Monthly Archives: May 2018

May, 2018

  • 17 May

    П.Ганхүүг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ өчигдөр хуралдаж тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, П.Ганхүүг шинээр томилох шийдвэр гаргажээ. П.Ганхүү нь эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөж, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан нэгэн. 2016 онд Эрчим хүчний сайдаар томилогдон ажиллаж байсан юм. Тэрбээр дэд …

  • 17 May

     Хүүхдийн баяраар “Царцаа намжил” жүжиг тоглогдоно

    Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн “Царцаа намжил” хүүхдийн жүжиг зургадугаар сарын 1-ны 14:00, 16:00 цагуудад Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна. “Царцаа намжил” хүүхдийн жүжиг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хүүхдэд зориулсан уран бүтээлийн төслийн уралдаанд шалгарсан бүтээл юм. Бурхны оронд гурван жил шавилан суусан Намжил хүү эрдэм сураагүй тул номын …

  • 17 May

    Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчид цалин нэмтэл төв талбайд суултаа үргэлжлүүлнэ 

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төв талбайд суулт зарласан эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхныг өчигдөр хүлээн авч уулзжээ. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг салбарын төлөөллүүд цалин нэмэхийг шаардаж төв талбайд суулт зарлаад дөрөв хонож байна. Тэдний …

  • 17 May

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 17-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ХАН-УУЛ ДҮҮРЭГ 11.00-18.00 цагт: Бугат Хаус, МУИС-ийн полигон, Хос тэс, МАК, Богд хаан уулын ДЦХЗ-1, 2, Кувейт Монгол, Буянт-Ухаа 2 хороолол болон эдгээрийн ойр орчмоор БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 16, 19, 22, 24-р хороо 065-р ЦА, Солонгос …

  • 17 May

    Тураадаг цуйвангийн жор

    Хивгийг ямар ч байдлаар хоолондоо хэрэглэж болох бөгөөд хэрвээ та гурилтай хоол хийх гэж байгаа бол гурилны оронд хивгийг хэрэглэх буюу гурилтайгаа хивгийг 50 хувиас багагүй харьцаатайгаар хольж хэрэглэх нь цавуулаг шинжийг багасгаж, биед өөх хуримтлагдах эрсдлийг тодорхой хэмжээнд бууруулж өгдөгийг сануулья. Энэ удаад хивэгтэй цуйван хэрхэн хийх жорыг оруулж байна. Хивэг-100гр Гурил-100гр Үхрийн бараан мах-300гр Сонгино Дурын ногоо /лууван, …

  • 17 May

    Үхрийн орд: Амьдралын эрч хүч өндөр байна

    ХОНЬ (3/21-4/19) Гэр бүлийн ойр дотны гишүүдийн нэгэнтэй юм уу холын хамаатантайгаа чин сэтгэлээ уудлан ярьж суух боломжийг өөрөөсөө бүү түлх. Танд тэднээс суралцаж мэдэх зүйлс бий. Ойр дотнынхонд тань халуун сэтгэлийн эм болох дулаан үгс хэрэгтэй. Тэднийхээ сэтгэл санааг нь тайвшруулах нь чухал гэдгийг та мэдэж байгаа. Бусдыг буруушааж зэмлэвэл өөрийгөө хохирогч болгохоос цаашгүй. Энэрэнгүй, уяхан сэтгэлээр бусдыг уучилж …

  • 17 May

    Дөрвөн ногоон мэнгэтэй, шарагчин тахиа өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 17. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 2.  Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шарагчин тахиа өдөр.                           Барилдлага: Хотол чуулган Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй  Суудал: Шороо Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр могой …

  • 17 May

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. 2018 оны 5 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, …

  • 16 May

    “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аян эхлэлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” /“Good neighbors”/ Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэг хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяныгэхлүүллээ. Аян 2018 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 6-18 хүртэлх насны хүүхдүүд захидал бичих, гар зураг зурах хэлбэрээр оролцох боломжтой. “Ерөнхийлөгчид хүргэх миний …

  • 16 May

    Ж.Бямбасүрэн Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн боллоо

    “Хайрхан” аялагч клубыг үүсгэн байгуулагчдын нэг уулын спортын мастер Ж.Бямбасүрэн Эверестэд өнөөдөр Монголын цагаар 13:47 минутад оргилд нь гарсан байна. Ингэснээр Ж.Бямбасүрэн Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн боллоо.  Харин Монгол Улсаас Гавьяат тамирчин Б.Гангаамаа, Гавьяат тамирчин Б.Цэвээндаш, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ, ОУХМ Л.Баярсайхан нар уулчин хүний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан …

  • 16 May

    “Яллагч” уран сайхны киног  үзэх зургаан шалтгаан

    Шалтгаан 1: Аав, ээжтэйгээ, элэг бүтэн, халуун дулаан уур амьсгалд өссөн хүүхэд хүмүүжилтэй, төлөвшилтэй, ухаалаг сайн хүн болдог. Солонгост сард л 1000 гаруй монголчууд “харладаг” буюу визний хугацаа нь дууссан ч хууль бусаар ажиллаж үлддэг. Ингээд бодохоор сар бүр 1000 хүүхэд эцгээ эсвэл эхээ хүлээж, элэг нь эмтэрч, бэтгэрч хүлээдэг. Утаан дундах амьдралаас гурван өрөө байрны төлөө зүтгэсэн Галт 10 жилийн …

  • 16 May

    “The Voice of Mongolia” шоуны хагас шигшээ тоглолтод өрсөлдөх найман оролцогчийн үзүүлбэр

    “The Voice of Mongolia” шоуны “Quarter final” буюу дөрвөн шүүгчийн шилдэг 16 оролцогчийн үзүүлбэр өнгөрсөн амралтын өдрүүдэд үзэгчдийн хүртээл боллоо. Шилдэг 16 оролцогчдоос хагас шигшээ тоглолтод өрсөлдөх эрхтэй найман оролцогчид тодорлоо. Д.Уламбаяр шүүгчийн баг Д.Отгонбаяр шүүгчийн баг C.Ононбат шүүгчийн баг   Д.Болд шүүгчийн баг  

  • 16 May

    Эмгэнэл

    Монголын ард түмний сэтгэл зүрхэнд уянга яруу шүлэг найраг, утга төгс аялгуу дуу, уран бүтээлийн дээжээрээ шингэн уусч, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир цэл залуу насандаа хорвоогийн мөнх бусыг үзэж, Монголын уран зохиол, нийгэм соёлын амьдралд нөхөж болшгүй их уй гашуу …

  • 16 May

    Фото: Цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан эмч, эмнэлгийн ажилчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж үсээ хусууллаа

    Монголын Эрүүл Мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг салбарын төлөөлөл болсон ажилтнууд Сүхбаатарын талбайд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялтын өмнөх суултыг хийж байгаа билээ. Ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суултад оролцогчид өнөөдөр үсээ хусуулж тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буйгаа илэрхийллээ. Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж шударга …

  • 16 May

    “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  “Монгол нүүрс” төслийн хүрээнд Дэлхийн банк болон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт зээлсэн өр төлбөрөөс “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн зээлийн үндсэн болон тохируулгын төлбөр болох нийт 110 тэрбум 700 гаруй сая төгрөгийг тухайн нүүрсний уурхайд оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох боломжийг судалж шийдвэрлэхээр болов. Хоёр компанийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх, …