Monthly Archives: March 2018

March, 2018

  • 23 March

    Энэ сарын 29-нд улс орон даяар гамшгийн дохио дуугарна

      Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д заасан байдаг. Энэ жил гуравдугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг …

  • 23 March

    М.Зукерберг: Намайг уучлаарай

    2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялалт байгуулахад “Кэмбриж Аналитика” гэх пүүс голлох үүрэг гүйцэтгэсэн гэх мэдээлэл сенсаци тариад байгаа. Их Британид төвтэй тус пүүс Фейсбүүк хэрэглэгчдийн мэдээллийг ашигласан аж. Тухайлбал, тус сүлжээний 50 сая хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр авч, сонгуулийн үеэр ашигласан гэх мэдээлэл цацагдсаны дараа Фейсбүүкийн хувьцаа долоон хувиар буурч, 69.6 тэрбум ам.долларт хүрсэн. Өнгөрсөн даваа гаригийн …

  • 23 March

    БЗД-ийн удирдлагууд аудитын шалгалтанд бүдэрч, иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулгарав

    Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөл өнөөдөр дүүргийнхээ Тамгын газрын байрны өмнө тайван жагсаал хийж байна. 2016 оны орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн ИТХ 41 төлөөлөгч сонгох ёстой байснаас 39 төлөөлөгч бүрэн эрхээ баталгаажуулсан. Харин 10, 19 дүгээр хорооны дахин сонгууль ирэх 10 дугаар сард зохион байгуулагдах юм. Баталгаажсан 39 төлөөлөгчийн 20 нь Ардчилсан нам, 19 нь Монгол Ардын нам. Эндээс аль …

  • 23 March

    Нүүрний арьсанд халтай дайснууд

    1. Тамхи Хэрэв бүсгүй та тамхи татдаг бол энэ зуршлаа даруй хаяхгүй бол өвчин эмгэгт баригдах төдийгүй зүс царайнд чинь маш таагүй нөлөөлнө. Тамхиа хаяхгүйгээр гоо сайхны брэнд бүтээгдэхүүнд найдлага тавих хэрэггүй. 2. Согтууруулах ундаа Архи дарс хэтрүүлэн уух нь арьсыг усгүйжүүлж, цангаадаг. Энэ нь арьсны үрчлээ хуурайшилтад хүргэдэг хамгийн гол шалтгаан. 3. Кофе Арьсыг хуурайшуулдаг зүйлийн нэг бол кофейн. …

  • 23 March

    Жин хасахад туслах 15 хүнсний бүтээгдэхүүн

    Та нарийн боов, амттан, гурилан бүтээгдэхүүнүүдийн оронд дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл жин хасахад тань илүү туслах болно. 1. Өндөг Өглөөд талх, нарийн боов идэхийн оронд өндөг идэхийг зөвлөж байна. Учир нь өндөг уургийн агууламж өндөр учраас та богино хугацааны дараа өлсөхгүй, илүү удаан цадсан мэдрэмжтэй байх болно. Илүүдэл жинтэй, тарган эмэгтэйчүүд өглөөний цайндаа талх, боовны оронд хутгасан 2 өндөг 2 зүсэм …

  • 23 March

    Дуучин Б.Алтанжаргал “Сүнжидмаа” дууг дуулж, дүрсжүүлжээ

     Уртын дуучин Б.Алтанжаргал дуучин Б.Батцэцэглэнтэй хамтран “Сүнжидмаа” дууг дуулан, клипжүүлжээ.  “Сүнжидмаа” дууны клипэнд Авъяаслаг Монголчууд шоуны оролцогч бүжигчин Э.Ууган-Эрдэнэ бүжиглэсэн байна.

  • 23 March

    Мөнгөний бодлогын хүүг бууруулж 10 хувь болголоо 

    Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж 10 хувь болгох шийдвэр гаргаснаа танилцууллаа. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа” Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж 10 хувь болгох шийдвэр  гаргасан  үндэслэл нь инфляци зорилт түвшинд хадгалагдах төсөөлөл байлаа. Тиймээс эдийн засгийн бодит секторыг дэмжих нь зүйтэй. Хүү буурснаар банкны салбарын өртөг буурч, эдийн засагт дэмжлэг болно.Цаашид инфляци зорилтоос давах үндэслэл бага байна гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж мэдэгдлээ.

  • 23 March

    Ахлах тогоочийн заавраар: Элгэн бялуу

    Хоолны нэр: Элгэн бялуу (Зөөхий эсвэл сүүн сүмстэй) Орц: Үхрийн элэг 1 кг Гурил 500 гр Өндөг 6 ширхэг Сүү 400 гр Давс 5 мг Корн флейкс 200 мг Моззорилла бяслаг 300  мг Пармизан бяслаг мг Лууван 200 гр Сонгино /ягаан/ 150 гр Шанцай 200 гр Цөцгийн тос 50 гр Задь 3 ширхэг Хар пвор 1 ширхэг Ногоон сонгино 30 …

  • 23 March

    Ядарч сульдсан арьсыг хэрхэн яаж сэргээх вэ?

    Хэрэв та жүржийн төрлийн жимсэнд харшилгүй бол: – Өглөө нимбэгний шүүс нэмж хийсэн эрдэстэй усаар нүүрээ угаа. – Витамин С болон Е агуулсан крем тос хэрэглэ. Ийм тосонд агуулагдах антиоксидант нь танд хэрэгтэй. – Ногоон цайны найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнийг сонго. Эдгээр бүтээгдэхүүн нь судасны ханыг бэхжүүлдэг. – Их хэмжээний витамин болон цайруулагч найрлага агуулсан маск хэрэглэх. Гэрийн жор: Хоёр хоолны …

  • 23 March

    Вааран дотроос алт, мөнгөн зооснууд олжээ

    Энэ сарын нэгний өдөр Нидерландын нийтийн аж ахуй үйлчилгээний ажилчид шинэ хоолой тавих ажил хийж байхдаа вааран дотроос хэдэн зуун жилийн өмнөх алт, мөнгөн зооснууд олжээ. Тодруулбал 15-р зууны үеийн 500 ширхэг зоосны 12 нь алт, бусад нь мөнгөн болохыг Нидерландын англи хэл дээр гардаг мэдээллийн хэрэгсэлд мэдээлсэн байна. Цэвэр усны Oasen компанийн эдгээр ажилтан төвийн хэсгийн шинэ хот болох …

  • 23 March

    Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх хамтарсан тушаал баталлаа

    Монгол Улсын нийт хүн амын 37.6 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж, насны бүлгээр авч үзвэл 0-4 насны 394,514, 5-9 насны 322,575, 10-14 насны 220,429, 15-18 насны 189,661 хүүхэд байна. Нийт хүүхдийн 20 орчим хувьд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа. Мөн манай улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч, 99.7 хувь нь гар утас хэрэглэгчид байна. Монгол …

  • 23 March

    Усны тоолуур суурилуулаагүй бол ус ашиглах гэрээ хийхгүй

    Усны тухай хуулийн 10.1.3, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан “Ус ашиглалт хэрэглээг тоолууржуулах журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах үүднээс ус авах шугам хоолойдоо стандартын шаардлага хангасан цэвэр усны тоолуур тавьж ажиллахыг анхааруулж байна. 2018 оны …

  • 23 March

    Д.Сумъяабазар: Эрдэнэс Тавантолгой IPO гаргахад “Дойче” банк хамтран ажиллах боломжтой

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр “Дойче” банкны Ази-Номхон далайн орнуудын харилцааны менежер Хайнз-Гүэнтэр Бокенхеймэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Д.Сумъяабазар Нью- Йорк хотноо хүлээн авч уулзсанд талархаад, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг IPO гаргахад “Дойче” банк хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол-Германы Засгийн газар хоорондын комиссын хуралдааны бэлтгэл ажлыг эхлүүлсэн талаар дуулгав. Мөн УУХҮ-ийн сайд өнөөдөр Европын сэргээн …

  • 23 March

    С.Баярцогтын хэргийг 2017 оноос эхлэн Швейцарийн холбооны прокурорын газартай хамтран шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа. -Өнгөрсөн даваа гаригт С1 телевизээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцохдоо хийсэн мэдэгдэл нийгэмд нэлээд эргэлзээ гайхшрал төрүүлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын мэдэгдсэнээр “Манай улсаас хилийн чанадад хууль бусаар байршсан хөрөнгийг буцаан авахад заавал эрх зүйн харилцан туслалцах гэрээ байх шаардлагагүй байсныг дөнгөж сая …

  • 23 March

    Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мён Бак авлигын хэргээр баривчлагдлаа

    Өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан, өдгөө 76 настай Ли Мён Бакийг авлига авсан, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган Сөүл хотын шүүх баривчлах шийдвэр гаргажээ. Тэрээр 2008-2013 оны хооронд БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан. Прокурорын мэдэгдэлд түүнд тулгасан олон хэрэг баримтаар нотлогдсон тул бусад баримтыг устгахаас сэргийлэн хорьж байна гэсэн тайлбарыг оруулж, энэ нь одоо мөн хоригдож байгаа Пак Гын Хэгийн хэргээс дутахгүй …