Monthly Archives: August 2018

August, 2018

  • 31 August

    ЗГ:Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас чөлөөлөх асуудлыг огт хэлэлцээгүй

    Монгол Улсын Засгийн газрыг Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулийг зөрчин Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан гэж олон нийтийг төөрөгдүүлсэн буруу ташаа мэдээллийг “Зууны мэдээ” сонин удаа дараа зориудаар нийтлэн гаргаж байгаатай холбогдуулан дараахь мэдэгдлийг гаргаж байна. 2018 оны 8 дугаар сарын 9, 12-нд Зам, тээврийн хөгжлийн яамны зарим албан хаагчид …

  • 31 August

    Загвар өмсөгч Г.Оюунгэрэл гал голомтоо бадраалаа

    “Азийн хатан хаан” өргөмжлөлт загвар өмсөгч Г.Оюунгэрэл энэ сарын 29-ний өдөр гал голомтоо бадраажээ. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахыг ханиараа сонгож өдгөө хоёр хүүхдийн аав ээж болцгоосон. Хосуудын хуримын ёслолд урлаг, соёлын оддоос авахуулаад УИХ-ын гишүүд уригдан оролцжээ. Тэрбээр “Миний нүдээр түүнийг минь хар гэж би албадахгүй. Гэхдээ энэ сонголт минь зуун хувь гэдэгт итгэлтэй байна” хэмээн хайртай …

  • 31 August

    Зургаан цагаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 31. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 20. Сугар гараг. Шийдэм одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал:  Огторгуй Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа …

  • 31 August

    Алдартнуудын хувийн зургийг хакердсан этгээдэд ял ногдуулжээ

    Холливудын одод хийгээд өөр бусад алдарт хүмүүсийн 200 гаруй “iCloud” хаягийг хакердсан АНУ-ын Коннектикут муж улсын Умард Бранфорд хотын оршин суугч Жорж Гарофано гэгчид Брижпорт хотын холбооны улсын шүүхээс 8 сар шоронд хорих ял ногдуулсан байна. Тэрбээр шоронгоос суллагдсаны дараа 3 жилийн хугацаанд цагдаагийн газрын хяналтад байж, нийгмийн тустай 60 цагийн хөдөлмөр эрхлэх аж. Ж.Гарофано нь 2014 онд Женнифер Лоуренс, …

  • 31 August

    Бофорт-Уэст хотод автобус осолдсоны улмаас найман хүн амиа алджээ

    Пүрэв гарагийн өглөө Өмнөд Африкийн нийслэл Кейптаун хотоос 300 орчим километрийн зайд оршдог Бофорт-Уэст хотын ойролцоо явж байсан автобус осолдсоны улмаас 8 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. “Зорчигчид автобусанд боогдсон хэвээр байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байна” гэж Баруун Кейп мужийн замын цагдаагийн газрын дарга Кенни Африка мэдэгджээ. Яаралтай тусламжийн болон аврах албаны ажилтнууд …

  • 31 August

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох  тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун …

  • 30 August

    С.М.Пржевальскийн нэрэмжит алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготовт олголоо

    ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготовт олголоо. Энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулахаар ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Москвагийн их сургуулийн Газар зүйн факультетийн ерөнхийлөгч, академич Н.С.Касимов тэргүүтэй төлөөлөгчид Монголд ирж өнөөдөр гардуулж өглөө. Академич Д.Доржготов нь Монголд анх удаа хөрсний зургийг зохиосон, Монголын …

  • 30 August

    Бүгд Найрамдах Чех улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

    2019-2020 оны хичээлийн жилд БНЧУ-ын Засгийн газрын Монгол Улсад зориулсан Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна. Суралцуулахаар санал болгож буй мэргэжлийн чиглэл: Эдийн засаг Хөдөө аж ахуй Мэдээлэл зүй буюу информатик Байгаль орчин Эрчим хүч. Тэтгэлгийн өргөдлийг зөвхөн он-лайнаар илгээнэ. Засгийн газрын тэтгэлэгт өргөдөл гаргагчдын бүртгэлийг http://registr.dzs.cz/registr.nsf цахим хаягаар 2018 оны 9 дүгээр сарын 30 хүртэл хийнэ. Бүхий л техникийн …

  • 30 August

    Х.Баттулга: Хүүхэд хамгааллын асуудлаар арга хэмжээ авч гээд тайвшрах хэмжээний тайлангууд ирсэнгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Ийнхүү уулзах болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөнтэй, мөн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд …

  • 30 August

    Монголын Нууц Товчоо дэлгэцийн бүтээлийн эхний 10 ангийг үнэ төлбөргүй үзэх боломжтой

    Монгол өв соёлыг таниулах зорилготой “МНТ түгээмэл эх” төслийн хүрээнд, Монголын Нууц Товчоог бүрэн зураг чимэглэлтэйгээр англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил монгол долоон хэлээр хэвлэж, олон улсад таниулах ажил бодитой үргэлжилж байна. Тус бүтээл нь түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтод тулгуурлан түүхэн бодит үнэнийг зураглан толилуулж байгаагаараа ач холбогдолтой. “МНТ түгээмэл эх” төслийн …

  • 30 August

    Сэтгэцийн өвчтэй хүү 81 настай эхийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ

    Баянзүрх дүүргийн 23-р хороонд төрсөн эхийнхээ аминд хүрсэн жигшүүрт хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр оройн 22.00 цагийн орчимд тус дүүргийн 23-р хороонд хүн нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу хэргийн газарт очиход 81 настай эмэгтэй Ц гэгч нь гаднын нөлөөтэй нас барсан байжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад талийгаачийн төрсөн хүү болох сэтгэцийн өвчтэй эрэгтэй, 51 настай Э …

  • 30 August

    УИХ-ын гишүүн С.Жавхлан, Сү.Батболдыг шалгуулахаар АТГ-т ханджээ

    УИХ-ын гишүүн С.Жавхлангийн зүгээс УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлт өгч байгаа талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр “ АТГ-т хүсэлт хүргүүлснээ унжиж өгье.Сү.Батболд гишүүнтэй хамаарал бүхий “Тэнгис” кино театр, “Алтай” констракшин, “Алтай” групп,”Алтай гацуурт”, “Ар үр Алтай”, “Алтай нутгийн хүчтэн” ХХК, “Алтай” холдинг групп, “Алтай кашмир”, “Чингис хаан” цогцолбор, “Чингис” зочид буудал, “Скай” их дэлгүүр, “Стар” телевиз, “Скай” …

  • 30 August

    Л.Энхболд: “Таван толгой транс” компани 390 мянган тонн нүүрсийг эх үүсвэргүйгээр хил гарсан нь тогтоогдсон

    УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайгаас нүүрс хулгайд алдагдсантай холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр“Тавантолгойн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас нүүрс алдагдсантай холбоотойгоор ажлын хэсгийн дүгнэлтийг 2018 оны наймдугаар сарын 22-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар шалгалтын дүгнэлтийг авч хэлэлцсэн байна. Ингээд тэмдэглэл гаргаж, гарсан бүх зөрчлүүдийг арилгуулахаар Сангийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Уул уурхайн сайд гээд бүх …

  • 30 August

    Хөдөлгүүргүй нисэх онгоц осолджээ

    Бүхээгтээ гурван хүн тээвэрлэж явсан хөдөлгүүргүй нисэх онгоц АНУ-ын Вермонт муж улсын уулархаг бүс нутагт лхагва гарагт осолдсон тухай Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.