Monthly Archives: August 2018

August, 2018

  • 30 August

    В.Путины тангараг өргөх ёслолд сууж ирсэн автомашиныг үзэсгэлэнд танилцууллаа

    Москвагийн автомашины үзэсгэлэнгийн үеэр ОХУ-ын  дотооддоо үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн суудлын автомашин болон өнгөрсөн тавдугаар сард Владимир Путины тангараг өргөх ёслолын үеэр сууж явсан лимузиныг танилцуулсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад дотоодын айлчлалдаа хөлөглөх автомашинуудыг дотооддоо үйлдвэрлэх “Кортеж” нэртэй төслийн хүрээнд Аурус Сенат нэртэй тансаг зэрэглэлийн дөрвөн суудалтай автомашиныг бүтээжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн тавдугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр өөрийн …

  • 30 August

    Сургуульд хамрагдаагүй дүрвэгч хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна

    Дэлхий дахинд дөрвөн сая орчим дүрвэгч хүүхэд сургуульд хамрагдаагүй байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн тайланд дурджээ. Энэ тоон үзүүлэлт нэг жилийн хугацаанд 500 мянгаар нэмэгдсэнийг агентлаг мөн дурдлаа. “Түрлэгийг эргүүлэх: Дүрвэгсдийн боловсрол эзэмших нөхцөл гамшгийн хэмжээнд байна” нэртэй уг тайланд, Засгийн газрууд, НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг болон түнш байгууллагууд дүрвэгч хүүхдүүдийг сургуульд хамруулах хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч тэдгээр хүүхдийн …

  • 30 August

    Хүчтэй аадар борооны улмаас амиа алдсан байна

    Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот болон ойролцоох бүс нутгуудаар өчигдрөөс хойш үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас пүрэв гарагийн өглөө Сөүл хотоос хойд зүгт 25 километрийн зайд оршдог Кёнги мужийн Янжу хотын оршин суугч 57 настай эрэгтэй усанд автсан байшингаасаа усыг шахан гаргах үедээ шатнаас унан амиа алдсан байна.

  • 30 August

    Таны арьсыг хөгшрүүлдэг долоон зүйл

    1. Нарны шилийг үл ойшоох бас бээлий өмсөхгүй байх Нарны шил, бээлийг үргэлж биедээ авч явж байх хэрэгтэй. Нартай өдөр байнга шил зүү. Яагаад гэвэл нарны хэт ягаан туяа нь арьсыг хамгийн хурдан хөгшрүүлдэг. Гэтэл ихэнх хүмүүс, ▪ Зун биш болохоор ▪ Ердөө 15 минут л гараад ирнэ ▪ Жолоо барьж байгаа гэсэн шалтгаанаар нарнаас хамгаалах шилгүй явах нь элбэг. …

  • 30 August

    Н.Цэрэнбат: АТГ улстөрийн зорилготой мэдэгдэл хийлээ

    Байгаль орчин аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбатыг яамны төсвөөс завшсан гэх мэдээллийг Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өгсөн. Харин энэ асуудалд Н.Цэрэнбат сайд няцаалт хийлээ. -Таныг 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг өөрийн хамаарал бүхий компанидаа өгсөн гэсэн мэдээллийг АТГ-аас өгсөн. Таныг АТГ-аас шалгаж байгаа юу? -АТГ-ын мэдээллийг харсан. Албан ёсны мэдээлэл дээр нь засварыг сайдын хамаарал бүхий компани гүйцэтгэсэн байж …

  • 30 August

    ЗГХЭГ-аас бүх аймгийн төрийн албанд шалгалт хийнэ

    Төрийн албаны сахилга хариуцлагыг чангатгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг ЗГХЭГ-аас холбогдох байгууллагын удирдлагуудад шат дараалан өгч байна. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн аймгийн ЗДТГ-ын дарга нартай нэгдсэн уулзалт хийж, Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажилласан эсэхэд ирэх долоо хоногоос шалгалт явуулж, Засгийн газраас гаргасан тогтоолыг цаашид хэрхэн хэрэгжүүлэх …

  • 30 August

    Нийслэлийн МАН-ын Бага хурал ирэх сарын 21-нд болно

    Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид  бага хурлынхаа товийг тогтжээ. Энэ удаагийн 34 дүгээр Бага хурлыг ирэх сарын 21-нд хуралдуулахаар болсон байна. Хуралд 369 төлөөлөгч оролцох аж. Өмнө нь зургадугаар сарын эхээр хуралдуулахаар товлож байсан ч Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүдийн шаардлагаар хойшлуулсан билээ. Ирэх сард болох бага хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргыг жинхлэх асуудлыг хэлэлцэх юм байна.      

  • 30 August

    ВИДЕО: “Эцсийн зогсоол зөвхөн чи”жүжгийн клип

    Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулга ЭЦСИЙН ЗОГСООЛ ЗӨВХӨН ЧИ инээдмийн жүжиг ирэх сарын 12-17-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймгийн үзэгчидтэй учиран золгох гэж байна. Шекспирийн дайтай үнэлэгддэг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн клипийг та бүхэндээ хүргэж байна. Уг жүжгийн клипны зураг авалтанд ганц …

  • 30 August

    Ямар ч зарлагагүй гоо сайхны арчилгаа

    Эдийн засгийн хямрал хаа сайгүй гээд бүсгүй та өөрийгөө гаргуунд хаяж болохгүй шүү. Ямар ч зарлага гаргахгүй өөрийн гоо сайхандаа анхаарах боломж байгаа гэдгийг битгий мартаарай. 1.Нүүрний улайлтыг багасгах Сүү хэрэглэ. Нүүр тань улайгаад байвал сүүнд цэвэр алчуур дүрээд нүүрэн дээрээ 10 минут байлга. Ингэснээр арьсыг тань тайвшруулж, улайлтыг багасгана. 2.Нүүрний толбо арилгах Будаг нүүрний толбыг тань далдалж чадахгүй байна …

  • 30 August

    К.Соноура: Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхий сайдыг урихаар зэхэж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-ний өдөр  Япон Улсын Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх К.Соноүраг хүлээн авч уулзсан юм. Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжсон. Энэ удаад мөн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эх орондоо хүлээн авч, албан ёсны айлчлал хийхийг урихаар …

  • 30 August

    И.Баттөгс: Намууд дахин сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хуулийн хугацаа дуусгавар болсон

    Баянзүрх дүүрэгт болох дахин сонгуулийн талаар Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга И.Баттөгсөөс зарим зүйлийг тодрууллаа. -Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явуулах болсон талаар товчхон тодруулга өгөхгүй юу?  -Нийслэлийн хүн амын гуравны нэг нь оршин суудаг хоёр томоохон дүүргийн нэг нь Баянзүрх дүүрэг. 2016 оны орон нутгийн сонгуулийн маргаантай холбоотойгоор дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүсээд байна. Баянзүрх дүүрэг ИТХ-ын нийтдээ 41 …

  • 30 August

    Үерт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

    Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын нутагт 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр их хэмжээний аадар бороо орсны улмаас үер бууж, цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, инженерийн шугам сүлжээ тасалдаж, олон улсын болон орон нутгийн авто зам, төмөр замын хэсэгт саатал гарч, нийтийн орон сууц болон айл өрхүүд усанд автан ихээхэн хэмжээний хохирол үүссэн. Харин Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон …

  • 30 August

    “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Э.Алтаннамар дөрвөн залууд дээрэмдүүлжээ

    “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Э.Алтаннамар  өчигдөр /2018.08.29/ шөнө үл мэдэх этгээдүүдэд дээрэмдүүлжээ. Тэрбээр оройн цагаар такси барихаар цагаан өнгийн приус-20 маркийн автомашинд суусан боловч, төд удалгүй нэгэн газар зогсон гурван этгээдийг суулгасан байна. Тэд хутга тулган Э.Алтаннамараас нэг сая  500 орчим мянган төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нь дээрэмдэн авчээ. Энэ талаар Э.Алтаннамар “Шөнийн цагаар такси барихдаа машиных …

  • 30 August

    Бахрейн болон Японы гүйлтийн тамирчид алтан медаль хүртжээ

    Лхагва гарагийн орой Жакарта хотноо болсон эмэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтийн тэмцээнд Бахрейн улсын тамирчин Одион Эдодион алтан медалийн эзэн болсон байна. 116 дугаартай О.Эдодион гүйлтийн замыг 22.96 секундэд туулсан бол мөнгөн медаль хүртсэн Энэтхэгийн багийн тамирчин Чанд Дутее 23.20 секундэд ирсэн байна. Харин гуравдугаар байрыг Хятадын тамирчин Вэй Ёньли эзэлжээ. Спортын энэ төрлийн дээд амжилтыг Шри Ланка улсын тамирчин Дарша …

  • 30 August

    АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт хийх асуудлыг хэлэлцэнэ

    БНСУ болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг үргэлжлүүлэн явуулах эсвэл цуцлах асуудлыг хоёр улс хэлэлцэж байж шийднэ гэж БНСУ-ын Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Чонг Ва Дэ мэдэгдэв.Одоогийн байдлаар талууд энэ асуудлыг хараахан хэлэлцээгүй байна гэж тэрбээр мэдэгдлээ. Өмнөд Солонгостой хамтран явуулдаг цэргийн сургуулилтыг цуцлах төлөвлөгөө байхгүй гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис мэдэгдсэний дараа Хөх ордноос мэдэгдэл хийсэн байна. “Сингапурт …