Monthly Archives: June 2018

June, 2018

  • 27 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 14. Буд гараг. Гар одтой, найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр.                           Барилдлага: Рашаан        Шүтэн барилдлага: Авахуй   Суудал: Төмөр  Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн …

  • 27 June

    Нас барсан репперын уран бүтээл шилдэг дуунуудын жагсаалтыг тэргүүлжээ

    Америкийн реппер  XXXTentacion нас барснаас хойш түүний “Sad” хэмээх дуу нь хамгийн түгээмэл дуунуудын жагсаалт гаргадаг “Биллбоард”-ын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлж, хоёр цомог нь шилдэг 10-т багтсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв. Уг дуу нь олон нийтэд цацагдсанаасаа хойш хамгийн дээд тал нь долдугаар байрт жагсаж байсан бол энэ долоо хоногт 52-оос 1-р байрт орж, Дрейкийн “Nice for What” …

  • 27 June

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны зургадугаарсарын 27-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡️БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-22:00 цагт: 11-р хороо Хонхор орчмоор; ⚡️БАЯНГОЛ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 15-р хороо 40-р сургууль, 86, 161-р цэцэрлэгүүд, 3-р хороолол 21-32-р байрууд; ⚡️СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 13, 14-р хороо Туул тосгон, Ватикан, Бөхийн мяндас, УАУЭС Хатанбаатар, Файв гүүд, Цорос Жамбаа, …

  • 27 June

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 06 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, …

  • 26 June

    Эрдэнэт ойн босгон дээр техникээ шинэчилж байна

    Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон түүхт 40 жилийн ойгоо шинэ техник, авто машинтай угтлаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,  ойрын таван жилийн бизнес төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрлэлийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх зорилтын хүрээнд тус үйлдвэрт үе шаттай техникийн шинэчлэл хийгдэж байна. Өнгөрсөн онд  Ил уурхайд Комацу  275А маркийн …

  • 26 June

    МАН-ын УЗАА-ны удирдлагууд Завхан аймагт ажиллаж байна

    Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна. Намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх жилийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймаг ажилласан бол энэ долоо хоногт Завхан аймагт ажиллаж иргэдтэй уулзаж, аймгийн намын хорооны ажилтай танилцаж байгаа юм. Энэ үеэр “ЭРХ БАРЬЖ БУЙ УЛС ТӨРИЙН НАМЫН ХУВЬД ДОТООДДОО ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙН АСУУДЛЫГ ИЛҮҮ ӨНДӨР …

  • 26 June

    МҮЭХ: Татварын шинэчлэлийг зөв шударгаар хийхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна

    Татварын багц хуулийг шинэчлэн батлах гэж байгаатай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос орон даяар иргэд, хөдөлмөрчдийн саналыг авч уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд удаа дараа санал хүргүүлж ажилласан боловч тавдугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хүргүүлсэн саналын ихэнх нь тусгагдаагүй байгаа юм. Татварын …

  • 26 June

    С. Амарсайхан: Хар тамхи, мансуурлын эсрэг бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлье

    Өнөөдөр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан “Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг НИТХ-ын дарга С.Амарсайхан санаачлан зохион байгуулж байна. Зөвлөгөөнд БСШУСЯ, Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн тагнуулын газар, СЭМҮТ, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын төлөөллүүд оролцлоо. “Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн …

  • 26 June

    “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Уг хуулийн төслийг дээрх 3 гишүүнээс гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нар хамтран санаачилжээ. “Дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж …

  • 26 June

    Сургууль, цэцэрлэг, биеийн тамирын болон тоглоомын талбайн аюулгүй байдалд шалгалт хийх албан даалгавар гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүргийн Засаг дарга нар болон ерөнхий боловсролын сургуулийн захирал эрхлэгч нарт албан даалгавар өглөө. Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх талаар тусгажээ. Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын …

  • 26 June

    Цагдаагийн шаардлага биелүүлээгүй жолоочийн эрхийг гурван сараар хасчээ

    Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр нэгэн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрччихөөд цагдаагийн өмнөөс бүдүүлэг авир гаргаж буй бичлэг сошиалд тавигдсан. Харин ЗЦА-наас жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл “3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцжээ. Мөн төрийн …

  • 26 June

    Энэ явдал миний бяцхан үрээр дуусаасай

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд байрлах эмийн сангийн төмөр хашлага руу унжиж байсан цахилгааны ил утаснаас болж, хүүхэд амиа алдсан  хэрэг өчигдөр 20:00 цагийн орчимд  гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал  тус хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Дэлгэр төв”-ийн гадаа тоглож явсан есөн настай хүү “Эко шинэс” эмийн сангийн хаалганы төмрөөс барьснаас, тогонд цохиулан амиа алдсан байна. Энэ хэргийн талаар амиа алдсан есөн настай хүүгийн ар гэрээс тодрууллаа Талийгаач хүүгийн аав Б.Бямбадорж: Миний …

  • 26 June

    Хөгшрөлтийг сааруулж болно

    “Залуу насаа аль болох уртасгаж, эрт хөгшрөхгүй байх нууц тун энгийн, үүний тулд хоолны илчлэгээ 25%-иар бууруулах ёстой” гэж эрдэмтэд мэдэгдлээ. Дьюкийн их сургуулийн эрдэмтдийн үзэж буйгаар хоолны илчлэгийг ийм байдлаар бууруулах нь биологийн хөгшрөлтийг жил тутам 6 сараар хойшлуулна хэмээн “The Daily Mail” мэдээлэв. Энэ судалгаанд 220 хүн хамрагджээ, тэд бүгд хэвийн жинтэй, таргалалтад өртөөгүй байсныг цохон тэмдэглэе. Сайн …

  • 26 June

    Apple компани утасгүй чихэвчний шинэ хувилбар гаргана

    Apple компани AirPods утасгүй чихэвчний шинэ хувилбарыг гаргахаар ажиллаж байна. Энэ тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв.

  • 26 June

    Д.Тэрбишдагва: Оюутолгойтой холбоотой 1,500 хуудас материалыг шалгаж байна 

    Оюутолгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва  мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд Оюутолгой компанийн удирдлагатай ажлын байранд нь уулзалт хийж, шалгалт, чиглэл, шаардлагатай холбогдох дутуу материалыг шуурхай гаргаж өгөх, ажиллах боломжоор хангах, үйлдвэрлэлийн үйл явцтай газар дээр нь танилцах зэргээр хамтран ажиллалаа. ЗГХЭГ, Эрдэнэс Монгол ХХК-иас Оюутолгойтой холбоотой мэдээллийг …