Monthly Archives: October 2018

October, 2018

  • 19 October

    Ерөнхий сайд авто замын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ

    УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 14 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хоёр хуулийн төсөл, Жижиг, дунд үйлдвэр, …

  • 19 October

    Цагдаагийн албан хаагчийн аминд хүрсэн этгээдүүдийг яллагдагчаар цагдан хорьжээ

    Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийг дайрч амь насыг нь хохироосон этгээдүүд болох Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай яллагдагчаар  цагдан хорив. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  уг хэргийг үйлдсэн этгээдүүдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэв. Шүүх яллагдагч Т.Лундаа, Б.Энхбаяр нарыг Эрүүгийн хэрэг …

  • 19 October

    “Miss International- 2018” тэмцээнд оролцох Б. Мөнхчимэг Япон улсыг зорилоо

    58 дахь удаагийн “Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох Б. Мөнхчимэг өнөөдөр /2018.10.19/ Япон улсыг зорилоо. Дэлхийн хамгийн том гурван миссийн тэмцээний нэг болох “Miss International- 2018” тэмцээн албан ёсоор маргааш буюу 10-р сарын 20-нд Япон Улсын Токио хотод эхэлнэ. “Miss International-2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 9-ны өдөр Япон улсын Токио хотноо болох …

  • 19 October

    Ерөнхий сайд талийгаач Д.Батсайханы ар гэрт орон сууцны  асуудлыг нь шийдвэрлэж өгөхөө мэдэгджээ

    Албан үүргээ гүйцэтгэж яваад  амиа алдсан Эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг өнөөдөр нөхөд нь сүүлчийн замд нь үдлээ. Тэрбээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөж аравдугаар сарын 16-ны өдөр алтан амиа алдсан юм. Талийгаач Д. Батсайхантай салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, ар гэрт нь гүн эмгэнэл …

  • 19 October

    Цагдаагийн албан хаагчийг эцсийн замд нь үдлээ

    Албан үүргээ гүйцэтгэж яваад  амиа алдсан Эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг өнөөдөр нөхөд нь сүүлчийн замд нь үдлээ. Тэрбээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөж аравдугаар сарын 16-ны өдөр алтан амиа алдсан юм. Талийгаач 1977 онд Улаанбаатар хотод төрж 1985-1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар дунд сургууль, 1996 онд Цагдаагийн …

  • 19 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 10. Сугар гараг. Тооно одтой, хоёр хар мэнгэтэй, хөх бич өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Ус Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 17 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 19 October

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 10 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. …

  • 18 October

    Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна

    Монгол Улсын Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ, “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэн 2018 оны 10 дугаар сарын 18-19 ний өдөр Улаанбаатар хотноо болж байна. Ойд зориулсан арга хэмжээ болон Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал …

  • 18 October

    Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав

    Нийслэлийн ЕБС-ийн сурагчид ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Хүннү молл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах тойрон аялал өнөөдөр хийлээ. Энэ удаагийн аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр дунд сургууль, 5-р дунд сургууль, “Хобби” сургууль болон “Сэтгэмж” цогцолбор сургуулийн нийт 120 орчим сурагчид хуваарийн дагуу хамрагдсан юм. Аяллын үеэр ШУА-ийн Эрдэм …

  • 18 October

    Маргаашнаас цочир хүйтэрнэ 

    Аравдугаар 19, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 20-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна гэж цаг уурын байгууллагаас мэдээлэв. Дөрөв хоногийн урьдчилсан мэдээгээр 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 22-нд …

  • 18 October

    Казахстан Улс 500 мянган ам.долларын тусламж үзүүлэв

     Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзав.   Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ахиц гарч, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ идэвхжиж байгаад баяртай байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн Циньдао хотноо уулзсан бол өнгөрсөн гуравдугаар сард Астана хотноо Засгийн газар хоорондын комиссын долоодугаар хуралдаан амжилттай болсныг тэмдэглэв.   Душанбе хотноо болсон …

  • 18 October

    Цайзаас зүүн Алтан-Өлгийрүү өгсөх замыг шинэчлэн засч, нээлээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захаас зүүн Алтан-Өлгийрүү өгсдөг авто замын засвар, шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө. Нээлтийн ажиллагаанд УИХ, ЗГ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох хүмүүс оролцов. Замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөс нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Экспресс зам” ХХК хоёр сарын …

  • 18 October

    “Вакцинаар хамтдаа сэргийлье” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

    Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 24 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Дархлаажуулалтын 10 хоног“-ийг “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор энэ сарын 20-30-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулах юм. “Дархлаажуулалтын 10 хоног“-ийн талаар эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Мөн Уран зургийн галерейд “Вакцинаар хамтдаа сэргийлье” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Дархлаажуулалт нь …

  • 18 October

    “Уран жолоодлого-Ур чадвар”-ын тэмцээн эхэллээ

    Нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой Уран жолоодлого-Ур чадварын тэмцээнийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас жил бүр байгууллагынхаа жолооч нарын дунд зохион байгуулдаг. Тэмцээн нь ажилтан ажиллагсдаа сурган чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, тогтвортой ажлын байраар хангах ач холбогдолтой. Тэмцээнд оролцож буй жолооч нараас хууль, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартаар тестийн шалгалт авахаас гадна жолооны дадлагын талбайд …

  • 18 October

    МУГЖ Ж. Алтанцэцэгийн “Чинийхээ хайранд жаргая” дууны клип цацагдаж эхэллээ

    Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Ж. Алтанцэцэг сонсогч фэнүүддээ шинэ цомгоор бэлэг барихаар төлөвлөж, уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан оржээ. Тэгвэл тэрээр энэ удаа шинэ цомгийнхоо хамгийн анхны сингл дуу “Чинийхээ хайранд жаргая” нэртэй дуугаа танилцууллаа. Тус дууны аяыг хөгжмийн зохиолч С.Гантөр, үгийг “New star studio”-ийн захирал Л.Энхмандах нар бичжээ. Клипэнд загвар өмсөгч О.Билгүүн, Зулгэрэл нар гол дүр бүтээсэн …