Monthly Archives: February 2018

February, 2018

  • 2 February

    Авилга нэхсэн ”Аварга малчин” цол

    Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин, 45 жил мал малласан, 63 настай Н.Жамбалганий Улсын аварга малчны болзол хангаад Засгийн газрын хуралдаан хүрэх замдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр Архангай аймгийн зүүн сумуудаас УИХ-д авирсан Жамьянгийн Мөнхбатын урт гарын тусламжтайгаар түлхэгдэн хасагджээ. Учрыг тунгаавал Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг захиргааны хурлаар Н.Жамбалганийгийн нэрийг анх нэр дэвшүүлэн, аваргын болзол хангасан гэж үзэн …

  • 2 February

    Бууз, баншны 17 төрлийн чимхэлт

    Сар шинэ дөхөөд л хүйтний эрч сулрахаас өмнө ам бүлээрээ цуглаж, буузаа хийцгээгээд бужигнаж байна уу. Тэгвэл та бүхэндээ буузны 17 төрлийн чихэлтийн талаарх мэдээллийг хүргэж байна. Зарим айл сарнай шиг буузтай байхад зарим айл жирийн хонин буузтай байх нь ч бий. Тэгвэл энэ жил танайх ямар чимхэлттэй буузаар зочдоо дайлах вэ?

  • 2 February

    Гэгээн муза наадмын сонгон шалгаруулалт эхэллээ

    ”Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам 2018 оны тавдугаар сарын 7-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор товлогджээ. Энэ удаагийн наадмыг уламжлал ёсоор драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг, нэг хүний жүжгийн төрлөөр зохион байгуулна. Одоогоор олон улсын театрын наадмын нэгдүгээр шатны үзлэг Сүхбаатар аймагт үргэлжилж байгаа аж. – НЭР ДЭВШИГЧИД – ДРАМЫН ЖҮЖГИЙН ТӨРӨЛ Улсын драмын эрдмийн театр “Адууны түүх”, …

  • 2 February

    Монгол улс Азийн санхүүгийн салбарын 3 шагналыг хүртлээ

    Азидаа хамгийн нэр хүндтэй санхүүгийн мэдээллийн “Finance Asia” болон “The Asset” сэтгүүлийн 2017 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслол Хонг–Конг-д зохион байгуулагдлаа. Үүнд Монгол улс “Азийн шилдэг хөрөнгө татагч”, 2017 оны 3 дугаар сард гаргасан Хуралдай бонд нь Finance Asia сэтгүүлийн “2017 оны Монгол улсын шилдэг хэлцэл”, The Asset сэтгүүлийн “2017 оны Засгийн газрын шилдэг бонд” номинацийн шагналуудыг хүртлээ. Монгол …

  • 2 February

    Их жанжны 125 жилийн ойгоор 125 гишүүн МАН-д элслээ

    Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн өдрөөр Монгол Ардын намд шинээр элсэн орсон 125 хүн үнэмлэхээ гардан авлаа. Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн жилийн өмнө МАН-ын гишүүнээр элсэж, үнэмлэхээ гардан авч байсан. Тэгвэл энэ жил шинээр элсэгчдийг хүлээн авах арга хэмжээг хөтлөн явуулж байна. Түүнийг түр амс хийх зуур өнөөдрийн үйл ажиллагааны талаар сэтгэгдлийг нь хуваалцлаа. Тэрээр “Монгол эх оронд …

  • 2 February

    Их жанжин Д.Сүхбаатарын хэрэглэж байсан ховор эд зүйлсээр үзэсгэлэн гаргалаа

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд  жанжины эдлэж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримтыг дэлгэн харуулсан үзэсгэлэнгийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Стратеги акедемийн захирал Г. Наранбаатар нар оролцов. Үзэсгэлэнг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан үг хэллээ. Үзэсгэлэнд дэлгэгдсэн цуглуулгын Д.Сүхбаатарыг сурталчлагч …

  • 2 February

    Токио хотын өөр ертөнц

    Өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж буй техник технологийн ертөнцийг дагалдан олон зүйл хөгжиж байгаагийн нэг нь барилга архитектурын салбар юм. Технологийн өвөрмөц шийдэл, бүтээлч байдал, этгээд чамин загварыг хослуулсан Японы барилгууд дэлхийд алдартай. Япон улсын газар нутаг нь харьцангуй бага учир, тэд аль болох бага зайд ихийг багтаах тактик ашигладаг. Тиймдээ ч гэр орон, машины зогсоол зэргийг нарийн технологиор, зай талбай …

  • 2 February

    Испанийн гэгээнтний хатаасан гаранд хэдэн мянган хүн мөргөжээ

    16-р зууны үеийн Испанийн гэгээнтэн, Есүс Христийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Францис Савиеэрын хатаасан гарыг Канадын хотуудад хэдэн 10 мянган хүнд дэлгэн харуулах аялал эхэлжээ. 1552 онд түүнийг нас бармагц шарилыг нь занданшуулсан байдаг. Ингээд 1614 онд шарилыг нь Энэтхэгийн баруун хэсгийн Гоа муж руу шилжүүлэхийн өмнө Христийн нийгэмлэгийнхэн түүний баруун гарыг хадгалж үлджээ. Тэрээр амьдарч байх хугацаандаа баруун гараараа 100 …

  • 2 February

    Хятадын Хуаншан үндэсний паркын өвлийн өнгө

    Хятадын зүүн хэсэгт орших Анхуй аймгийн Хуаншан үндэсний парк уулархаг газар гэдгээрээ алдартай. Далайн төвшнөөс 1,864 метрийн өндөрт орших тус газрын Гуан Мин Дин, Тиан Ду Фен, Шиелиан Фен, Хуаншан, Шар зэрэг уул нь сүрлэг агаад үзэсгэлэнтэй. Шар уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэсэн. Энд хүрхрээ, агуйнууд болон халуун рашаан бий. Зуны улиралд чийглэг хийгээд бороо их орно. Жил бүр олон …

  • 2 February

    С.Жавхлан гишүүн чуулганы танхимын сандал, ширээг цэнхэр, улаанаар ялган будах санал гаргалаа

    Энэ парламентад нэг хүн дэндүү их ганцаардаж байгаа. Магадгүй өөрт нь шал дэмий сонгогдов уу даа ч гэж бодогддог байх. Төрд түмнээ төлөөлж, тэднийхээ дуу хоолой болж ажиллана гэдэг хүссэн аавын хүү болгоны хийгээд байдаг ч ажил биш биз. Гэхдээ энд С.Жавхлангаас ч дор, яах учраа олохгүй туг дарцаг бологсод олон бий л дээ. Харин тэднээс ялгаатай нь гавьяат маань …

  • 2 February

    Сирийн газар доорх эмнэлэг пуужинд өртөж сүйрчээ

    Сирийн төв хэсэгт орших Хама аймгийн Кафр Зита тосгонд бослого гарах үеэр газар доор 20 метрийн гүнд барьсан Ал Магхара эмнэлэг пуужинд оногдож их хэмжээний хохирол учирчээ. Түргэн тусламжийн ажилчид амь эрсэдсэн хүн байхгүй ч эмнэлэг нь сүйрсэн гэж мэдэгдсэн. НҮБ-ийн тусламжийн зүйлсийг бүслэгдээд байгаа газар руу оруулах боломжгүй байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт эхэлсэн бослогын үеэр Ал …

  • 2 February

    Хумхын орд:Амжилт дагуулах дараагийн төсөлдөө бэлэн бай

    ХОНЬ (3/21-4/19) Та түншлэгч, бизнес хамтрагч, хөрөнгө оруулагчаас сайхан санал хүлээж авах бололтой. Өнөөдөр зээл, санхүүгийн тусламж эрж хайхад тун тохиромжтой үе байна. Өнөөдөр та бүх хүмүүсээс давуу байдалтай байх тул сайхан сэтгэгдлийг бусдад төрүүлэхийн тулд зөв зүйл дээр зардал гаргахаас бүү ай. Таны хамтрагч ч ашиг орлого олж, санал хүлээн авах нь та нарын санхүүгийн асуудлыг шийдвэрлэнэ. Гэр бүлийн …

  • 2 February

    Есөн улаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 2. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 17. Сугар гараг. Бага морь одтой, есөн улаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 2 February

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, говь тал хээрийн нутгаар  салхи шуургатай байна. 2018 оны 02 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн …