Monthly Archives: October 2018

October, 2018

  • 17 October

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын “Ам Нээвэл” нэвтрүүлэгт оролцсон онцлох 10 ишлэл

    1. 2019 онд төсөв дээр 2,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Үүний тал нь гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж, үлдсэн нь улсын төсвөөс санхүүжнэ. 2. 2019 онд Солонгос улсын зээлийн шугамаар нийт 150 сая төгрөгөөр 10 аймагт цахилгаан станц барих ажил эхэлнэ. Үүнд Архангай a. Баянхонгор b. Говь-Алтай c. Говьсүмбэр d. Дундговь e. Завхан f. Өвөрхангай g. Сүхбаатар h. …

  • 17 October

    “Ханару” дэлгүүрийн агуулахын үйл ажиллагааг зогсоожээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас БНСУ-ын хүнсний бараа, бүтээгдэхүүн борлуулдаг “Ханару” дэлгүүрт хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Сүхбаатар дүүрэг дэх МХХ-ийн хүнсний чанар стандарт, эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагчид иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу энэ сарын 4-ны өдөр“Ханара март” ХХК-ийн “Ханару” дэлгүүрт хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу дотоод …

  • 17 October

    Япон Улсын Засгийн газрын “Залуу удирдагч” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Залуу удирдагч” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.Тус хөтөлбөрийн хүрээнд нэг жилийн магистрын курст суралцах боломжтой, тодорхой болзол хангасан, ялангуяа англи хэлтэй   нэг хүнийг сонгон нэр дэвшүүлэх юм. Нэр дэвшигчийн материалыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны дотор Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яаманд ирүүлнэ. Эхний шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийг хүлээн авах сургуулиас багш нар …

  • 17 October

    С. Чинзориг: Эдийн засгийн өсөлтийн үр шимийг ард түмнийхээ бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ 

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа. -УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ. Засгийн газрын гишүүд өөрсдийнхөө тойрогт ахиу мөнгө хуваариллаа гэсэн асуудал дагуулж байна. Таны сонгогдсон тойрогт хичнээн төгрөг хуваарилав? -Жилийн жилд төсөв ярихад хөрөнгө оруулалтын хэрэгцээ маш их байдаг. Гэвч төсөв санхүүгийн боломж нь хязгаарлагдмал болохоор гишүүдийн хүслээр, тойргийнх нь хэрэгцээний дагуу хөрөнгө оруулалтын ажлууд явагдаж чаддаггүй шүү дээ. …

  • 17 October

    Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-21 өдрүүдэд болно

    Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд явагдах гэж байна Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас“Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулахаар нийт 2,223 хүн ажиллаж байна. Цэрэг татлагын байруудыг камержуулан иргэдэд LED дэлгэцээр харуулахад бэлэн болсон.Зарлан дуудах, мэдэгдэх хуудасны 95.9 хувь нь эзэндээ хүрсэн.Нийслэлийн хэмжээнд цэргийн албыг мөнгөөр дүйцүүлэн төлүүлэх …

  • 17 October

    Саудын Араб: Жамаль Хашоггид юу тохиолдсон талаар мэдэхгүй

    Сураггүй алга болоод байгаа сэтгүүлч Жамаль Хашоггид юу тохиолдсон талаар мэдэхгүй гэж Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман хэлсэн хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамд мэдэгджээ.

  • 17 October

    АНУ “Аль-Шабаб” бүлэглэлийн 60 босогчийг устгажээ

    Өнгөрсөн баасан гарагт Сомалийн төв нутагт өгсөн агаарын цохилтоор “Аль-Шабаб” бүлэглэлийн 60 босогчийг устгасан гэж АНУ-ын Зэвсэгт хүчин мэдэгдлээ.

  • 17 October

    “Дэлхийн мисс-2018” тэмцээнд оролцох Э.Энхриймаа хүмүүнлэгийн төсөл эхлүүлжээ

      “Miss World 2018”/ “Дэлхийн мисс-2018”-/ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр шалгарсан Э. Энхриймаа “Сүрьеэгүй Монгол (END TB)” хүмүүнлэгийн төслийг санаачлан эхлүүлжээ. Э.Энхриймаа“Сүрьеэгүй Монгол (END TB)” хүмүүнлэгийн төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дунд сурагчдын дунд “СҮРЬЕЭГҮЙ ГЭР БҮЛ” сэдэвт зураг зуруулж, олон нийтийн газарт үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Түүнчлэн олон нийтийн дунд “10 төгрөг” аян өрнүүлж, хандив цуглуулж, сайн …

  • 17 October

    Гашуунсухайт-Ганц мод боомт хоорондын зорчигч тээврийн шинэ чиглэлтэй боллоо

    Монгол Улсын автотээврийн төлөөлөгчид болон ӨМӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн 32 дахь удаагийн ээлжит уулзалт болж өнгөрсөн билээ. Тус хурлаар “МУ-ын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт – БНХАУ-ын Ганц мод боомт” чиглэлд улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр тогтсоны дагуу тээвэрлэлтийг энэ сарын 11-ний өдөр эхлүүлээд байна. Тээвэрлэлтийг Монголын талаас “Их говийн Эрдэнэс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юүн” ХХК-ууд …

  • 17 October

    “Өнөөгийн Монголын Нийгмийн улс төрийн хариуцлага, ёс зүйн зангилаа” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

    Монгол Ардын намын Хяналтын Ерөнхий хорооны дэргэдэх Ёс зүйн хорооны санаачилгаар “Өнөөгийн Монголын Нийгмийн улс төрийн хариуцлага, ёс зүйн зангилаа” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал  өчигдөр боллоо. Уг хурлыг Стратеги Академи, Удирдлагын Академи, ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм. Эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа эрдэмтэн судлаачдад хандаж Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн мэндчилгээндээ: Монгол улсад нүүрлээд байсан …

  • 17 October

    Кельнд хүн барьцаалсан этгээд өөрийгөө “Лалын улс” бүлэглэлийг дэмжигч гэжээ

    Германы Кельн хотод нэгэн эмэгтэйг барьцаалсан этгээд өөрийгөө террорист “Лалын улс” бүлэглэлийг дэмжигч гэжээ. Энэ тухай барьцаалагдсан хүнийг суллах ажиллагааг удирдан явуулсан Клаус Рюшеншмитхэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна. 

  • 17 October

    Майк Помпео Саудын Арабын хаантай уулзана

    Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггигийн хувь тавилантай холбоотой асуудал олны анхааралд байгаа энэ үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Арабын хаан Салмантай уулзана.

  • 17 October

    ФОТО: “Өнөөдрийн Монгол” төслийн дуранд буусан агшин

    Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 2018 оныг аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгохоор тусгасан билээ. Энэ хүрээнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо (МГЗНХ) улсынхаа хөгжил, бүтээн байгуулалт, соёл, уламжлалыг олон улсад сурталчлах зорилгоор гадны хэвлэлийн гэрэл зурагчдыг хамруулсан “Өнөөдрийн Монгол” төслийг санаачлан зохион байгууллаа. Тодруулбал, төслийг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай …

  • 17 October

    Ерөнхийлөгч АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо

    Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. 2018 оны 10 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд Бельги улсын Брюссель хотноо болох Ази-Европын дээд түвшний 12 дугаар уулзалтад оролцоно. “Европ ба Ази: “Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл” сэдвийн дор болох АСЕМ-ын энэ удаагийн Дээд түвшний уулзалтаар  тогтвортой хөгжлийг хангах, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх асуудлыг даван …

  • 17 October

    НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны 9 дүгээр сарын сугалааны тохирол 10-р сарын 21-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан …