Monthly Archives: August 2018

August, 2018

  • 21 August

    Монголын залуучуудын өдрөөр оюутан, залуусыг цагийн болон байнгын ажилд зуучилна

    Жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмлэглэн өнгөрүүлдэг билээ.  22 дахь удаагийн залуучуудын өдөр тохиох гэж байгаатай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын Залуучуудын Холбооны дарга С.Сүх-Очир “Бид наймдугаар сарыг “Залуучуудын хөгжлийн сар” болгон зарлаж, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд залуучуудыг дэмжих хуулийн талаар залуучууд, иргэд олон нийтэд …

  • 21 August

    Э.Сумъяа азийн наадмаас хүрэл медаль хүртэв

    “Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, “Универсиад” наадмын мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн гурван хүрэл медальт, “Mongolia Open” ОУТ-ий болон Монгол Улсын хошой аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа хүрэл медаль хүртэв. Тэрбээр Жакартагаас Монголын бөхчүүдээс хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Э.Сумъяа тэгшитгэлд Энэтхэгийн Пинкиг, 1/4 шигшээд Вьетнамын …

  • 21 August

    Экс эмэгтэй гишүүд зугаалжээ

    Өмнөх парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан эмэгтэйчүүд өнгөрсөн амралтын өдөр Тэрэлжид нэг өдрийг өнгөрөөжээ. Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа нар иржээ. Үүнээс гадна одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа З.Нарантуяа нэгдсэн байна. Тэд өнгөрснөө дурсаж, нэг өдрийг сайхан өнгөрөөсөн гэдгээ цахим хуудаснаа дэлгэжээ. Өнгөрсөн парламентад есөн эмэгтэй гишүүнтэй байсан бөгөөд хүчирхийлэл, хүний эрх гэх мэт нийгмийн бүхий …

  • 21 August

    П. Орхон Азийн наадамд түрүүлсэн хоёр дахь эмэгтэй аварга боллоо

    “Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчдөө илт давуу илүүрхэж алтан медаль хүртэв. 2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон Азийн наадмаас ОУХМ Гилэгжамцын Наранчимэг “Шар тив”-ийн олимпоос Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Тэгвэл найман жилийн дараа Жакартагийн дэвжээнээс П.Орхон хоёр …

  • 21 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 10. Ангараг гараг. Гар одтой, долоон улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал:  Шороо Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа …

  • 21 August

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 08 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. …

  • 20 August

    Барьцаагүй зээл олгоно гэж иргэдийг залилжээ

    Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр хуурамч хаяг ашиглан иргэд, байгууллагыг залилан мэхлэх хэрэг нэг бус удаа гарлаа. Гэмт этгээдүүд залилан мэхлэх үйлдэлдээ нэр бүхий ББСБ зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт бүхий, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн нэрийг барьж байгаа нь давхар хохирол, ихээхэн хор уршиг дагуулж байгаа юм. Залилан мэхлэх үйлдлээ гэмт этгээдүүд иргэдийн итгэмтгий, мэдээлэлгүй байдалд тулгуурлаж, “барьцаагүй зээл …

  • 20 August

    “UB FOOD FESTIVAL” энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана

    “UB Food Festival” арга хэмжээ зургаа дахь  жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. “UB Food Festival” арга хэмжээний хоёр дах өдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн …

  • 20 August

    “Жакарта- 2018”: Э.Нарангэрэл эхний ялалтаа авлаа

    “Жакарта-2018” Азийн зуны спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Нарангэрэл эхний барилдаанаа Тайландын Манлика Эсатитай хийлээ. Э.Нарангэрэл цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр 1/4 шигшээд Узбекистаны Даулетбик Яахшимуратова, Вьетнамын Ти Сиан Нгьен нарын ялсантай хүч үзнэ.

  • 20 August

    ЕБС-ийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөөг шинэчилжээ

    2018-2019 оны хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөөг шинэчилсэн байна. Ингэхдээ сургалтын зарим хичээлийн цагийг өөрчлөх, нэмэлт хичээл оруулах, сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хичээлийн жилээс эхлэн эрүүл мэндийн хичээлийг орж эхлэхээр болоод байгаа юм. Эрүүл мэндийн хичээлийг хувийн ариун цэвэр, орчны эрүүл ахуй, хооллолт, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, осол …

  • 20 August

    Мазаалай хамгаалах төсөл эхэллээ

    Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн солилцох захидалд үндэслэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан. Энэхүү төсөл …

  • 20 August

    С. Сүхбаатар: “Ээрүүлт” бүжгээрээ Ц. Сэвжид гэдэг хүн бүжиг дэглээчээс гадна гүн ухаантан болохоо харуулсан

    Монгол Улсын Төрийн соёрхолт, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатартай ярилцлаа. -Зууны манлай бүжиг дэглээч Сэвжид гэж их хүний бүтээлүүд зуун дамнан бишрэгдсээр байгаагийн нууц нь юундаа байна? -Малчин ухааныг магтан дуулсан нь Ц.Сэвжидийн уран бүтээлийн онцлог гэж би ойлгодог. Ардчиллыг аав маань үзэж чадаагүй. Ганцхан бурангуй намын үзэл бодолд баригдаж явсан юм. Багш маань шашны ёс дэг, уламжлал, малчдын амьдралын ахуйг …

  • 20 August

    Цэцэрлэгийн бүртгэл дуусахад гурван хоног үлдлээ

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 76,898 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Элсэлт авах хүүхдийн хяналтын тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 24-ний 09:00 цагаас санамсаргүй түүврийн аргаар цахим системээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Цахим элсэлтийн дүн эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр очих юм. Эцэг, эхчүүд хүүхдээ …

  • 20 August

    Жакартад зугаацаж цэнгэсэн Японы сагсан бөмбөгчдийг нутагт нь буцаажээ

    Индонезийн нийслэл Жакарта хотын зугаа цэнгэлийн дүүрэгт үндэсний шигшээ багийн хувцсаа өмсөөд явж байсан Японы дөрвөн сагсан бөмбөгчинд шийтгэл ногдуулахаар Японы Үндэсний Олимпын хороо шийдвэрлэжээ. Сагсан бөмбөгчид Азийн спортын наадамд оролцож байсан аж. Энэ явдал өнгөрсөн пүрэв гарагт Японы шигшээ баг Катарын багийг 82:71  харьцаагаар хожсон тоглолтын дараа болсон байна. Шигшээ багийнхаа хувцсыг өмссөн сагсан бөмбөгчид Олимпын тосгоноос гарч, Жакарта …

  • 20 August

    Си Жиньпин чанаргүй вакцинтай холбоотой хэргээр шалгагдаж буй төрийн түшмэдийг хатуу шийтгэхийг шаардав

     “Changsheng” компанийн үйлдвэрлэсэн чанаргүй галзуугийн вакцинтай холбоотой хэрэгт шалгагдаж буй төрийн түшмэдийг хатуу шийтгэхийг БНХАУ-ын дарга Си Жиньпин шаардсан байна.  Тэрбээр ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчооны байнгын хорооны хуралдаанд оролцож үг хэлэхдээ ийм шаардлага тавьжээ. Нийгмийн тогтвортой байдал, ард олны ашиг сонирхлын үүднээс болсон явдлын талаарх нөхцөл байдлыг нэн даруй тодруулж, буруутай этгээдүүдийг хатуу шийтгэхийг Ши Жиньпин шаардлаа. “Чайна Дэйли” …