Monthly Archives: July 2018

July, 2018

  • 30 July

    Гурван аймгийн 10 сумын цахилгааныг холбожээ

    Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км/ 07.25-ны өдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан. Дээрх гэмтлийн …

  • 30 July

    Д.Батбаатар: 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүмүүс байр сууриа илэрхийлэх нь зүйтэй

    МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар гишүүд, албан тушаалтнуудын сахилга, хариуцлагын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр”Намын боловсон хүчний бодлого алдагдаж, намын нэр хүндэд нөлөөлж байна. Иймд намын боловсон хүчинд анхаарах хэрэгтэй. Төрийн тодорхой албан тушаалд томилогдсон хүмүүс намын нэр хүндийг унагааж байна гэх шүүмжлэл гарч байна. Оффшор дансны асуудалд манай намын гишүүд холбогдвол хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эцсийн байдлаар тэр асуудалдаа холбогдолтой …

  • 30 July

    Т. Мандхай: Сүүлийн үед стрессээс шалтгаалсан сэтгэцийн эмгэгүүд зонхилон тохиолдож байна

    Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн асуудал, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Мандхайтай ярилцлаа. -Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд “Өнгөт өдөр” урлагаар анагаах өдөрлөг болж байна. Энэ талаар тодруулахгүй юу? -Америкийн “Hospital art” гэсэн сан бий. Тус сангийн урлагийн мэргэжилтнүүд Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа юм. Бид тэдэнтэй хамтарч “Өнгөт өдөр” урлагаар анагаах сэтгэл заслын өдөрлөгийг зохион явууллаа. …

  • 30 July

    “Даншиг наадам-Хүрээ цам 2018”:  Гандантэгчинлэн хийдийн ховор шүтээн үзмэрүүдийг үзэх боломжтой

    Ирэх сарын 2-6-ны өдрүүдэд Гандантэгчинлэн хийдэд Жахар цамын хурал, 4-5-ны өдрүүдэд Хүй долоон худагт Даншиг наадам-Хүрээ цамын ёслолын арга хэмжээ болно. Энэ жилийн даншиг наадмаар өмнөх жилүүдийн адил мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурханы их тахилга, Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзмэрүүд болоод аялал жуулчлалын үзэсгэлэнг Хүй долоон худагт үзэх боломжтой юм байна. Даншиг …

  • 30 July

    Б.Ганхуяг: Ажилчдын цалинг 21 хувиар нэмсэн

    “Эрдэнэс Тавантолгой” компаниас 2018 оны хагас жилийн үйл ажиллагааныхаа тайланг танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг” “Эрдэнэс Тавантолгой” компани улсын төсөвт 2018 оны эхний хагас жилийн байдлаар 216.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. 2017 онд улсын төсөвт 253.3 тэрбум төгрөг төвлөрүүлснээр ТОП 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт бичигдсэн бол энэ мөнгөний 90 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг өнөөдрийн байдлаар улсын төсөвд төвлөрүүлээд …

  • 30 July

    Индонезийн Ломбок аралд газар хөдөлж 14 амиа алджээ

    Индонезийн Ломбок аралд орон нутгийн цагаар өнөөдөр 7:00 цаг орчимд 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 14 хүн  нас барж 40 гаруй хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын  албаны хүмүүс мэдээлжээ. Ломбок арал нь  Бали арлаас зүүн тийш 40 км яваад хүрэх байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар аж. АНУ -ын геологийн судалгааны хүрээлэнгээс газар хөдлөлтийн голомт Ломбокоос хойд хэсэгт Матарам хотоос зүүн …

  • 30 July

    Жэк Магийн амьдралын үнэн түүх

    Дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO хийсэн, Алибаба онлайн худалдааны сүлжээг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жэк Магийн амьдралын түүхэн замналыг танилцуулж байна. Тэрбээр Хятадын дорно зүгийн Ханчжоу хэмээх жижигхэн хотод 1964 онд амьдралын боломж тааруу айлд төржээ. Хүүхэд байхдаа англи хэлээ сайжруулахын тулд жуулчдад үнэгүй хөтөч хийдэг байв. Ядуурлаас ангижрах цорын ганц зам бол боловсрол гэдгийг Жэк Ма маш сайн …

  • 30 July

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 30-ны Даваа гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, …

  • 30 July

    Д.Чойжамц хамбын туслахыг яллагдагчаар татжээ

    Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамцын нарийн бичгийн дарга, лам Б.Бүрнээд холбогдох эрүүгийн хэргийг хянасан Баянгол дүүргийн прокурор шийдвэрийг хэвээр үлдээжээ. Тодруулбал, Б.Бүрнээ нь 2017 оны наймдугаар сард Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийн биед халдан зодож танхайрсан хэргээр хууль хяналтынханд шалгагдаж байсан юм. Тухайн үед З.Санждорж хамба Гандантэгчэнлин хийдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын …

  • 30 July

    Huawei компани Samsung-с түрүүлж нугардаг дэлгэцтэй утас худалдаанд гаргана

    Хятадын технологийн томоохон компани болох Huawei компани ирэх оны нэгдүгээр сарын эхээр хугардаггүй, аль ч тал руу нугарч болдог дэлгэцтэй ухаалаг утас худалдаанд гаргахаа мэдэгдлээ. Huawei болон Samsung компаниуд энэ талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байна. Huawei компани чухам хэзээ худалдаанд гаргахаа тодорхой хэлээгүй ч Samsung компанийн төлөвлөсөн хугацаанаас өмнө худалдаанд гаргах боломжтой гэж мэдэгджээ. Бээжин хотноо 1993 онд байгуулагдсан тус …

  • 30 July

    Хамгийн өндөр орлоготой “Инстаграм” оддыг нэрлэжээ

    “Hopper HQ” үйлчилгээний мэргэжилтнүүд хамгийн өндөр орлоготой Инстаграм оддыг нэрлэжээ. Энэхүү жагсаалтыг Ким Кардашины дүү Кайли Женнер тэргүүлсэн байна. Тэрбээр “Инстаграм” хуудсаараа дамжуулан хийдэг 1 зар сурталчилгаанаас 1 сая ам.долларыг олдог байна. Харин жагсаалтын хоёрдугаар байрт дуучин Селена Гомез бичигджээ. Түүний нэг зар сурталчилгаанаас авах орлого нь 800 мянган ам.доллар болдог аж. Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналду 750 мянган ам.доллараар жагсаалтын …

  • 30 July

    Нутагт минь бороо ороход сэтгэлд минь ногоо ургана

    ”Лусын анд”-ын урам хайрласан дүгнэлт Саяхан би нутагтаа очиж 3 хоноод ирлээ. Энэ удаад амарч зугаалж, алиалж наадаж явсангүй. Хэдэн жилийн өмнөөс бодоод байсан нэгэн санаагаа бодот ажил болгох боломжтой эсэхийг судалсан юм. Нэн шинэхэн мэдээгээр 2017 онд л гэхэд Монголд минь 344 гол горхи, 391 нуур цөөрөм, 760 булаг шанд ширгэсэн байна. Төр нь гадаад, дотоодын хэдхэн шуналтнуудад зориулсан …

  • 30 July

    УИХ-ын гишүүн асан С.Баярцогт орон нутагтаа тусламж үзүүлжээ

    2018 оны долоодугаар сарын 17-ны өдрөөс үргэлжлэн орсон аадар борооны улмаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үер усны аюулт үзэгдэл болж сумын хэмжээнд гамшгийн бэлэн байдал зарлажээ. Үерийн аюулыг арилгах, нөхөн сэргээлтийн ажил тус суманд үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт төрсөн нутагтаа очиж нөхцөл байдалтай танилцжээ. Тэрбээр сумынхаа удирдлагуудтай уулзаж, мэдээлэл авч,  сумынхаа сэргээн босголтын ажилд нэмэр болох үүднээс …

  • 30 July

    “Эзэнгүй” хариуцлагын “бай” нь хувийн хэвшил үү?

    “Буруугүй буруутан” гэх кино гарч байна. Прокурор байсан залуу хөрөнгөндөө дулдуйдаж муу бүхнийг хийдэг залууг байцааж эхэлснээр амьдрал нь сүйрдэг. Хэрэгтэн ажил мэргэжилдээ гарамгай прокурорыг эхнэр, хүүхдээ алсан алуурчин болгож дөнгөнө. Бас болоогүй цөөн хэдэн хүнээс бусад нь бүгд прокурор залууг хүн амины хэрэг хийчихлээ гэж итгэнэ. Харин итгэхгүй байгаа хэсэг нь том компанийн захирлын хүү гэгдэх хэрэгтнийг сэжиглэж, хардсаар… …

  • 30 July

    Элэгний В,С вирусийн илрүүлгийн шинжилгээг хийх эмнэлгүүд

    40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж байна. “Элэгний вирусын идэвхжил” тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалт явагдан 31 лаборатораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулаад байна. Вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан 22 лабораториор дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлнэ. Хепатитын вирус эерэг …