Monthly Archives: October 2018

October, 2018

  • 18 October

    Сергей Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

    Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгу өнөөдөр Монгол Улсад айлчилж байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гаргасны дагуу шагнал гардуулах ёслол Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд боллоо. Шагналыг Улсын Их Хурлын …

  • 18 October

    “Авьяаслаг Монголчууд-3” шоунд  дуучин Г.Эрдэнэтунгалагийн охин оролцов

    Дуучин Г.Эрдэнэтунгалаг нийтийн дуучид дотроо хоолойн цараараа бусдаасаа ялгарч чаддаг чадалтай дуучин. Удмаараа урлагийн элит гэр бүл гэсэн тодотголтой дуучин Г.Эрдэнэтунгалагийн охин Э.Есүй охин нь том болжээ. Одоогоос гурван жилийн өмнө  ээжийнхээ багийн төрхтэй ижилхэн уянгалаг яруухан хоолойгоор “Миний ээж тэмээчин” дууг уяртал дуулсан бичлэгийг цахим сүлжээнд олон хүн үзэж, түүний авьяастайг нь биширч, магтан бичиж байсан.   Тэгвэл өдгөө 12 настай Э.Есүй охин “Авьяаслаг Монголчууд-3” шоуны гурав …

  • 18 October

    18-аас дээш насныхан урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй  хамрагдахаар боллоо

    Эрүүл мэндийн яамнаас 18-с дээш насны даатгуулагч бүрийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон. Даатгуулагч ЭМД-аа тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд өөрийн насны ангилалд багтах үзлэгийн багцын дагуу үзлэгт хамрагдах юм. Ингэхдээ харьяа эрүүл мэндийн төвд хандана гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

  • 18 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр  ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгуг хүлээн авч уулзлаа. С.Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан. Энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд дурдав.   Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх …

  • 18 October

    Лу.Болд юунд гэлбэлзэв

    АТГ-ын даргыг ээлжит бус чуулган хийж өөрчлөөгүй нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн УИХ-ын гишүүн Лу.Болд байр сууриа илэрхийлэв. Эрхэм гишүүн яагаад АТГ-ын даргыг өөрчлөх хүсэл сонирхолд гэнэт автан шамдах болов!? гэдэг хүн бүхний сонирхолыг татна.

  • 18 October

    Ажилчдынхаа цалингийн нэмэгдлийг хассан ХӨСҮТ-ийн захиралд Засгийн газар ямар хариуцлага тооцох вэ?

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн ажиллаж байна Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай”   264 дүгээр тогтоолоор багш эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлсэнд уг салбарын хамт олон талархан хүлээж авсан. Гэтэл Засгийн Газрын шийдвэрийг эсэргүүцэж энэ байгууллагыг 14 жил удирдсан ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү …

  • 18 October

    Тереза Мэй сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүй ЕХ-ны уулзалтыг орхин гарчээ

    Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй лхагва гарагийн орой сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүйгээр Европын Холбооны /ЕХ/ “Brexit”-ийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг орхин гарсан байна.

  • 18 October

    Керчь хотод халдлага болсны улмаас 19 хүн амь үрэгджээ

     Өнгөрсөн лхагва гарагт Керчийн политехникийн коллежийн нэгэн оюутан галт зэвсгээр гал нээж, дэлбэрэлт үйлдсэний улмаас 19 хүн амь үрэгдэж, 50 хүн бэртэж гэмтсэн тухай "ТАСС" агентлаг мэдээлэв. 

  • 18 October

    “Miss Universe Mongolia” тэмцээнд Б. Солонго ТОП-10-д шалгарчээ

    Монголд анх удаа зохион байгуулсан “Miss Universe Mongolia” тэмцээний шалгаруулалт өчигдөр /2018.10.17/ Корпорейт Конвеншн Центрт болж үндэсний ялагчаа тодрууллаа. Тус тэмцээнд трансжендер мисс Б. Солонго амжилттай оролцож “Топ 10” оролцогчийн нэгээр шалгарчээ. Тэрбээр фото мисс, шилдэг ярилцлага зэрэг номинацийн шилдэг тавд шалгарсан юм.Б.Солонго өдгөө 25 настай МУИС-д Реклам, сурталчилгааны менежмент мэргэжлээр төгссөн  төдийгүй англи хэлтэй аж. “Miss Universe” тэмцээнд эх …

  • 18 October

    У.Хүрэлсүх: Биеийн тамир, спортын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулж байхыг уриалж байна

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “СПОРТ БА ХӨГЖИЛ” Улсын зөвлөгөөнийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөнд оролцогч эрхэм төлөөлөгчидөө Эх орныхоо нэр алдрыг Дэлхийд дуурсгагч хүндэт Тамирчид, Дасгалжуулагчдаа Та бүгдийнхээ амар амгаланг эрж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр Нэгдсэн Үндэстэний байгууллага, түүний гишүүн орнуудын зүгээс биеийн тамир, спортыг хүний эрүүл мэнд, бие бялдар, улс …

  • 18 October

    АмЧам Монгол АНУ-ын бизнес эрхлэгчдийн Монголд хийсэн айлчлалыг амжилттай зохион байгууллаа

    Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь 2018 оны 10-р сарын 15-17-ны өдрүүдэд анх удаа АНУ-ын Худалдааны Яамны итгэмжлэгдсэн бизнес айлчлалыг Монгол улсад зохион байгууллаа. Тус бизнес айлчлалын хүрээнд хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, харилцаа холбоо болон байгаль орчны техник технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Америкийн таван компани Монгол улсад зочилсон юм. Энэхүү бизнес айлчлал нь АмЧамын хувьд анх …

  • 18 October

    Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжинэ

    Засгийн газраас баталсан гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх шинэчилсэн журмын дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон. Энэхүү журам 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны …

  • 18 October

    ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монголд айлчилж байна

    Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үед Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Батлан хамгаалах …

  • 18 October

    ШУТИС-ийн профессорууд “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв

    Шинжлэх ухаан технологийн их сургууль /ШУТИС/-ийн эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаанаас ШУТИС-ийн Хүндэт профессор цолыг “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, профессор цолыг “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж. Баатархүү нарт олгохоор  шийдвэр гаргасан байсныг өчигдөр /2018.10.17/ цолыг нь гардуулж өглөө. Сургуулийн эрдмийн …

  • 18 October

    Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн гэр бүлд нийслэлээс 10 сая төгрөгийн тусламж өгчээ

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь энэ сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Нийслэл хотынхоо иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоож,  эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг илрүүлэхээр албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амь насаа алдсан Д.Батсайханы гэрт Нийслэлийн Засаг дарга …