Monthly Archives: March 2018

March, 2018

  • 28 March

    Д.Баярсайхан: Нийслэлд шүлхий гарсан тохиолдолд 1.5 сая иргэн эрсдэлд орно

    Нийслэлийн нутаг дэвсгэрийн хориглосон бүсэд байгаа малыг нүүлгэн шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж 2017 онд гарсан. Энэхүү захирамжийн хэрэгжилтийн талаар  Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсийн дарга Д.Баярсайханаас тодруулав. -Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа малыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарах болсон шалтгааны талаар ярилцлагаа эхлэх үү? – Өнгөрсөн онд 12 аймгийн 27 сум, энэ онд 12 …

  • 28 March

    Немц овчарк малын хулгайн гэмт хэргийг  илрүүлжээ

    Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Шинэбаярын “Уран” дуудлагатай немц овчарк малын хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ. Цагдаагийн дэслэгч Х.Шинэбаяр, албаны нохойн хамт энэ сарын 15-16-нд шилжих Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд нохойн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өндөр хаан” …

  • 28 March

    Зургадугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн барьсан Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор 2018 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл бүх аймаг, суманд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов. Мөн шүлхий өвчний голомттой болон өвчин илэрсэн аймаг, сумдад …

  • 28 March

    Цэргийн дүйцүүлэх албыг таван сая төгрөгөөр орлуулан хаана

    Засгийн Газрын ээлжит хуралдаанаар Цэргийн дүйцүүлэх албыг 2018 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөний хэмжээг 5,070,990.0 /таван сая далан мянга есөн зуун ер/ төгрөг байхаар тогтлоо. Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах үйл хэрэгт суралцаж, байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио …

  • 28 March

    Царцсан 1562 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулна

    Засгийн Газрын ээлжит хуралдаанаар  “Төрийн орон сууцны корпораци”-д бүртгэлтэй байсан Говь-Алтай /120/, Дундговь /20/, Орхон /315/, Хөвсгөл /135/, Улаанбаатар хотод /972/ байх нийт 1562 айлын орон сууцны дуусаагүй барилгыг Хөгжлийн банкны балансад шилжүүлэв. Барилгыг гүйцээн барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, энэ онд ашиглалтад оруулахыг банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгалаа. Барилгуудыг ашиглалтад оруулсны дараа түрээсийн орон сууцны санд шилжүүлэх асуудлыг дахин авч үзэхээр болжээ. …

  • 28 March

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 28-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 2, 21, 27-р хороо Бага Дарь эхийн 3-10, 12, Сэлбийн 36, 37, 39, 40, 42, 43, 44, 46-р гудамж, Ангрол-ойл, Содмонгол, Морьд хур, Кевико, Сити палас, Цагаан орой, Гуулинсайхан ХХК-ууд, ШШГЕГ-ын ЦХБАӨЗ, хорих 441-р …

  • 28 March

    Хумхын орд: Өөрийн байр суурийг зоригтой илэрхийл

    ХОНЬ (3/21-4/19) Од эрхэс сайхан эерэг өдөр ирэхийг билэгдэх болно. Таны итгэл найдвар үнэ цэнэ өсөх болно. Танд хүч чадал, дур булаам байдлыг бэлэглэх болно. Од гарагсын нөлөөгөөр таны хүнийг татах увидас бусадтай ойлголцох байдал тань нэмэгдэх болно. Зорилгодоо хүрэхийг хичээж чармайх хэрэгтэй бөгөөд од гарагс ч үүнд тань туслах болно. Зарим хүмүүс албан тушаал дэвшиж цалин хөлсөө нэмэгдүүлэх болно. …

  • 28 March

    Хишиг даллага дуудуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 12. Буд гараг.  Их морь одтой, есөн улаан мэнгэтэй, шарагчин хонь өдөр.                          Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. …

  • 28 March

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг  анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 0-5 хэм хүйтэн, Увс нуурын хотгор, …

  • 27 March

    Гадны орнууд яагаад Оросын дипломатчдыг нутгаасаа хөөх болов?

    АНУ, Канад, Европын холбооны зарим гишүүн орон Оросын хэдэн 10-н дипломатчийг Тагнуулын төв газрын хурандаа асан, тагнуулч Сергей Скрипалийг Англид охиных нь хамт химийн хорт бодисоор хордуулсан халдлагатай холбоотойгоор нутгаасаа хөөхөөр болжээ. Их Британийн талд тагнуул хийж байсан нь илчлэгдэж, Оросын тагнуулуудын мэдээллийг задруулсан, “Эх орноосоо урвасан” гэх хэргээр Москвад ял шийтгүүлж байсан Скрипалийг хордуулсан гэх хэрэгт Оросын тал хамааралгүй …

  • 27 March

    “Спирт бал бурам” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов

    Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал, дүгнэлтийг үндэслэн нэр бүхий 16 аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд Б.Батзориг болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын дарга нарт үүрэг болголоо. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлт гаргаагүй, зөвшөөрлөө хүчингүй болгох хүсэлт гаргасан, …

  • 27 March

    Б.Энхтунгалаг: Давсны хэрэглээгээ бууруулахын тулд хамгийн түрүүнд ууж байгаа цайгаа давсгүй болго

    Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв давсны зохистой хэрэглээний мэдээлэл сурталчилгааны долоо хоногийг уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жил “Давсны хэрэглээг 5 грамм хүртэл багасгах таван арга” уриан дор тэмдэглэж байгаа юм. Үйл ажиллагааны хүрээнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, “Гүн шим” мэргэжил сургалтын төв хамтран хүнсний үйлдвэр болон хоолны газрын технологич, тогооч …

  • 27 March

    НИТХ-ын дарга Налайх дүүргийн МСҮТ-ийн оюутан суралцагчидтай уулзлаа

    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Налайх  дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, МСҮТ-тэй хамтран дүүргийн хүүхэд залуучуудад мэргэжил сонголт, мөрөөдөл, ирээдүйн боломжуудын талаар мэдээлэл хүргэх уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Уг уулзалт, арга хэмжээнд  урилгаар НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцож, улс эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуустай өв соёл, түүх, уламжлал, ирээдүйн хэн болох, ямар …

  • 27 March

    Тэмээн гөрөөсний фестиваль болов

    Английн Телфорд хотод өнгөрөгч бямба гаригт тэмээн гөрөөсний фестиваль болжээ. Хэдэн зуун тэмээн гөрөөсийг оролцуулсан уг фестивалийг Английн Тэмээн Гөрөөсний Холбооноос зохион байгуулсан аж. Англид тоо толгойг нь нэмэгдүүлэх зорилготой тэмээн гөрөөс үржүүлдэг фермерүүд байдаг. Тэд өөрсдийн Америк түншүүдээсээ үлгэр дууриал авдаг аж. Америкийн фермерүүд тэмээн гөрөөснүүдийг аль эртнээс үржүүлж эхэлсэн. Тэмээн гөрөөс нь тийм том биетэй бус ч нас …

  • 27 March

    Уэльст ер бусын солонго татлаа

    Зүүн талаараа Англи улстай хиллэдэг, баруун талаараа Атлантын далай болон Ирландын тэнгисээр хүрээлэгдэн оршдог Уэльс улсын толгод бүхий нутагт энэ сарын 16-ны өдөр давхар солонго татсан нь тод бөгөөд үзэсгэлэнтэй харагдаж байна. Гэрэл зургийг нутгийн иргэн хүчтэй аадар борооны дараа авчээ.