Дэлхийн II дайны үед Японы армийн цэргүүдийн “алжаалыг тайлж”, секс боолчлолд өртсөн Солонгос эмэгтэйчүүдийн асуудал өнөөг хүртэл хурцадмал хэвээр байна. Тэд Японы цэргүүдийн бусармаг үйлдлийн золиос болсон хэмээн Японы Засгийн Газраас уучлалт гуйхыг шаардаж удаа дараа тэмцэл өрнүүлж байсан. Тус эмэгтэйчүүдийн талаарх баримтуудыг хүргэж байна. Дэлхийн II дайны үед Япончууд Өмнөд Солонгосыг колончилж, Хятадын Нанжин хотыг эрхшээлдээ оруулсан үе байв. …
Monthly Archives: March 2018
March, 2018
-
29 March
Монгол, Хятадын хилийн боомтууд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр ажиллахгүй
БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр тохиож байгаа. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ өдөр ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.
-
29 March
Мьянмарын шинэ ерөнхийлөгчийг сонгов
Мьянмар улсын парламент Тин Чяу суудлаасаа огцорсны дараа гурван нэр дэвшигчээс Вин Мьинийг ерөнхийлөгчөөр сонголоо. Тин Чяу эрүүл мэндийн байдлаасаа болж суудлаа өгсөн аж. Парламентын доод танхимын даргаар 2012 оноос хойш ажиллаж байсан Вин Мьин Тин Чяугийн дараа ерөнхийлөгч болно гэдэг нь гарцаагүй байсан бөгөөд олон ч хүн ийнхүү таамаглаж байжээ. Шинэ ерөнхийлөгч Ардчиллын төлөө үндэсний лиг намын ахмад гишүүдийн …
-
29 March
Ё.Отгонбаяр Дональд Трампад итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Өчигдөр Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаяр Д.Трамптай уулзан, итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд Д.Трампад хандаж сүлжмэл, оёмол бүтээгдэхүүний гаалийн татвар, хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэх мэт асуудалд анхаарч ажиллах болохоо илэрхийлсэн. Тэрээр ерөнхийлөгч Х.Баттулгаас итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 23-нд гардан авсан байна.
-
29 March
Томуу, томуу төст өвчин ихсэж, хүүхдийн орны ачаалал нэмэгджээ
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 26-ны байдлаар, амбулаторийн 74.079 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2921 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.9 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж төвшнөөс 0.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар тус тус их байна. Нийт өвчлөгсдийн 35.9 хувийг 0-1 нас, 30.7 хувийг 2-4 нас, 19.0 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа …
-
29 March
Х.Баттулга: ШХАБ-ын уулзалтад Монгол Улс идэвхтэй оролцоно
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Рашид Алимов уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авч уулзаж байгаад талархаад, ШХАБ-ын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэр дундаа ШХАБ нь хар тамхи, терроризмтой тэмцэхэд түлхүү анхаарах болж, мөн сүүлийн үед …
-
29 March
Т.Гантөмөр: Улаанбаатар хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулж байна
“Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт” зөвлөгөөн өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар оролцлоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд үг хэллээ. ХОТОО НОГООН БОЛГОДОГ, ЭРҮҮЛ ХОТ БОЛГОДОГ ХҮНИЙ ТООГ НЭМЭХЭД ТЭДЭНД ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХЭД БИ БЭЛЭН Тэрбээр “Дэлхийн …
-
29 March
Х.Баттулга: Монголын хамгийн том дайсан, хөгжлийн садаа нь төрийн албан хаагчдын шударга бус байдал
Жил бүр зохион байгуулагддаг Монголын эдийн засгийн форум өчигдөр Төрийн ордны Их танхимд боллоо. Энэ жил форумыг гурав болон тавдугаар сард хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өчигдөр болсон форум нь эхний шат буюу Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг байсан бөгөөд “Хүчээ нэгтгэе” уриан дор Татварын хуулийн шинэчлэл, агаарын бохирдол, аялал жуулчлал, дэд бүтэц, засаглал, өмч хувьчлал, хөдөө аж ахуй …
-
29 March
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 29-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 21-р хороо Дунд Дарь-Эхийн 1-19, Сэлбийн 12-18, 27-32, Жамсран уулын өврийн 1-6-р гудамж, Петро стар ХХК болон болон эдгээрийн ойр орчмоор СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: СБД-ийн 14-р хороо, ЧД-ийн 14, 15, 16, …
-
29 March
Хонины орд: Өнөөдөр маш их хүч хөдөлмөрийн үр дүнд амжилтад хүрнэ
ХОНЬ (3/21-4/19) Эхэлсэн ажлаа амжилттай дуусгахын тулд хичээж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Таны хувьд өнөөдөр маш их хүч хөдөлмөрийн үр дүнд амжилтад хүрнэ. Таны тэвчээр урагшлах зам байх болно. Харин сэтгэлийн хөдөлгөөн багатай хониныхны ч зүрх сэтгэлийг хөндөж, бодолд автуулах хүнтэй танилцаж болзошгүй. Шинэ танилуудтай болох нь бас л танд илгээж буй од эрхэсийн сорил болно. ҮХЭР (4/20-5/20) Таны найзууд хүндхэн …
-
29 March
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 13. Бархасвадь гараг. 10-т одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бич өдөр. Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн …
-
29 March
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 метр. Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, …
-
28 March
СХД-ийн ИТХ-ын дарга Б. Мөнхцэцэг хороодод ажиллаж байна
Төрийн анхан шатны нэгж болох хороонд ажил хэрхэн явагдаж буй, үйл ажиллагаанд нь ямар асуудал тулгамдаж байгаа, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд ямар бэрхшээл үүсч байгааг судлахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг өчигдрөөс эхлэн хороодод ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр 22, 2, 3, 4, 26, 19, 27 дугаар хороодод ажиллаж, хороодын удирдлагууд, албан хаагчидтай уулзаж ярилцан, тулгамдаж байгаа асуудал, түүнийг …
-
28 March
Д.Амарбаясгалан: Наад нэг ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалтаа одоо боль, С.Батболд оо
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан Турк улсад албан айлчлалтай яваа тулхотын засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарт санал хүргүүлэв. Тэрбээр тус саналд “Наад нэг ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалт тэгш сондгойн хязгаарлалт гэдэг балай юм аа одоо боль. Хотын иргэдээр хангалттай тоглож байна наад замын асуудал хариуцсан нөхөд чинь! Ядаж хийх гэж байгаа ажлаа хэдэн сарын өмнө ард …
-
28 March
640 хүүхдийн сургуулийн барилга угсралт, гүйцэтгэлийн ажлын нээлт боллоо
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай, кембрижийн сургалттай шинэ сургууль БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдахаар өнгөрсөн онд шав тавьсан билээ. Тэгвэл энэхүү сургуулийн барилга угсралт, гүйцэтгэлийн ажлын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Х. Нямбаатар, УИХ-ын гишүүн, Болосврол, соёл, шинжлэх ухаа, спортын сайд Ц.Цогзолмаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөө бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Нийслэлийн засаг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл