Monthly Archives: August 2018

August, 2018

  • 20 August

    Макро санхүүгийн тусламж авах гурав дахь хөтөлбөрөө амжилттай дуусгажээ

    Грек улс гаднаас макро санхүүгийн тусламж авах гурав дахь хөтөлбөрөө амжилттай дуусгаж, 2010 оноос хойш тогтоод байсан гадаадын зээлдүүлэгчдийн хөндлөнгийн удирдлагаас гарлаа гэж Европын тогтворжуулах механизм /ЕТМ/ буюу Евро бүсийн тогтворжуулах сангаас даваа гарагт тараасан мэдэгдэлд дурджээ.  

  • 20 August

    О. Үйтүмэн хүрэл медаль хүртлээ

    “Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгөн медальт, улсын таван удаагийн аварга Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн таван барилдаан хийж хүрэл медаль хүртлээ.  Индонезийн нийслэлд тэгшитгэлд БНХАУ-ын Би Шенфенг, 1/8 шигшээд Туркменистаны Азат Гажиев нарыг тус бүр цэвэр, шөвгийн наймд “Будапешт-2013” …

  • 20 August

    Найр хурим хийхэд сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын давхарласан 9. Сумъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал:  Гал Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ …

  • 20 August

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    2018 оны 08 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар …

  • 19 August

    Дэлхийн нэр нөлөө бүхий эрхмүүд Кофи Аннанд хүндэтгэл үзүүлж байна

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Нобелийн энхтайвны шагналт Кофи Аннан 80 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.

  • 18 August

    Ажилгүй иргэдийг хүнсний ногоо тарих, даршлах зэрэг сургалтад хамруулж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр “AGRO UB PARK”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г зохион байгуулж, …

  • 18 August

    Уругвай улс Монголд Консулын газраа нээнэ

    Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр /2018.08.17/ Монгол Улсад айлчилсан Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Фернандо Кабрал, Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрис, Уругвайн Хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих “Uruguay XXI” агентлагийн захирал Антонио Карамбула нарыг хүлээн авч уулзав. Д.Даваасүрэн 2018 оны дөрөвдүгээр …

  • 18 August

    Хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан

    Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэр “Айраг” өртөөний орчимд энэ сарын 12-ны үүрээр осолдсон “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн 286 дугаар галт тэргэнд үүрэг гүйцэтгэж явахдаа төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр багтаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан Төмөр зам дахь Цагдаагийн газрын тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Тулга, цагдаагийн дэд ахлагч П.Золбаяр нартай …

  • 18 August

    “Тал нутгийн марафон”-д оролцох онцлох тамирчид

    “Тал нутгийн марафон” болон “Богд хан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн нь Богд хан уулын Шавартын аманд энэ Ням гаригт зохион байгуулагдана. Тогтсон зай, засмал замд цагтай уралдан байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм. Рэнцэндорж Эрдэнэ-Оргил Өнгөрсөн жил “12/24 цагийн гүйлтийн УАШ тэмцээн”-д 24 цагийн турш 154 км туулж дэд байр эзэлсэн. 2018 оноос эхлэн “Монголын хэт холын зайн …

  • 18 August

    Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдүүдийг залилж гар утсыг нь хулгайлдаг этгээд байна 

    Байрныхаа гадаа тоглоомын талбайдаа тоглож байсан охины гар утсыг худлаа хэлж залилаад авч зугтаасан этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Энэ талаар хулгайд утсаа алдсан охины ээж сэрэмжлүүлэг бичжээ. Тэрбээр “Би ч уг нь хариуцлагатай ээж гэж өөрийгөө бодож явдаг байсан. Гэвч үгүй юмаа, анхаарал болгоомж цаг минутаар хэмжигддэг орчинд амьдарч буйгаа өчигдөр мэдлээ. Ийм явдал боллоо. Аав нь охиндоо төрсөн өдрийн …

  • 18 August

    Тэмээчин бүсгүй Н.Байгалмаагийн бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ

     Монголоос Их Британийн нийслэл Лондон хот хүрэх 12 мянган км замыг тэмээтэй туулах аялалдаа  гарсан Н.Байгалмаа бүсгүй замдаа гараад удаж байгаа билээ. Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа өдгөө Өвөрмонголын Элий аймагт хүрээд байсан боловч бие нь өвдөж эмнэлэгт хүргэгдсэн болохыг түүний нөхөр н.Нямдорж хэллээ. Энэ талаар тодруулахад тэрбээр “Байгалмааг Монголын нутаг дэвсгэрт байхад аяллыг нь зогсоох гэсэн маш олон оролдлого гарч байсан. Одоо …

  • 18 August

    Цусаа өгсний дараа таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

    Гурван хүний амь аварч, эрүүл мэндийг сайжруулан гурван гэр бүлд элэг бүтэн амьдралыг бэлэглэхийн тулд та ердөө 350-400 мл цус өгөхөд л хангалттай. Хүний бие махбодь  цусны эс, сийвэнгээ нөхөн төлжүүлэх бүрэн чадалтай юм. Хэрвээ та цусаа өгч, бусдад амьдрал бэлэглэж, донор болсон бол цусаа өгсний дараа ямар дэглэм барих, ямар зүйл хийх ёстой, ямар зүйл хориглодгийг мэддэг байх хэрэгтэй. …

  • 18 August

    Гүйлтийн тэмцээнд тэргүүлсэн тамирчныг хурдан удмын даагаар мялаана

    Монгол Улсад анх удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн тэмцээн энэ сарын 19-нд буюу энэ Ням гаригт Богдхан уулын Шавартын аманд зохион байгуулах гэж байна. Тогтсон зай, засмал замд цагтай уралдаж, зөвхөн ялагч байх, спортын амжилтын төлөө гүйхээс илүү Байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, уралдааны ялагч байхаас илүү өөрийнхөө ялагч нь …

  • 18 August

    Цэцэрлэгийн хүүхдийн цагаан хорхой, шээсний шинжилгээг 8600-23500 төгрөгөөр авч байна

    Энэ жил улсын хэмжээнд 672 цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах бөгөөд улсын цэцэрлэгүүдийн цахим бүртгэл энэ сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд цагаан хорхой, шээсний шинжилгээ өгсөн байх шаардлагатай байдаг. Өнгөрсөн жил 2-5 настай хүүхдийн шээс, цагаан хорхойн шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр авч байсан юм. Энэ жилийн хувьд ч ялгаагүй дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр шинжилгээг авах …

  • 18 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 8. Санчир гараг. Хонгорцог одтой, нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Мод Өдрийн наран 5 цаг 51 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. 15:49 цагт сар тал болно. Тухайн өдөр …