Monthly Archives: October 2018

October, 2018

  • 11 October

    Сувилагчдийг анх удаа резидент сургагч багшаар бэлтгэлээ

    Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт боллоо. ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай хамтран “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах”  төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд эмнэлзүйн (резидент) сургагч багш бэлтгэх сургалтыг 2016 оноос эхлүүлсэн. Энэ хугацаанд 17 удаа сургалт зохион байгуулж, 393 эмчийг хамруулсан байна. Үүнээс …

  • 11 October

    Ц.Эрдэнэбаяр:Валютын ханшийн өөрчлөлт шатахууны үнэд нөлөөлж байна

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өчигдөр  Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Монголбанк, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн …

  • 11 October

    Шүүх Р.Ганзоригийг цагдан хорих прокурорын саналыг хүлээн авахаас татгалзжээ

    “Магнай Трейд” ХХК-ийн захирал Р.Ганзоригийг цагдан хорих шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих …

  • 11 October

    Нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 11. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 2. Бархасвадь гараг. Хонгорцог одтой, нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Ус  Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 11 October

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2018 оны 10 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор болон …

  • 10 October

    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замналыг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ

    “Гамшгийн эрсдэлийг буруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, онцлогийг харуулсан үзэсгэлэн  Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр дэлгэгдлээ. Энэхүү үзэсгэлэнд тус аймгийн түүхэн онцлог болоод Онцгой байдлын газрын алба хаагчдын хувцас хэрэглэл,  цуглуулга,  амжилт, алдрыг танилцуулах бүтээлүүд дэлгэгдээд байна. Дархан аймгийн Онцгой байдлын газар нь  1962 онд Гал команд нэртэйгээр байгуулагдсанаас хойш 1981 …

  • 10 October

    Жүжигчин Т.Бархүүгийн гэрээр зочилсон тэмдэглэл

    Сүүлийн үед Х Түц продакшн дэлгэцийн уран бүтээл дээр нэлээд түлхүү ажиллах болсон. Тэдгээр бүтээлүүдийн гол дүрүүдэд тоглосон хосын гэрээр айлчлах нэгэн завшаан надад тохиосон юм. Т.Бархүүгийнх гэдэг айлын үүдээр ороход классик загварын цагаан тавилга гэр гэрэлтүүлэн угтлаа. Харин үүдээ нээж зочноо хүндэтгэлтэйгээр урин залсан өрхийн тэргүүн гал тогооны өрөөндөө гал, тогоо, халбага нийлүүлэн зогсов. Тэрээр гэртээ ганцаараа байгаа хэмээн …

  • 10 October

    Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна

    Манай улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан юм. Тус парк нь Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хямд өртгөөр нийлүүлэх, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлсэн орчин …

  • 10 October

    “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын эзнийг тодруулна

    Гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын болон бодит хувь нэмэр оруулахуйц шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх замаар үндэсний гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас бий болгосон Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг …

  • 10 October

    “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг дахин тоглогдоно

    Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг УДЭТ-ын тайзнаа энэ сарын 12,13,14-нд тоглогдох гэж байна. Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн эл бүтээлийг 1959 онд Ардын жүжигчин Б.Лоовойгийн найруулгаар тайзны бүтээл болгон жүжгийн гол дүр Дорлигт жүжигчин А.Цэрэндэндэв, Дулмаад …

  • 10 October

    “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Их Сургуультай хамтран засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг  10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд МУИС-ийн Номын санд зохион байгуулах гэж байна. Бага хуралд  эрдэм шинжилгээний байгууллага,  их, дээд сургууль, төрийн болон төрийн …

  • 10 October

    УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Евразийн орнуудын парламентын спикерүүдийн III чуулга уулзалтад оролцож байна

    Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо болж буй “Евроази дахь эдийн засгийн хамтын ажиллагаа, байгаль орчин, тогтвортой хөгжил” сэдэвт Евразийн орнуудын парламентын спикерүүдийн III чуулгауулзалтад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Г.Солтан нар оролцож байна.        Спикерүүдийн чуулга уулзалтыг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум болон БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга нар санаачилж, анхдугаар уулзалтыг 2016 онд Москвад, хоёр дахь уулзалтыг 2017 онд Сөүл хотноо тус тус зохион байгуулжээ. …

  • 10 October

    Хөшигийн хөндийн нисэх буудалд зорчигчийн урьдчилсан мэдээллийн систем нэвтрүүлнэ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт систем /APP/-ийг Олон улсын шинэ нисэх буудалд нэвтрүүлэхээр болов. Энэ нь хилийн хяналт, шалгалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагууд мэдээллээ шуурхай солилцох, терроризмтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой юм. Урьдчилсан систем нь тухайн зорчигч тийз худалдан авсан, бүртгэл хийлгэсэн даруйд мэдээллийг нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн жагсаалт, нисч болохгүй-анхаарах зорчигчдын мэдээллийн болон виз, …

  • 10 October

    Хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг шөнийн тарифийн хөнгөлөлтөд хамруулна

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн үр тарианы зарим аж ахуйн нэгжийн ургац хураалттай танилцаж, тэдгээрийн удирдлага, хөдөө ахуйн мэргэжилтнүүд, тариаланчид, ногоочдын төлөөлөлтэй уулзан Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар ойрын хугацаанд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэрийн талаар танилцуулж тэдний санал хүсэлтийг сонслоо. Томилолтоос буцах замдаа Ерөнхий сайд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны “Түмэн сүйх” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйн …

  • 10 October

    “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт болж байна

    УИХ-ын Тамгын газар, НИТХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт өнөөдөр  Улаанбаатар зочид буудлын Өргөө  танхимд  эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хурлын ажлын албанд ажилладаг 100 орчим эмэгтэй оролцож байна. Сургалтын агуулгыг энэ чиглэлээр …