Monthly Archives: October 2018

October, 2018

  • 4 October

    Солонгос үндэстнийг дахин нэгтгэхэд өндөр зардал гарна

    Умард Солонгостой дахин нэгдсэн тохиолдолд гаргахаас аргагүйд хүрэх зардлын хэмжээг хэрэв Өмнөд Солонгосын иргэд мэдвэл тэд хоёр орон нэгдэхийг эсэргүүцэх болно гэж тус улсын консерватив нам болох “Солонгосын эх орончдын нам”-аас парламентын гишүүнээр сонгогдсон Чо Вон Чин мэдэгджээ.

  • 4 October

    Дани улсад бензин болон дизель хөдөлгүүртэй автомашины худалдааг хориглож магадгүй

    Бензин болон дизель хөдөлгүүртэй шинэ автомашинуудыг 2030 оноос эхлэн худалдахыг хориглох хуулийн төслийг Данийн Засгийн газар парламентаар хэлэлцүүлэх гэж байгаа тухай тус улсын Эрчим хүч, уур амьсгалын яамны төлөөлөгч мэдээлжээ. “Энэ саналыг Засгийн газар парламентад удахгүй албан ёсоор өргөн барина” гэж тэрбээр хэлсэн байна. Хэрэв уг саналыг парламентад оруулбал, Дани улс ийм автомашинуудыг 2040 оноос эхлэн худалдахыг хориглосон Их Британи, Франц …

  • 4 October

    Малайзын нисэх онгоцны буудалд хагас жил амьдарсан сири иргэнийг баривчилжээ

    Малайзын Куала-Лумпур олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн бүсэд хагас жилийн турш байж, өөрийнхөө бичлэгийг нийгмийн сүлжээнүүдэд тавьж байсан Сирийн иргэнийг цагдаа нар баривчилсан тухай “Star” сонины цахим хувилбарт мэдээлжээ. Бүр гуравдугаар сард Дамаск хүрэх тасалбараар нисэх онгоцны буудлын нислэгийн бүсэд нэвтэрсэн Сирийн иргэн Хассан аль Кантарыг даваа гарагт баривчилсан байна. Цэрэгт татан, байлдааны бүсэд илгээж магадгүй учраас эх орондоо …

  • 4 October

    “Багш” уран сайхны кино маргааш нээлтээ хийнэ

    2014-2015 оны хичээлийн жилээс Монголын багш нарын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байгаа билээ. Уг өдрийг угтан БСШУСЯ-ны захиалгаар “Багш” уран сайхны киног бүтээжээ. Киноны албан ёсны нээлт  маргааш болох бөгөөд киноны дууны видео клип бэлэн болсон байна.Дууны үг, аяыг Д.Баясгалан зохиож, The brothers хамтлаг дуулжээ. Монголын багш нарын өдрийг 1967 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын эхний …

  • 4 October

    Эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бичлэг хийсэн этгээдүүдийг баривчилжээ

    Цахим орчинд 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа бичлэг олон нийтэд таржээ. Бичлэг тарсан даруйд Эрүүгийн цагдаагийн албанаас шуурхай ажиллагаа зохион байгуулж, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг баривчилсан байна. Сэжигтэн этгээд нь зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан “Т” гэгч бөгөөд 2018 оны тавдугаар сард 1999 онд төрсөн Н, Ц нарыг …

  • 4 October

    Улаанбаатарт өдөртөө 8-10 градус дулаан байна

    МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН АНХААРАЛД: Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгаар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 04-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун …

  • 4 October

    Нэг цагаан мэнгэтэй, шарагчин могой өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 04. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 25. Бархасвадь гараг. Үнэг одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин могой өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал:  Уул  Өдрийн наран 6 цаг 56 минутад мандан, 18 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 3 October

    УИХ-ын гишүүн Л.Энхболд уриалга гаргалаа

    УИХ-ын гишүүн Л.Энхболд Таван толгой компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас алдагдсан нүүрстэй холбоотой асуудлаар уриалга гаргажээ. Тэрбээр уриалгадаа”Миний бие эрхэм нүүрстэй холбоотой нөхдөөс Монголын ард түмэн болон говь нутгийн түмэн олныг хооронд нь талцуулан хэрэлдүүлэх зорилгоор цахим ертөнцөд жижиг сажиг ховын шинжтэй юм эвлүүлж хүн гүтгэж хэрүүл хийхээ зогсоохыг уриалж байна. Харин аль нэг телевизийн сувгаар миний бие болон Эрдэнэс Таван Толгой ХК, …

  • 3 October

    Ч.Эрдэнэбат: Импортын асуудлыг зохицуулчихвал дотоодын нарийн ээрмэл утасны чанар гологдохгүй

    Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төв аймаг дахь “Могол ноос” компанийн угаах, самнах, ээрмэл утасны болон оёдлын үйлдвэрээр зочилж ноос, ноолуур боловсруулахад тулгамдаж буй асуудлын хүрээнд үйлдвэрийн ажилчидтай ярилцав. Энэхүү үйлдвэр нь 1995 оноос эхлэн ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ноос, ноолуур угаах, самнах, ээрмэл утасны үйлдвэртэй болж, 2017 онд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийг ашиглалтад …

  • 3 October

    ОХУ-д инженерийн чиглэлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлнэ

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Оросын Холбооны Улсын Роснефть компаний дэд ерөнхийлөгч Ю.И.Калининтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Оросын Холбооны Улсын ”Газрын тосны Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээрийн хүрээнд жил болгон  Монгол Улсын  10 оюутан ОХУ-д инженерийн чиглэлээр суралцдаг. Шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд, хамтын ажиллагааг өргөжүүлэх …

  • 3 October

    “Мөнгөн усны чимээгүй аюул…, Минамата конвенц” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Дэлхийн хэмжээнд гар аргаар болон бичил уурхайн алт олборлолтод 10-15 сая хүн оролцож байдгаас 4,5 сая нь эмэгтэйчүүд, 1 сая нь хүүхэд байдаг. Алтны үнийн эрс өсөлт нь ойрын жилүүдэд мөнгөн ус ашигладаг уурхайчдын тоог ихээр нэмэгдүүлэх хандлагатай байна. Тиймээс Минаматагийн өвчин, нэн ялангуяа мөнгөн усны бохирдлоос хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд учирсан ноцтой үр дагавраас сэргийлэх, улмаар мөнгөн …

  • 3 October

    Арьсны нүх сүвийг бүрэн цэвэрлэх 5 маск

    Гадны бохирдол, бактери, тос нь арьсны нүх сүвэнд орж бөглөрснөөр батга, хар батга үүсдэг. Тиймээс 7 хоногт 1 удааа арьсаа гуужуулж байх шаардлагатай байдаг. Харин 7 хоногт 2-3 удаа нүүр цэвэрлэх маскыг тавьж байх нь батгагүй, нөсөө толбогүй эрүүл сайхан арьсны нууц юм. Лимоны шүүс, сүү Сүүнд агуулагдах сүүний хүчил нь арьсны нүх сүвийг цэвэрлэдэг бол лимоны хүчил нь үрэвслийн эсрэг …

  • 3 October

    Какао нь арьсыг залуужуулж хорыг гадагшлуулна

    1 цайны халбага нунтаг какао 1 цайны халбага тараг 1 цайны халбага зөгийн бал  Гурван орцоо нийлүүлэн сайтар бледэрдэнэ. Нунтаг какао блендэрдэхэд хүндрэлтэй байж магадгүй учир жоохон тэвчээр гаргаарай. Хайлсан шоколад шиг болтол нь бледэрдээрэй. Сайтар цэвэрлэсэн нүүрэндээ маскаа түрхэнэ.15-20 минутын дараа бүлээн усаар угаан. Чийгшүүлэгч тос түрээд л боллоо. Энэхүү маскыг хэрэглэснээр гарах ашиг тус: Какао: Антиоксидантаар баялаг, нарнаас болж …

  • 3 October

    Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09.34 цагт 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төсөлд малчид болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоох харилцааг тодорхой болгож, нийгмийн даатгалын байгууллага хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэх, даатгуулагчид …

  • 3 October

    Гадаад харилцааны сайд Фэйсбүүк компанийн төв оффист зочиллоо

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Фэйсбүүк компанийн урилгаар АНУ-ын Калифорн мужийн Менло Парк хотод байрлах Фейсбүүк компанийн төв оффист зочилж, цахим дипломат ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг сурталчлах, төрөл бүрийн сургалт зохион байгуулах зэрэг өргөн сэдвээр санал солилцлоо. Уулзалтад Фейсбүүк компанийн Олон нийтийн бодлогын хөтөлбөр хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Гранд, Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайван, …