Monthly Archives: August 2018

August, 2018

  • 30 August

    Хойд Солонгос хориглолтод шилжлээ

    БНАСАУ энэ жилжингээ “од” болно. Олон улсын харилцааны анхаарлын төв цэг болно. БНАСАУ-ын демонтаж (татан буулгах, дахин шинээр буй болох) тохионо хэмээн өрнөдийн зарим үзмэрчид таамаглаад байсан нь лав энэ жилдээ бүтэхгүй. Гэхдээ хязгаарлагдмал оптимизм, болгоомжилсон найдвар хослон Солонгосын хойг цаашаа төлөвшиж мэднэ. Төлөвшлийн тухай юун яриа билээ? Цөмийн зэвсэггүй, пуужинт-цөмийн бааз суурьгүй болтлоо “зэвсгээ хураалгах” нь гараа өргөөд бууж …

  • 30 August

    Иргэд есдүгээр сарын 22-нд дунд сургуулиудын спорт зааланд үнэ төлбөргүй тоглох боломжтой

    Энэ жилийн “Авто машингүй өдөр”-ийг “Авто машинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор ирэх есдүгээр сарын 22-ны бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү өдрийг зохион байгуулах Ажлын хэсгийн хуралдаан өчигдөр боллоо. Тэд хуралдаанаараа авто машингүй өдрийн бэлтгэл ажил, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нарийвчлан гаргасан аж. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ажиллаж байна. Тэрээр тухайн өдөр зохион байгуулах ажлын …

  • 30 August

    Ихэр охид Азийн наадмаас гурав дахь алтан медалиа хүртлээ

    Индонезийн нийслэл Жакарта хотын төвд байрладаг усан спортын төвд мягмар гарагт болсон уран сайхны сэлэлтийн тэмцээнд Хятадын багийн тамирчид болох Жиэнь Тиньтинь болон Жиэнь Вэнвэн нар эмэгтэйчүүдийн уран сайхны сэлэлтийн хосын төрөлд аваргалж, Азийн наадмаас гурав дахь алтан медалиа хүртээд байна. Ихэр охид өмнө нь 2006 онд Дохад, 2010 онд Гуаньжоуд тус тус болсон Азийн спортын наадмаас алтан медалиар энгэрээ …

  • 30 August

    ЗТХЯ-ны зарим газрын даргыг сонгон шалгаруулах хүсэлтийг ТАЗ-д хүргүүлжээ

    Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, тус яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэгвэл төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор Зам тээврийн хөгжлийн яамны …

  • 30 August

    Боливи улсын 117 настай эмээ дэлхийн хамгийн өндөр настай хүн байж магадгүй

    Боливи улсын нэгэн иргэнийг дэлхийн хамгийн өндөр настай хүн гэж үзэж байна. Тэрбээр хэдий өндөр настай ч гэсэн “Чаранго” гэх таван утастай жижиг гитар тоглон, баяр хөөртэйгөөр дуулж суудаг ажээ. Жулиа Флорис Колкүэ гэх энэ эмээ 1900 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн бөгөөд өдгөө 117 настай ажээ. Тэрбээр энэ олон жил наслахдаа дэлхийн хоёр дайныг нүдээр үзсэний зэрэгцээ 3000 …

  • 30 August

    Сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 83 хувь нь цэцэрлэгт хамрагдана

    2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 260 гаруй мянган хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа нь өмнөх оноос 3300-аар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд төрийн өмчийн 890, хувийн 554, нийт 1443 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл хангаад байгаа нь цэцэрлэгийн өмнөх насны нийт хүүхдийн 83 хувийг хамруулах боломжтой юм байна. Мөн энэ онд улсын хэмжээнд нийт 1710 ор бүхий есөн цэцэрлэг, 1600 …

  • 30 August

    Биеэ үнэлэгчтэй хоноглосон сагсан бөмбөгчдийн тэмцээнд оролцох эрхийг хасжээ

    Индонези улсад амжилттай үргэлжилж буй Азийн спортын наадмын үеэр зугаацаж цэнгэсэн Японы сагсан бөмбөгчдийн албан ёсны тэмцээнд оролцох эрхийг нэг жилээр хассан тухай Японы сагсан бөмбөгийн холбооноос лхагва гарагт мэдэгдэв.

  • 30 August

    Хонь, ямааны махны экспорт 4.3 дахин нэмэгджээ

    Манай улс 2018 оны долоодугаар сарын байдлаар 10735.4 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 10319.7 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 642.5 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 22971.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 50.6 сая ам.доллар буюу 124.9 тэрбум төгрөгийн орлого олжээ. Энэ нь өнгөрсөн сараас экспортын хэмжээ 2651.5 тонноор өсөж, орлого 14.3 тэрбум төгрөгөөр …

  • 30 August

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сард хуралдуулахаар шийдвэрлэжээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцтай тус тус танилцлаа. УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас томилогдсон хамтарсан ажлын хэсэг тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбогдох бэлтгэл ажлыг зохион байгуулж дууссан байна. Хувьцааны 30 …

  • 30 August

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны наймдугаар сарын 30-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 20-р хороо Баян дөхөм, иргэн Долгорсүрэн, Очирсайхан, болон ойр орчмоор БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 18-р хороо 4-р хорооллын 10, 28/1, 28/2, 42, 43, 80-р байр болон ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 1-р …

  • 30 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 19. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал:  Төмөр Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа …

  • 30 August

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэд, хадланчдад  зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 08 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. …

  • 29 August

    ФОТО: УДЭТ-т Төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн нэрэмжит танхим нээгдлээ

    Тайз дэлгэцийн урлагийн “Алтан үе”-ийн ахмад уран бүтээлчдийн нэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Их ойтой холбогдуулан үр хүүхдүүдийнх нь санаачлагаар УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийг Г.Гомбосүрэн багшийн нэрэмжит болгож, “Алдрын танхим”-ыг тохижуулан өнөөдөр хүлээлгэн өглөө. Жил бүр уламжлал болгон “Бид мартахгүй” үйл ажиллагааг зохион байгуулахад нас тэгширч тэмдэглэлт ой …

  • 29 August

    Ерөнхийлөгчийн зөвлөхийг ШЕЗ-д томилох уу

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Үүнтэй холбоотойгоор дээрх албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах явц өрнөх ёстой. Гэхдээ Т.Мэндсайханыг долдугаар сард чөлөөлөхөөс ч өмнө эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй Р.Булгамааг түүний оронд томилох тухай яриа шүүхийнхний дунд гарсан байлаа. Энэ яриа одоо ч сарниагүй бөгөөд тун удахгүй томилгоо хийх гэж байгаа талаар эх сурвалжууд …

  • 29 August

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг товлов

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал  өнөөдөр хуралдлаа.Тэргүүлэгч С.Мөнхчулуун, П.Баярхүү, Ц.Байгалмаа, Б.Цолмон, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Н.Батсүмбэрэл  нар тэргүүлэгчдийн хуралд оролцлоо. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр тэргүүтэй албаны төлөөлөл оролцон холбогдох асуудлуудыг Тэргүүлэгчдэд  танилцууллаа. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны дарга Ч.Однасан Хөрөнгө бүртгэх тухай, Сүхбаатар дүүргийн …