Monthly Archives: June 2018

June, 2018

  • 23 June

    Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын өдөрлөг нээлтээ хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын III тоглолтын нээлтийн ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын спорт тоглолтыг үндэслэгч, профессор Маурис Слапак, Монгол Улсын хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбооны ерөнхийлөгч Д.Нямсүрэн зэрэг албаны хүмүүсээс гадна эрхтэн …

  • 23 June

    Б.Наранзун: Эхлээд өөрийгөө хайрлаад, дараа нь бусдыг халамжлах хэрэгтэй

    Дэлхийн 100 гаруй орны 200 гаруй хотод зохион байгуулагддаг “FUCKUP NIGHTS” арга хэмжээг өнгөрсөн оны 10 дугаар сараас Улаанбаатар хотод албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж эхэлсэн байна. Энэ удаагийн арга хэмжээ энэ сарын 21-ний 19:00 цагт боллоо. Онцлог нь амжилттай явж байгаа хүмүүсийн амжилтын тухай биш бүтэлгүйтлийн түүхийг сонсдог нь бидэнд алдаанаас нь суралцах боломжийг олгодог. Бүтэлгүйтэл бол амжилтад хүргэх …

  • 23 June

    МУГТ Д.Баатаржавыг “Алтан нар” одонгоор шагналаа

    Олон улсын олимпийн өдөр жил бүрийн зургадугаар сарын 23-ны өдөр тохиодог. Энэ өдөр Монголын тамирчдын өдрийг хамтатган тэмдэглэдэг болсон билээ. Монгол Улс олимпийн наадмаас медаль авсны 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын олимпийн хороо хамтран тамирчдын өдрийг өнөөдөр Спортын төв ордонд зохион байгуулллаа. …

  • 23 June

    О.Энхжаргал: Гоо сайхны салбарт мэргэжлийн зэрэглэл тогтоох боловсрол олгоно

    БНСУ-ын Хансон Их Сургууль өөрийн харъяа ГОО САЙХНЫ АКАДЕМИ-г Монголд албан ёсоор нээж байна. Үүнтэй холбогдуулан тус академийн Монгол дахь салбарын захирал О.Энхжаргалтай ярилцлаа. СОЛОНГОСЫН ХАНСОН ИХ СУРГУУЛИЙН ГОО САЙХНЫ АКАДЕМИ МОНГОЛД АЛБАН ЁСООР НЭЭГДЭЖ БАЙНА. САНАЛ АЛЬ ТАЛААС ГАРСАН БЭ? 2 жилийн өмнө Хансон их сургуулиас INECS ХХК-аар маань дамжуулан холбогдсон. Манай компанийг удаан судалсны дүнд боловсролын салбарт 11 жил ажилласан …

  • 23 June

    Фото: Монголбанкны маркын түүхэнд алдаатай хэвлэгдсэн маркууд

    Монгол банкны түүхэнд алдаатай хэвлэгдсэн маркуудыг УИХ-ын гишүүн Т. Аюурсайхан цахим хуудсаараа дамжуулан ил болголоо.  

  • 23 June

    Дуучин П. Идэржавхлан гал голомтоо бадраалаа

    Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойгоор танигдсан дуучин П. Идэржавхлан  өнөөдөр гал голомтоо бадраалаа. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болсон “Энэ  насны хайр” тоглолтынхоо  үеэр хайртай ханьдаа  гэрлэх санал тавьсан юм. Түүний эхнэрийг “Х Түц” хамтлагийн жүжигчин З.Онон гэдгийг хүмүүс сайн мэднэ. Залуу хосууд хөөрхөн  хоёр охины аав ээж болсон ч албан ёсоор гэрлэлтээ батлуулж, гал голомтоо бадраагаагүй байсан билээ.      

  • 23 June

    “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын 17 гишүүн дэмжжээ

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тэгвэл одоогоор нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын нийт 17 гишүүн дэмжиж гарын үсэг зураад байна. “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг дэмжиж хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Ж. Энхбаяр гарын үсэг зуржээ. Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын …

  • 23 June

    Л.Оюун-Эрдэнэ гишүүн рүү ”хөлсний бичээчид”-ийн баг дайрав

    Монгол шиг цөөн хүн амтай, бас бүхий л сошиал нээлттэй улсад аливаа мэдээлэл тархахдаа түргэн. Тиймээс сошиал орон зайд төлбөртэй мэдээлэл түгээгчид олон. Мөнгөтэй хүн захиалсан хөгжмөө сонсдог гэдэг шиг улс төр дахь хөрөнгө мөнгөтэй хөлсний бичээчдээр дамжуулан нийгмийн тархи толгойг угаах явдал түгээмэл. Гэсэн хэдий ч Монголын ард түмэн өнөөдөр хэн нь юу ярьж байгааг  ялгаж салгаж чадахтайгаа болж байгаа нь сайшаалтай. Монголын улс төрд МАНАН бүлэглэл …

  • 23 June

    Яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт боллоо

    Хэнтийн аймгийн “Хэрлэн тоонот” утга зохиолын нэгдлийн гишүүн, сэтгүүлч, яруу найрагч Оросоогийн Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт өчигдөр  боллоо. Номын нээлтийн ёслолд яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн уран бүтээлийн анд нөхөд, хамтран зүтгэгчид, гэр бүл, ах дүүс, нутаг усныхан, ангийн нөхөд нь хүрэлцэн ирж оролцсон юм. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Мушгиа, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, утга зохиол судлаач, шүүмжлэгч, …

  • 23 June

    Автомат жолоодлоготой машиныг хурдны зам дээр туршжээ

    Хятадын хиймэл оюун ухаант техник зохион бүтээгч томоохон компани болох “Байду” корпораци пүрэв гарагт автомат жолоодлоготой хоёр машинаа Тяньжин хот дахь ашиглалтад хараахан ороогүй байгаа хурдны зам дээр туршсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. “Байду” компанийн хувьд ийм төрлийн туршилтыг анх удаагаа хийж буй нь энэ аж. “Туршилтаар автомат жолоодлоготой автомашины байрлал тогтоох, орчин тойрноо мэдрэх чадвар хийгээд удирдлагын ажиллагааг шалгасан” …

  • 23 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 10. Санчир гараг. Салхины эх одтой, гурван хөх мэнгэтэй, улаан нохой өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Мод Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 23 June

    Ахилл муур Бразилийн шигшээ багийг ялна гэж зөгнөжээ

    Өчигдөр Санк-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд Бразил болон Коста-Рикагийн шигшээ багийн хооронд тоглолт болсон. Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтуудын үр дүнг урьдчилан тааварлах үүргийг Эрмитажийн зөнч муур Ахилл гүйцэтгэж байгаа юм. Тэрбээр өчигдрийн тоглолтод Бразилийн багийг хожино гэж зөгнөжээ. Сонголтыг мэдээж урьдын адилаар явуулав. Хоёр улсын далбааг хажууд нь байрлуулсан савтай хоолыг муурны өмнө тавихад Ахилл муур нэлээд удсаны эцэст Бразилийн далбааг сонгожээ. …

  • 22 June

    Фото: Цэнхэр үст Э.Цэрэндолгорын “Нүцгэн үнэн” дэлгэгдлээ

    Цэнхэр үст нэрээр алдаршсан зураач  Э.Цэрэндолгорын   анхны бие даасан  “Нүцгэн үнэн” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт  өнөөдөр Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ.Тэрбээр “Нүцгэн үнэн” анхны бие даасан бүтээлээ  гурван хүүхдэдээ зориулж бүтээжээ.Түүний үзэсгэлэнг гэр бүл,  найз нөхөд, уран зураг сонирхогч нар хүрэлцэн ирж сонирхов. Зураач Э.Цэрэндолгор үзэсгэлэнгээ нээн үг хэлэхдээ “Би дүрслэх урлагийн сургуульд тааруу суралцаж, багш маань чирсээр байж …

  • 22 June

    “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго” Үндэсний хэлэлцүүлэг болно

    “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго” Үндэсний хэлэлцүүлэг 2018 оны 6 дугаар сарын 25-нд Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна. Хэлэлцүүлгийн гол зорилго нь Монгол Улс дахь Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах асуудал юм. НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2015 оны 9 дүгээр сард “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийнзорилго”-ыг НҮБ-ын 193 гишүүн орны шийдвэрээр баталсан байдаг. Ядуурлыг устгах, байгаль …

  • 22 June

    Д. Муратын бүрэн эрхийг түдгэлзүүллээ

    УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Муратыг гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлыг  хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлээгүй учир “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар Д.Муратыг гишүүнээс түдгэлзүүлэхийг дэмжлээ.