Monthly Archives: October 2018

October, 2018

  • 3 October

    Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөхийг байнгын хороо дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан  52.6 хувийн ирцтэйгээр эхэлж Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх тухай асуудлыг танилцуулав. Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэг болон вагоны осолтой холбоотойгоор Ж.Бат-Эрдэнэ өргөдлөө өгсөн билээ. Хэлэлцэж буй асуудалтай …

  • 3 October

    Дуучин Ука клипэндээ нөхрөө тоглуулжээ

    “Киви” хамтлагийн гишүүн Д.Уламбаяр буюу Ука “Гурван үгээ хэлэх үү” шинэ дууныхаа клипийг  өчигдөр цацлаа. Тэрбээр энэхүү бүтээлдээ нөхөр Г.Эрдэнэчулууныгаа тоглуулан, дотны найз, загвар өмсөгч Г.Оюунгэрэлийн хуримын нандин мөчүүдийг багтаажээ. “Гурван үгээ хэлэх үү” дууны үгийг Ръяа, аяыг Ocean Grey-ийн залуус хийсэн бөгөөд клипэндээ байгалийн үзэсгэлэнт газруудад авсан хуримын зураг авалтууд, хуримын ёслолын ажиллагааны торгон мөчүүдийг оруулсан байна.        

  • 3 October

    Дотоодын компаниуд төрийн үйлчилгээг хөнгөвчилнө

    Төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийн төрийн 500 гаруй үйлчилгээг иргэддээ хүн суртал, авлига чирэгдэлгүйгээр түргэн шуурхай хүргэхээр Хүрэлсүхийн засгийн газар ажиллахаа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор Цахим бодлогын түр хороог ч өнгөрсөн тавдугаар сард  байгуулаад байгаа юм. Уг ажлын хамгийн чухал зүйл нь программ хангамж. Тэрхүү программ хангамжийн чиглэлийг хөгжүүлэхийн тулд гаднын үнэтэй контентийг шууд худалдаж авахаасаа илүүтэй хэдийнээ дэлхий нийтэд хүлээн …

  • 3 October

    Хишиг даллага дуудуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 24. Буд гараг. Өглөгт охин одтой, есөн улаан мэнгэтэй, шар луу өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: хуран үйлдэхүй Суудал:  Ус  Өдрийн наран 6 цаг 55 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа …

  • 3 October

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна. 2018 оны 10 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас, нойтон цас орно. Салхи …

  • 2 October

    Үр тарианы хураалт 22.1 хувьтай байна

    Ургац хураалт өчигдрийн байдлаар 33.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа, 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, 6.0 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 22.1 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 81.1-73.0 хувийн явцтай байна. Тариалангийн бүх бүс нутгуудаар 27-ноос эхлэн усархаг бороо, уулаараа нойтон …

  • 2 October

    Т.Мөнхтунгалаг:1.3 сая ам.долларын асуудлаар тагнуулын  байгууллагатай хамтран баривчилгаа хийгээгүй

    АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас сүүлийн үед гарч байгаа мэдээллүүдийн мөрөөр зарим зүйлийг тодруулав. -Өнөөдөр ТЕГ-аас Голомт хотхонд ажиллагаа явуулах үеэр 1.3 сая ам.долларыг оруулж ирсэн хятад иргэдийг баривчлах гэж байна гэсэн мэдээлэл тарлаа. 1.3 сая ам.долларын асуудлыг АТГ шалгаж байгаа. Тэгэхээр АТГ энэ ажиллагаанд оролцсон уу? -АТГ-аас өнөөдөр Голомт хотхонд 1.3 сая ам.долларын асуудлаар тагнуул болон …

  • 2 October

    Ноён Акира Гүнжи:Парламент хоорондын харилцааны түүхэнд  ач холбогдолтой арга хэмжээ болж байна

    Манай улсад айлчилж буй Япон улсын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Акира ГүнжиМонгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд эрхэмсэг ноён Акира Гүнжитэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсад тавтай морилохыг хүсэв. Тэрбээр “Бидний гуравдагч хөрш Япон улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байдаг. Хоёр талын идэвхтэй хүчин чармайлтын үр дүнд …

  • 2 October

    ТЕГ:Тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй хүнийг саатуулсан

    БГД-т байрлах “Голомт” хотхонд хийгдсэн тусгай ажиллагааны талаар ТЕГ-аас дөнгөж сая албан ёсны мэдээлэл хийлээ.  ТЕГ “Тагнуулын байгууллагын тухай хуульд заасны дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Эрүүгийн хуулийн 19.10-т заасны дагуу тагнуулын үйл ажиллагаа явуулсан  гэмт хэргийн шинжтэй гадаад улсын иргэний үйл ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу зогсоон, саатуулсан. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл өгсний дагуу …

  • 2 October

    Дуучин С.Гантогоо шинэ уран бүтээлээ хүргэнэ

    Дуучин С.Гантогоо анхны цомгийнхоо өөрийн бие даасан гурав дахь уран бүтээл “Хайрын түүх” дууныхаа клипийг цацахад бэлэн болжээ. Тэрбээр энэ зун “Чи бэлэн үү” болон “Хайрын түүх” нэртэй хоёр дууныхаа клипний зураг авалтыг Солонгос улсад хийлгээд ирсэн билээ. “Хайрын түүх” дуунд түүнтэй хамтарч Солонгос жүжигчин бүсгүй тоглосон бөгөөд дууны хөгжмийг МУУГЗ Н.Халиун, үгийг Б.Батзаяа бичсэн бол клипийг TJ Entertainment-ийнхан хийсэн байна.

  • 2 October

    Б.Батзориг: Улаан буудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах зорилт тавьсан

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  өнөөдрийн хуралдаан гишүүдийн 57,9 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир хэлэлцэх асуудлыг танилцуулав. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 2018 оны намрын ургац хураалтын урьдчилсан баланс, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийв. Салбарын сайд мэдээллийнхээ эхэнд,  2018 оны цаг агаар 05, 06 дугаар сард гандуу, 07 дугаар сараас  хойш …

  • 2 October

    ТЕГ-аас Голомт хотхонд болсон тусгай ажиллагааны талаар мэдээлэл хийнэ

    БГД-т байрлах “Голомт” хотхонд ТЕГ ажиллагаа явууллаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 1.3 сая ам.долларыг хуулийнханд хахуулаар өгөх гэж байсан хятадуудыг баривчлахаар ажиллагаа явуулж байгаа гэсэн юм. “Голомт” хотхоны эргэн тойронд ТЕГ гэсэн бичигтэй хүмүүс хамгаалалт авч нэг цаг гаруй болсны эцэст хэн нэгнийг баривчилсангүй. Харин  дөрвөн ширхэг  битүүмжилсэн хайрцгийг машинд авч явснаар тухайн газрыг битүүмжилсэн байснаа цуцлав. Тэгвэл өнөөдөр 15.30 цагаас ТЕГ-аас албан …

  • 2 October

    Ж.Батзандан: Хотод нэг ч удаа ирж үзээгүй залуус С.Зориг агсныг алсан гэхэд  итгэхгүй байна

     Ардчиллын алтан хараацай,төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд Ардчилсан намын гишүүд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. С.Зориг агсан 1998 оны 10-р сарын 2-ны өдөр  бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм. Тэрээр 1989-1990 онд МоАХ-ны Ерөнхий зохицуулагч, 1990-1992 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн 1996-1998 онд УИХ-ын Төрийн байгуулалтын БХ-ны дарга, Аюулгүй байдал, гадаад …

  • 2 October

    Ч.Ганзоригийг нэг сар цагдан хорихоор боллоо

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцлээ. Шүүхээс түүнийг нэг сар  цагдан хорих шийдвэр гаргалаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны үед Нийслэлийн Прокуророос яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн …

  • 2 October

    “ICT-ЕХРО-2018” үзэсгэлэн болж байна

    Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг мэдээллийн технологийн салбарын шинэ, шилдэг бүтээгдэхүүний “ICT-Expo-2018” үзэсгэлэн 9-р  сарын 30, 10-р сарын 01, 02-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон …