Monthly Archives: March 2018

March, 2018

  • 22 March

    Д.Мөнхтөрд ШӨХТГ-ын дээд шагнал “Дурсгалын гэрчилгээ” гардууллаа

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 13 жилийн ойгоо тохиолдуулан байгууллагын дээд шагнал болох Дурсгалын гэрчилгээг тус газрын даргаа ажиллаж байсан Д.Мөнхтөрд гардууллаа. Мөн А/90 тоот тушаалаар “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичжээ. Монгол Улсын зах зээлд өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлж, хэрэглэгчийн эрхийг хангах, хууль эрх зүйн орчныг сайжруулах үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсан хүмүүст энэхүү гэрчилгээг гардуулдаг уламжлалтай. Тухайлбал, УИХ-ын …

  • 22 March

    Ч.Гантулга: 100 айлыг нүүлгэснээр тэдэнд шинэ боломж нээгдэнэ

    НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга TV5 телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт оролцож, 100 айлыг нүүлгэх асуудлаар тайлбар өглөө.

  • 22 March

    Монголын Тусгай Олимпийн хороо  55-р сургуулийн сурагчдыг бие бялдрын үзлэгэд хамруулав

    2011 онд НҮБ-ийн Ерөнхий Ассамблэйгаас жил бүрийн 03-р сарын 21-ний өдрийг Олон улсын Дауны хам шинжийн Дэлхийн өдөр болгон зарласан билээ. Энэхүү өдрийг угтан Монголын Тусгай Олимпийн хороо  ( MТОХ ) өчигдөр   нийслэлийн 55 дугаар тусгай сургуулийн Оюуны бэрхшээлтэй 70-н хүүхэд, БЗД-ийн ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 20-н хүүхэд залууст бие бялдрын үзлэгийг тус сургуулийн спорт зааланд зохион байгууллаа. Энэхүү үзлэгээр тулгуур хөдөлгөөний аппарат, үе холбоо, яс булчин, хөлний үйл ажиллагаа, хэвлий гар хөлийн булчин, …

  • 22 March

    Д.Трампын Засгийн газар Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахаар болов

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газар өнөөдөр Хятад улсын эсрэг хориг арга хэмжээ авах болохыг зарлалаа. Хятадууд Америкийн бизнес эрхлэгчдийн санаа, оюуны өмчтэй холбоотой зүйлсийг хулгайлах болсонтой холбогдуулж хориг арга хэмжээ авахад хүрч байгааг Цагаан ордноос тайлбарласан. Сүүлийн жилүүдэд энэ асуудлыг хэлэлцэж байсны эцэст ийм шийдвэр гаргахад хүрчээ. Үүнд татвар ногдуулах болон бусад арга хэмжээнүүд багтсан. Хөндлөнгийн ажиглагчид үүнээс болж …

  • 22 March

    Дэвшилтэт загвар бүхий хиймэл дагуул ашиглалтанд оруулжээ

    Шинэ Зеландын эзэмшилтэй Америкийн Rocket Lab сансрын техник технологи үйлдвэрлэлийн компани энэ долоо хоногт Humanity Star нэртэй дэвшилтэт загвар бүхий хиймэл дагуулыг ашиглалтанд оруулжээ. Энэхүү хиймэл дагуулыг олон хүн “дисконы бөмбөлөг” гэж нэрлээд байгаа гэнэ. Ямартай ч хиймэл дагуулыг хийхэд техникийн алмаз болон нарны гэрлийг дэлхий рүү буцааж ойлгох 65 холын тусгалтай хавтан орсон байна. Гэвч туршилтын үеэр хурдтай эргэлдэж …

  • 22 March

    Селин Дион эрүүл мэндийн байдлаасаа болж тоглолтоо цуцлав

    Канадын алдарт дуучин Селин Дион эрүүл мэндийн байдлаасаа болж Лас Вегас хотод гурав болон дөрөвдүгээр сард гурван долоо хоногийн хугацаатай хийх гэж байсан тоглолтоо цуцаллаа. Тодруулбал дуучин бүсгүй дунд чихний үрэвсэлтэй болсон нь сонсголд нь нөлөөлж, дуулахад хүндрэлтэй болсон талаар хэвлэлийн төлөөлөгч нь тайлбарласан. Селин тоглолтоо энэ сарын 27-ны өдрөөс ирэх сарын 18 хүртэл хийх хуваарьтай байсан ч эмчилгээнд орох …

  • 22 March

    Маргааш НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно

    НИТХ–ын Тэргүүлэгчдийн хуралдаан  маргааш 10:00 цагт   зохион байгуулагдахаар болжээ. Энэ удаагийн хуралдаанаар “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих”  төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулах тухай,  100 айл дахь барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах  ажлын хэсгийн танилцуулга -хэлэлцүүлэг , НИТХ–ын хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.    Дашрамд дурдахад “Замын …

  • 22 March

    “Эв санааны нэгдэл” төв ҮЭ-ийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар санал солилцов

    Европын холбоо, ОУХБ-ын дэмжлэгтэйгээр АНУ-ын ҮЭ-ийн холбооны дэргэдэх “Эв санааны нэгдэл” төвийн Хуулийн бодлогын газрын дарга Жефри Скот Вокт МҮЭ-ийн холбооны урилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар ойрын өдрүүдэд зөвлөгөө өгч байгаа билээ. Энэ хүрээнд өчигдөр буюу /2018.3.21/-нд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсаны дараа МҮЭ-ийн холбооноос явуулах ажлыг төлөвлөх, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар санал солилцох дугуй ширээний …

  • 22 March

    Нууц авьяасаараа олныг гайхшруулсан олны танил 25 хүн

    Хэдийн бүтээсэн дүр, дуулсан дуугаараа олны танил болсон хүмүүст бидний мэддэггүй нууц авъяас байдаг билээ. Тэд зөвхөн нэг авъяастай биш бөгөөд уран зураг, усанд сэлэлт зэрэг төсөөлөмгүй гайхалтай чадваруудтай гэнэ. Тэдний зарим нь үүнийгээ огтхон ч чадвар хэмээн таашаадаггүй байтал, зарим нэг нь төдийлөн хүмүүст үүнийгээ мэдэгдээд байдаггүй ажээ. Ингээд та бүхэнд даруухан гэмээр алдартай уран бүтээлчдийн уран зургийн далд авьяасыг …

  • 22 March

    У.Хүрэлсүх: Засгийн газар иргэдийнхээ төлөө зүтгэнэ, иргэд ч өөрсдөө хичээх ёстой

      Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар товч танилцууллаа. “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг дарж, өрийн дарамтаас гарах боломж бүрдүүлсэн, эдийн засгийн уналтыг зогсоож чадсаныг тэрээр тэмдэглэв. “Хүнээр авч үзвэл  2016  онд эрчимт эмчилгээний тасагт байсан эдийн засгийг 2017 онд энгийн тасагт шилжүүлж, 2018 онд …

  • 22 March

    “Games Of Thrones” Дисней студийн нүдээр

    Зохиолч Жорж Р.Р.Мартиний хаан ширээний төлөөх тэмцэл, хуйвалдааныг харуулдаг “A Song of Ice and Fire” цуврал романаас сэдэвлэсэн “Games Of Thrones” кино таныг нэг цагийн туршид огтхон ч уйдаахгүй. Теон Грэйжоийн дүрд дуучин Лили Аллений төрсөн дүү тоглосон гэдгийг та лав мэдээгүй байх. Нийт найман цувралтай уг бүтээлийн 2016 оны дөрөвдүгээр сарын 24-нд нээлтээ хийсэн зургадугаар цуврал нь олны анхаарлыг хамгийн их татсан. …

  • 22 March

    Владимир

    [ОРОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2018 ОНЫ СОНГУУЛИЙГ АЖИГЛАСАН МИНЬ] Оросын Холбооны Зөвлөлийн урилгаар 3-р сарын 18-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд олон улсын ажиглагчаар оролцов. Сонгуулийн үр дүн: Ерөнхийлөгч, Нэгдсэн Орос намын нэр дэвшигч В.В.Путин 77 хувийн санал авч дахин сонгогдов. Оросын Коммунист намын нэр дэвшигч, “гүзээлзгэний” саятан-коммунист П.Грудинин удаалж 11, Либерал Ардчилсан намын В.Жириновский 5.7, Иргэний санаачилга хөдөлгөөний Ксения Собчак 1.7, Яблоко намын …

  • 22 March

    Баян-Өлгий аймагт эмнэлэг, цэцэрлэг барих хөрөнгийг 2019 оны төсөвт тусгахаар шийдвэрлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрээр төрийн албан хаагчидтай уулзахдаа төрийн байгууллагын бүх шатанд сахилга, хариуцлага тогтоох, энэ талаар Засгийн газраас гаргасан Албан даалгаврыг ягштал мөрдөж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг үүрэг болгов. Баян-Өлгий аймагт эмнэлгийн барилга хамгийн тулгамдсан асуудал болсон байна. 1974 онд ашиглалтад орсон Нэгдсэн эмнэлгийн барилга хуучирч муудан, шаардлага хангахгүй болжээ. …

  • 22 March

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 22-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 8, 17-р хороо, Тайгын булаг, Жимобайл, Мосол, Охин хүү, Натуца, Бэсрэг трейд, Эрхэс трейд, Скайтел, Од мөнх, Энх мөнх трэйд, Амин уул, Мод эд, ХАОЕН, Трансбус, Манлай ХХК-ууд, Орхон түшээ мөрөн БГБХ, 016-р цэргийн …

  • 22 March

    Дэлхийн усны өдөр тохиож байна

    Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Дэлхийн Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. …