. Норвеги, Свалбард бүлэг арал Улаан сарны харагдагц. Рио-де-Жанейро Копакабана далайн эрэг. Орос, Лебединоё нуур Гангар хунгууд. Турк, Битлис Хүмүүс морьдоо халуун рашаанд оруулах дуртай. Цаг агаар хүйтэн байна. Мьянмар, Яангон Даммадута Зетавон Тавяа хийдэд 20 дахь удаагийн Швегеин Никаяа чуулган боллоо. Өмнөд Африк, Йоханнесбург Гүйлтийн тамирчин, …

  • 4 February

    Гадаад хэл сурч байгаа хүмүүст хэрэг болох алтан сургаалиуд

    Б.Ринчен гуайн шавь Чой.Лувсанжав “Герман хэл өөрөө сурах бичиг”-ээс 1. Гадаад хэлийг нэг л суръя хэмээн бариваас өдөр алгасалгүй тогтмол үзвэл таарна. Учир иймд гадаад хэлийг зорилготой, зоригдохуунтай, бас зоригтой үзвээс зохилтой. Наран ээвэр, гэдэс цатгалан цагт, хүн үзэхээр бас л тэгдэг юм байх хэмээн сайн саваагүйн хүчээр нэг өдөр бариад, муу залхуугийн эрхээр нэг өдөр хаядаг сорьж сонгож байгаа …

  • 4 February

    Харвин арилгахад тустай 10 хүнс

    Бэлхүүс орчмын өөх хүнд таагүй мэдрэмж төрүүлж, гаднаас нь үзэмжгүй харагдуулаад зогсохгүй эрүүл мэндэд хамгийн муу нөлөөтэй. Энэ нь элэг, зүрх өөхөлснийг илтгэх ба ходоод гэдэсний асуудал, сахарын өвчний суурь тавигдсаны шинж тэмдэг болдог. Тэгэхээр гэдэсний харвингаа арилгаж, эрүүл чийрэг биетэй болохын тулд зайлшгүй жингээ бууруулах шаардлага тулгарч байна. Харин жин хасахын тулд хөдөлгөөн хийхээс гадна өлсөж ядралгүйгээр зөв хүнсээ …

  • 4 February

    Мэнгэ таны хувь заяаг хэлж чадах уу?

    Мэнгэ том байх тусам ихээхэн амжилттай, эсвэл хувь заяагүй байдлыг илэрхийлдэг гэнэ. Хэрэв мэнгэ дугуй хэлбэртэй бол сайны билэгдэл, харин гонзгойвтор байвал сайн муу ээлжлэх аж. Мэнгэний өнгө тод байх тусам сайн, муу үйлийн үр дүн илүү мэдэгдэхүйц байна. Эрт үед мэнгийг шулмасын тэмдэг гэж vздэг байжээ. Мэнгэтэй эмэгтэй хүнийг ХV зуунд Европт шатаасан түүх ч бий. Өнөөдөр мэнгэнд нэг …

  • 4 February

    Ажил мэргэжлийн зурхай /Зурхайдаа тааруулж ажлаа сонгоорой/

    Хонины ордонд /3-р сарын 21-нээс 4 -р сарын 20/ төрсөн хүмүүст ямагт хувиран өөрчлөгдөх нөхцөлтэй мэргэжил илүү тохирно. Цаг хугацаа хавчин шахдаг ажил сайн таарах бөгөөд үл мэдэгдэх шинэ зүйлийг судлахад хэзээд бэлхэн боловч өөрийн хүчээ сайн тооцоолж чаддаггүй учраас тэдгээрийн мэргэжил нь түргэн зарцуулсан эрчим хүчээ хялбархан нөхөх сэргээх бололцоог олгодог байх ёстой. Энэ ордны хүмүүсээс сайн багш нар, цэргийн …

  • 3 February

    Фото:”Улаанбаатрын өвлийн наадам 2018″ 

    “Улаанбаатар өвлийн наадам 2018” нээлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГ-ын дарга С.Эрдэнэтуул, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон нийслэлийн иргэд, жуулчид хүрэлцэн ирсэн байв. Түүнчлэн Монгол Улсын өнцөг булан бүрийн сур болон шагайн харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулахаар иржээ. Мөн энэ жилийн …

  • 3 February

    Урлаг, спортынхон донорын аянд нэгджээ

    “Сэтгэлийн мянган үйлс” нийгэмд үйлчлэх ТББ нь Үндэсний статистикийн хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх уламжлалт өдрийн” хүрээнд “Сэтгэлийн 1000 донор-3” аяны нээлтийг өчигдөр ЦССҮТ дээр зохион байгууллаа. Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүн амын дунд донорын талаарх сургалт сурталчилгааг олон талт хэлбэрээр зохион явуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоог …

  • 3 February

    Хоёрдугаар сарын өрнийн зурхай

    ХОНЬ Ажил хэрэг, мөнгө санхүү:Хамтын ажиллагааг дэмжиж, харилцаа холбоогоо тэлэхэд анхаарах хэрэгтэй. Бизнесийн салбарт сайн түншүүдтэй холбоо тогтоож чадвал ажил хэрэг бүтэмжтэй байх болно. Ажлын орчноо шинэчлэх, тушаал дэвших магадлалтай. Аз турших, эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас татгалзаарай. Сарны нөлөөллөөс таны эд хөрөнгийн ашиг сонирхол буурна. Хайр дурлал, гэр бүл:Хайр дурлалд эргэлт гарч болзошгүй. Амрагаасаа уйдах, шинэ харилцаа үгүйлж болзошгүй. Энэ нь …

  • 3 February

    У.Хүрэлсүх:Мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийн зорилтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилтийн асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанд хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.  Улсын Их Хурлын дарга аа, УИХ-ын гишүүд ээ, УИХ-аас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр, 2015 онд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг тус тус батлан гаргаж, мал …

  • 3 February

    Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд энэ сарын 29-ний байдлаар, амбулаторийн 64.407 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2605 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 37.3 хувийг 0-1 нас, 27.6 хувийг 2-4 нас, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн …

  • 3 February

    “Солиот эх” өгүүллэг

    Ван Ха Жигийн “Солиот эх” өгүүллэгийг Д.Болдбаатарын орчуулснаар хүргэж байна. ” … Хорин гурван жилийн өмнө манай тосгонд нэг сэгсийсэн үстэй залуухан хүүхэн тэнүүчлэн ирээд хүмүүсийн зүг марсайтал инээхийн зэрэгцээ хаа дуртай газраа суугаад бие засахыг харсан тосгоны авгай хүүхнүүд ихэд зэвүүрхэн түүн рүү шүлсээ нулимж өшигчин зодоод «Хурдан эндээс зайл!» хэмээн хөөж туудаг болжээ. Гэвч тэр солиотой бүсгүй марсайтал …