Monthly Archives: August 2018

August, 2018

  • 20 August

    Бенту Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээг дасгалжуулна

    Португалын иргэн Паулу Бенту-г Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилсон тухай Солонгосын Хөл бөмбөгийн холбоо /KFA/ мэдэгдлээ. Бенту-тай хийсэн гэрээ 2022 он хүртэл үргэлжлэх юм. Тэрбээр өмнө нь тус багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Син Тэ Ён-ы оронд ажиллах ажээ. Син Тэ Ён-ы удирдсан  Өмнөд Солонгосын шигшээ ОХУ-д болсон ДАШТ-нд хэсгээсээ шалгарч чадаагүй юм. Өмнө нь …

  • 20 August

    Төмсөөр арьсаа цайруулах арга

    Америкийн “www.wikihow.com” сайт чанасан төмсний тусламжтай арьсаа цайруулах аргаас нийтэлжээ. Алхам 1  Танд 1-2 ширхэг төмс байхад хангалттай. Төмсний максаа бэлдэхээсээ өмнө төмсөө зориулалтын хутгаар нь цэвэрлээрэй. Алхам 2 Дараа нь төмсөө усанд хий. Алхам 3 Төмсөө болтол нь буцалга Алхам 4 Төмс болсоны дараа хүйтэн усанд сойх ёстой. Алхам 5 1-2 минутын дараа хальсыг нь аваад сайтар бяцлах хэрэгтэй. …

  • 20 August

    Нийслэлийн иргэдийг 100 хувь чанартай эрүүл махаар хангах үйлдвэр ирэх онд ашиглалтад орно

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтэд Мах бэлтгэх үйлдвэр баригдаж байна. Барилгын ажил одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. 2019 оны өвлөөс нийслэлийн иргэдийг 100 хувь чанартай эрүүл махаар хангах болно гэдгийг тус компанийн удирдлагуудын зүгээс хэлж байсан юм. “МБҮ трейд” ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн энэхүү …

  • 20 August

    Эрдэнэт үйлдвэрийн тамирчин Э.Бэхбаяр Азийн хошой аварга боллоо

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Индонез улсын Жакарта хотод болж буй Азийн зуны спортын наадмаас алтан медаль хүртлээ. Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, ДБНХ-ны календарьт багтдаг “А” зэрэглэлийн олон улсын тэмцээний 12, Монгол Улсын таван удаагийн аварга, “Хангарьд” спорт …

  • 20 August

    П.Орхон хагас шигшээд Рисако Кавайтай оноолт таарчээ

    “Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр манай эрэгтэй бөхчүүд нэг алт, нэжгээд хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлүүллээ. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 20, 53, 57, 62 жингийн барилдаан болох бөгөөд манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе. 125 кг: Монголын багийн тугч, ОУХМ Н.Золбоо тун хүнд сугалаа татжээ. Тэрбээр тэгшитгэлд Тажикистаны Фаркод Анакуловтой таарсан бөгөөд шөвгийн наймд “Лондон-2012” олимпийн наадмын …

  • 20 August

    Владимир Путин Австрийн Гадаад хэргийн сайдын хуримын ёслолд оролцжээ

      ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 18-нд Австрийн гадаад хэргийн сайд Карин Кнэйслийн хуриманд оролцсон байна. Путин хуримлаж буй сайд хатагтайд баглаа цэцэг бэлэглэснээс гадна Кубаны Казакын найрал дуучдыг дагуулан ирж сюрприз барьжээ. Австрийн өмнөд нутгийн Штириа мужид болсон энэхүү арга хэмжээнд В.Путин уригдаж ирэхдээ Карин Кнейссльд бэлэг өгч  түүнтэй хамт бүжиглэсэн байна. Нэг цаг, 20 минут саатсаныхаа дараа …

  • 20 August

    Гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар улсын хэмжээнд 17 аймгийн 42 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 63 удаагийн усны осол тохиолдож, 74 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 55 нь насанд хүрэгсэд, 19 нь хүүхэд байгаа юм. Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн голд иргэн Д /13 …

  • 20 August

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болголоо

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр өнгөрсөн Баасан гарагт гаргасан байна.Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320,000 төгрөг болгох шийдвэр гаргажээ. Яг өнөөдрийн байдлаар манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа. Үүнийг 2017 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн бөгөөд дахин өөрчлөлт оруулахаар өнгөрсөн хавар Ажлын хэсэг байгуулагдсанаар …

  • 20 August

    Ш.Нямсүрэн : Олон улсын төмөр замчин залуус анх удаа Монгол Улсад чуулах гэж байна

    -Энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо олон улсын төмөр замчин залуучуудын чуулган болох гэж байгаа гэж сонслоо. Энэхүү чуулганыг урд өмнө нь зохион байгуулж байсан уу? -“Төмөр зам ба залуучууд” сэдэвт олон улсын чуулганыг энэ сарын 23-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага 2018 оны ажлын төлөвлөгөөндөө тусгасан. Үүнтэй холбоотой тушаал шийдвэрүүд нь батлагдаад бэлтгэл ажил ер нь бүрэн …

  • 20 August

    Тоосгоны үйлдвэрийн ажилчин шороонд дарагджээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн арваннэгдүгээр хороонд  өчигдөр 08:00 цагт тоосгоны үйлдвэрийн ажилчин шороонд дарагдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн харьяат 23 настай иргэн Б нь шороон овоолго дээрээс 50х100см хэмжээтэй, гурван метрийн гүнтэй шорооны дамжуурга руу унаж бэлхүүс хэсгээрээ шар шороонд дарагдсан байна. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид аварч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.  

  • 20 August

    Азийн наадмын медалийн буухиаг Э.Бэхбаяр алтаар эхлүүллээ

    Индонезийн нийслэл Жакарта болон Палембанг хотноо 2018 оны наймдугаар сарын 18-нд эхэлсэн зуны спортын XVIII наадмаас анхны алтан медалийг чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр хүртлээ. Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, ДБНХ (UWW)-ны календарьт багтдаг “А” зэрэглэлийн ОУТ-ий …

  • 20 August

    Ойлголцохын зовлон /фальетон/

    “НИЙГМИЙН ГЭГЭЭРЛИЙН МОНГОЛЫН ХОЛБОО” -оос хүргэж байна.           Төгөлдөр уриатай, төгрөгөн бороотой сонгуулиар манай тойргоос тодорсон эрхэм гишүүн хэдэн сарын дараа суманд минь ирсэн юм. Түүний мэнд ус, явдал суудал сонгуульд өрсөлдөж явснаасаа их л өөр болжээ. Тэрээр нэгэн яам толгойлох болсон нь  намынхаа  шилдгийн шилдэг хүн гэдгийн нь батлах аж. Сонгуулийн үеэр энэ хүний буянаар  шартаж, шараа тайлж үзсэн …

  • 20 August

    Зургаан настнуудын бүртгэл эхэллээ

    2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өнөөдөр эхэллээ. Энэ  хичээлийн жилд ерөнхий боловсролын нийт 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэх аж. Бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдана. Бүрдүүлэх материал: Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ Эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт Нэг хувь цээж зураг

  • 20 August

    Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэх зүйлсд юу юу ордог вэ?

    Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Багачууд догдолж, эцэг эхчүүд бэлтгэлээ базааж эхлээд байгаа энэ үед цэцэрлэгийн багачууд юу юу бэлдэх ёстойг сануулъя. БСШУС-ын сайдын тушаалаар сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг бэлдэнэ. Улсын цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд хавсралтад заасан хэрэглэгдэхүүнүүдийг бүрэн авч цэцэрлэгтээ очих ёстой бол хувийн цэцэрлэгүүд төлбөрөөсөө хамаараад бэлдэх зүйлсийн жагсаалт өөр өөр байдаг. Цэцэрлэгт …

  • 20 August

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 20-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 28-р хороо иргэн Батжаргал, Баярмагнай болон ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11.00-18.00 цагт: 17-р хороо Зүрх-Уулын 1-3, Сурагчийн 47-50-р гудамж, Баттогтох хүнсний дэлгүүр болон ойр орчмоор ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10.30-18.00 цагт: 4, 5-р хороо …