Monthly Archives: August 2018

August, 2018

  • 29 August

    Гэрлэх ёслолын ордонг татан буулгахгүй

    НИТХ-ын дарга С.Амарсайхан “Гэрлэх ёслолын ордонг татан буулгана” гэж хэлсэн мэтээр түүнийг харлуулах гэсэн ээлжит захиалгат, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цахим ертөнцөөр явж байна. Тэрбээр “Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын эзний хувиар Нийслэл асуудалд хандах ёстой. “Орон нутгийн өмчит 32 үйлдвэрийн газруудаас нийслэлд төвлөрүүлэх ногдол ашиг 30 хувь гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цаашид эдгээр газрууд менежментээ сайжруулж ногдол ашгаа 100 хувь Нийслэлд …

  • 29 August

    Ухаалаг утас сэтгэлийн хаалга тогшигч

    УХААЛАГ УТАСНЫ ХЭРЭГЛЭЭ БА БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНД Дэлхий дахин аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалын үр шимээр гар утас, компьютер, интернет зэргийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Монголчууд харилцаа холбооны хэрэгслийн хэрэглээний хувьд дэлхийн зурвастай нэг шугаманд эгнэж байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын нийт үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо давхардсан тоогоор 3,786,858 ба үүнээс 2,436,734 хүн ухаалаг утас хэрэглэж байна. Дата хэрэглээ …

  • 29 August

    Автомашингүй өдрийг ирэх сарын 22-нд зохион байгуулна

    Энэ жилийн “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор ирэх есдүгээр сарын 22-ны бямба гаригт зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг өдрийг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан  болж, бэлтгэл ажил, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нарийвчлан ярилцлаа. Автомашингүй өдрийг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийг удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тухайн өдөр зохион байгуулагдах ажлын …

  • 29 August

    Элэгний В, С вирусийн илрүүлэг 45.3 хувьтай байна

    “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд олон ажил хийж байгаа билээ.  Тухайлбал, энэ онд хийхээр төлөвлөсөн элэгний В, С вирусийн халдварын илрүүлэг 45.3 хувьтай байна. Түүнчлэн элэгний В, С вирусийн халдварын илрүүлэг  болон  баталгаажуулалт, вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг  Австралийн олон улсын гадаад хяналтын чанарын баталгаажуулалтын  сүлжээнд нэгдэн хэрэгжүүлж байгаа нь орон даяар чанарын нэг түвшинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Мөн …

  • 29 August

    Бүгд найрамдах Солонгос Улс боулингийн төрөлд түрүүлжээ

    Индонезийн өмнөд Суматра арлын Палембан хот дахь “Жакабарин” спорт цогцолборт таван хоногийн турш үргэлжилсэн боулингийн тэмцээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын баг тамирчид нийт 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, спортын энэ төрөлд тэргүүн байр эзэлсэн байна.

  • 29 August

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 29-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 20-р хороо УСУГ-ын худгууд 11:00-18:00 цагт: 11-р хороо Булгачны 14-18-р гудамж, иргэн Баяраа, Эн Би Си ХХК болон эдгээрийн ойр орчмоор БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 18-р хороо 4-р хорооллын 10, 28/1, 28/2, …

  • 29 August

    Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө

    Азийн 18 дахь удаагийн наадмын боксын төрөлд өрсөлдөж буй тамирчдаас өчигдөр хоёр нь хүрэл медалийн төлөө тоглов. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д оролцож буй Риогийн олимпод V байрт шалгарсан Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө Туркменистаны тамирчин И.Хурсандыг илт давуу буюу 5:0-ээр ялав. Тэрбээр энэ сарын 31-нд мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын боксчин Жун Шантай өрсөлдөнө. Энэ өдөр хүрэл медалийн төлөө эрэгтэйчүүдийн 52 кг-д …

  • 29 August

    1072 хувьцааны данс нээлгэх иргэд зөвшөөрөлтэй брокерийн компаниар үйлчлүүлэхийг анхааруулж байна

    Санхүүгийн Зохицуулах Хороо УИХ, Засгийн газраас гаргасан шийдлийн дагуу “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, нийтэд арилжаалах бэлтгэлийг холбогдох байгууллагуудтай хамтран хангаж байна. Иргэд ч үнэт цаасны компаниудад шинээр данс нээлгэх нь нэмэгдэж, хувьцаагаа эдийн засгийн эргэлтэнд оруулахад идэвхтэй бэлтгэж байна. Олон нийтийн хүлээлт нэмэгдэж, үнэт цаасны компаниудаар данс нээлгүүлэх үйл явц идэвхжиж буйг ашиглан иргэдийг залилан …

  • 29 August

    Роналдугийн хүү “Ювэнтус”-т тоглоно

    Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Криштиану Роналдугийн найман настай хүү бага Криштиану Роналду хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг аж.

  • 29 August

    “Замын-Үүд-2” өртөөний холбооны механикч галт тэргэнд дайруулжээ

    Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жилийг угтан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа болон цаг үеийн зарим асуудлаар өчигдөр  мэдээлэл хийлээ.  Архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн оюутнуудад хариуцлага тооцож, сургуульд нь мэдэгдэл хүргүүлнэ ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан “Хичээлийн шинэ жил эхлэх үеэр орон нутгаас нийслэлийг зорьсон хөл хөлдөлгөөн ихэсдэг. Үүнийг дагаад гэмт хэргийн гаралт өсөн нэмэгдэх …

  • 29 August

    Индонези улс цахим спортын төрлөөс түүхэндээ анх удаа алтан медаль хүртжээ

     “Азийн наадам-2018” тэмцээний цахим спортын тэмцээн мягмар гарагт Жакарта хотод болсон бөгөөд Индонезийн Умард Сулавеси мужаас оролцож буй 16 настай Ридел Есая Сумарандак спортын энэ төрөлд эх орондоо анхны алтан медалийг авчирсан байна. Энэхүү тэмцээний оролцогчид “Clash Royale” тоглоомыг цахим сүлжээгээр тоглон өрсөлдсөн бөгөөд Индонезийн багийн тамирчин шигшээ тоглолтод Хятадын багийн тамирчин Хуань Ченьхуйтай тунан үлдэж, 3:1 харьцаатайгаар ялалт байгуулсан …

  • 29 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малын гарлагатай

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 29. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 18. Буд гараг. Могойг хүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал:  Шороо Өдрийн наран 6 цаг 06 минутад мандан, 19 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа …

  • 29 August

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэд, хадланчдад  зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 08 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, …

  • 28 August

    Kоосэнгийн цуврал сурах бичгүүдийг Улаанбаатар хотын нийтийн төв номын санд хүлээлгэн өглөө

    Японы Үндэсний Технологийн Хүрээлэн Төлөөлөгчийн газрын тэргүүн, НИТХ-ийн төлөөлөгч, тэргүүлэгч доктор Ц.Байгалмаагийн санаачлагаар Коосэнгийн суралцагчдын сургалтад ашиглах төдийгүй инженер болох сонирхолтой залуусын гарын авлага болохуйц Коосэнгийн цуврал сурах бичгийг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд өнөөдөр гардууллаа. Дээрх сурах бичгүүдийг Японд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй Коосэн технологийн коллежууд сургалтдаа ашигладаг бөгөөд зохиогчид нь Коосэнгийн мэргэшсэн, эрдэмтэн багш …

  • 28 August

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдэд байрны түлхүүрийг нь гардууллаа

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр 21 байршлыг тогтоосон. Заагдсан байршлын нэг хэсэг болох Баянзүрх дүүргийн 8-р хороонд “Гангар инвест” ХХК-ийн барьсан 168 айлын орон сууц ашиглалтад орлоо. Орон сууцны барилга баригдах газарт хашаа байшинд амьдарч байсан газраа чөлөөлж өгсөн иргэдийн төлөөлөлд өнөөдөр  байрны түлхүүрийг нь гардуулж өгсөн юм. Түлхүүр …