Monthly Archives: August 2018

August, 2018

  • 7 August

    Дуучин Укагийн шинэ уран бүтээл “DO IT”

    “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын шинэ уран бүтээл болох  “DО IT” дууны клип өчигдөр /08.06 /цацагдаж эхэллээ. Дууны үгийг Ръяа  бичсэн бол хөгжмийг Ocean Grey Production бүтээсэн байна. “DО IT” дууны үг Уйтгартай энэ хотын гудмаар Улаан гэрлээр давхина хурдан Шатахуун дүүрэн сэтгэл хоосон Бусдын нүдэнд дурласан хос шиг байна Энэ оны шилдэг эмэгтэй дүр Эхлээд тэр хэлнэ хайртай Эргүүлээд хайртай …

  • 7 August

    Алтай Таванбогдын байгаль хамгаалагч нарт мотоцикль гардууллаа

    “Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Rally For Rangers Foundation төрийн бус байгууллагаас Алтай таванбогдын байгалийн цогцолборт газар, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын 13 байгаль хамгаалагчийг “YAMAHA” маркын бартаат замын мотоциклиор хангав. Энэхүү мотоцикль гардуулах ёслолыг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Алтай таванбогдын байгалийн цогцолборт газрын Шивээтхайрхан ууланд зохион байгуулсан бөгөөд тус …

  • 7 August

    Таван нам 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлжээ

    Улс төрийн намууд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлж байгаа талаар СЕХ-ноос мэдээллээ. 2018 оны найдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Монгол Ардын Хувьсгалт Нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Ардчилсан Нам, Дэлхийн Монголчууд Нам, Үнэн ба Зөв Намууд Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн …

  • 7 August

    Т.Ням-Очир: Энэ жил 4-12 дугаар ангид эрүүл мэндийн хичээл орно

    БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа. -2018-2019 оны шинэ хичээлийн жилд Ерөнхий Боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт шинэчлэлт орсон уу? -Яг сургалтын хөтөлбөр болон агуулгад ямар нэгэн байдлаар цоо шинэ өөрчлөлт шинэчлэл хийгдэхгүй. Гэхдээ бид хөгжүүлэлт, сайжруулалтын ажил хийнэ. 1921 оноос хойш Монгол Улсын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө арав гаруй удаа өөрчлөгдөж шинэчлэгдсэн байдаг. 10-11 жил, 11-12 жилийн тогтолцоонд …

  • 7 August

    БНХАУ-д суралцах виз мэдүүлэх иргэдийн анхааралд

    Хичээлийн шинэ жил дөхөхөөр Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо, дараалал жил бүрийн наймдугаар сард огцом өсдөг аж. Тухайлбал, оюутан залуус БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцахаар ЭСЯ-ны визийн үйлчилгээний ачааллыг үлэмж нэмэгдүүлдэг тул БНХАУ-д суралцах оюутан залуучуудыг цагийг нь тулгалгүйгээр аль болох эртнээс визээ мэдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна. Ингэхдээ  БНХАУ-ын ЭСЯ нь …

  • 7 August

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 07-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, Дүүргийн Ахмадын хороо, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Яаралтай тусламжийн төв, Палентологийн төв, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Мянганы гол, МЦ, Дэлгэр Тэс, Вай …

  • 7 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 07. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 26. Ангараг гараг. Гөрөөсөн толгой одтой, гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Огторгуй Өдрийн наран 5 цаг 37 минутад мандан, 20 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ …

  • 7 August

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. …

  • 6 August

    Даншиг наадмаар 35 кг муудсан мах устгажээ

    Хүй долоон худагт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Даншиг наадам – Хүрээ цам” наадам болсон. Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид Хүй долоон худагт ажиллахад 35 кг үхрийн татсан мах үнэр орж, муудсан байсныг газар дээр нь устгажээ. Мөн 247 мянган төгрөгийн түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгасан байна. Түүнчлэн хүүхдийн тоглоом ажиллуулж байсан 105 газарт шалгалт хийж олон …

  • 6 August

    Салхилж явсан эмэгтэйг хүчирхийлэхийг завджээ

    Салхилж явсан эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарснаас үүдэн Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна. Дархан хотод энэ сарын 3-ны 22.00 цагийн орчимд салхилж явсан бүсгүйг дээрэмдэж, хүчиндэхийг завдсан явдал болжээ. Бүсгүй гэмт этгээдүүдээс зугтаж, ойролцоох Петровис компанийн Нефть хангамжийн салбарын хамгаалалтын бүсэд нэвтэрч, тусламж авчээ. Петровис компанийн хамгаалалтын ажилтнууд гэмт этгээдүүдийг хөөн барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Хэргийг одоогоор Дархан-Уул аймгийн цагдаагийн …

  • 6 August

    У.Хүрэлсүх: Ард иргэд бидэнд итгэж, итгэлийн нүдээр харж байна

    Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн МАН-ын бага хурлын II хуралдааныг хааж хэлсэн үг Хурал хаагдаж байгаа учраас намын даргын хувьд хэдэн зүйл яръя гэж бодож байна. Үүрэг даалгавар өгнө өө. Та бүхэндээ дуулгах сайхан мэдээ надад бас байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ 2018 оны эхний улирлын байдлаар 6,1 хувьд хүрлээ. Оны эхний хагас жилд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний …

  • 6 August

    Цэцэрлэгийн “Цахим ЭЛСЭЛТ” наймдугаар сарын 24-нд нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Боловсролын газраас 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн элсэлт, боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө. Өмнөх хичээлийн жилд зөвхөн хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэж байсан бол энэ жилээс эхлэн 2-5 насны бүх хүүхэд бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулах юм байна. Цахим бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг дуустал үргэлжилнэ. Өнөөдрийн …

  • 6 August

    УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо

    Үндэсний аудитын газраас УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ. Дээрх тойргийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ нам, эвсэл тус бүр 102.0 сая, нэр дэвшигч 92.0 сая төгрөг байхаар Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал гарсан байна. Зардлын дээд хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо болон 2016 оны Улсын Их …

  • 6 August

    Монгол Улсын начин Д.Цэрэнтогтох өрх толгойлсон эмэгтэйд гэр бэлэглэжээ

    Баянхонгор аймгийн Заг сумын харьяат “Хонгор нутаг” дэвжээний бөх Монгол Улсын начин Д. Цэрэнтогтох начны хишиг болгож, дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд өргөө цагаан гэр бэлэглэжээ. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт амьдардаг өрх толгойлсон Ж.Энхцэцэг нь 0-13 насны дөрвөн хүүхэдтэйгээ амбаарт амьдарч байсан аж. Улсын начин Д.Цэрэнтогтох өргөө цагаан гэрээс гадна нярай хүүд нь хүүхдийн хэрэглэл, сургуулийн насны …

  • 6 August

    Р.Пүрэвдагва Даншигийн дархан аварга цол хүртлээ

    “Даншиг наадам -Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хүрээд зохион байгуулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Даншигийн даян аварга Р.Пүрэвдагва дөрөв дэх жилдээ түрүүлж, Даншигийн дархан аварга цол хүртлээ. Ховд аймгийн Буянт сумын харьяат Даншигийн начин О.Хангай үзүүрлэж заан цолны болзол хангасан юм. Цолыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, …