УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөв, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт, гишүүд тойрогтоо ажилласан тухай гэсэн гурван асуудал хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Төсөв өргөн барьсантай холбогдуулан ажлын хэсэг байгуулсан. 2019 оны төсөв бол хариуцлагатай төсөв. Үндсэндээ Засгийн газрын үйл ажиллагааны …
Monthly Archives: October 2018
October, 2018
-
1 October
Ерөнхийлөгч хувийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөөрөө “ Үндсэн хуулийн реформ” хийхийг уриалав
Өнөөдөр Улсын Их Хурал намрын чуулганы нээлтээ хийлээ. Намрын чуулганы нээлт дээр ерөнхийлөгч маань Монгол улс тогтолцооны хямралд орчихоод ямар ч нам хүчин, улс төрч гараад нэмэргүй байгаа тул Үндсэн хуулийн реформ хийх хэрэгтэй байна гэж хэлэв. Ерөнхийдөө Үндсэн хуулинд дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэгт судлаачид, хуульчид, улс төрчид санал нэг байгаа юм. Харин ерөнхийлөгч яг ямар өөрчлөлт хийх нь …
-
1 October
Дэлхийн Шатрын Олимпиадад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцож байна
Дэлхийн 43-р Шатрын Олимпиадад Гүрж Улсын Батуми хотноо 9-р сарын 23-нээс аравдугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тив, дэлхийн шилдэг шатарчдын оюун ухаанаараа өрсөлддөг тус олимпиадад Монгол Улсыг төлөөлж Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр ахлагчтай баг тамирчид, парламентийг төлөөлж УИХ-ын гишүүн, УИХ дахь Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн гишүүд Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцож байна. Олимпиадад 185 орны 1700 орчим …
-
1 October
Л.Энхболд: Өмнөговийн ард түмэн хэн нэгэн хулгайчийн өмнөөс хариуцлага хүлээж болохгүй
УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа. -Та бараг жил тойруулан нүүрсний хулгайн талаар ярьсан. Үүний араас идэвхтэй хөөцөлдөж байгаа хүн нь та. Засгийн газраас ажлын хэсэг гарч ажиллаад дүгнэлтээ гаргасан л даа. Энэ талаар та ч мэдээлэл хийж байсан. Хууль хяналтын байгууллагаас ямар нэгэн шийдвэр гаргасан болов уу? -Монголын гурван сая иргэний хувьцаа эзэмшдэг Эрдэнэс Таван толгойн нүүрсний талбайгаас тодорхой хэмжээний нүүрс …
-
1 October
Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс хэлсэн үгийн онцлох ишлэл
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийн онцлох ишлэл -Монгол Улс аливаа зөрчил тэмцлийг хүчээр бус, тайван замаар, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх ёстой гэсэн зарчмын байр суурийг үргэлж баримталж ирсэн. -Бид энх тайван, аюулгүй байдлын төлөөх бусад улс орнуудын санал санаачлага, үйл ажиллагааг тууштай дэмжиж, энэ байгууллагын хариуцлагатай гишүүн орон байхыг ямагт чармайж ирсэн. …
-
1 October
Ж.Бат-Эрдэнийг сайдаас нь чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барилаа
Ж. Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах зарим албан тушаалтнууд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэж, нэгнийхээ амь насыг хохироосон гэмт хэрэг, мөн наймдугаар сарын …
-
1 October
“Имарт”-д худалдаалагддаг шинэ ногоог хаана тариалдаг вэ?
“Имарт” худалдааны төв анх байгуулагдсан цагаасаа эхлэн “Монгол хүн та 100 наслаг” уриан дор эх орны хөрсөнд ургасан эрүүл, найдвартай хүнсийг хэрэглэгч нартаа хүргэхээр зорилгоор “Фермерүүдийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.Энэхүү хөтөлбөрт одоогоор зургаан хүлэмж болон мах сүүний фермүүд хамрагдсан байгаа аж. Тус хөтөлбөрт хамрагдаж буй байгууллагуудыг олон нийтэд танилцуулах зорилгоор “Сэтгүүлчдийн автобустай аялал”-ыг зохион байгууллаа. Аяллын эхэнд үндэсний үйлдвэрлэгч …
-
1 October
Х. Баттулга: Монголын төр хариуцлагын хямралд бүрэн өртсөн байна
Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв. Төрийн тэргүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Эрхэм Улсын Их Хурлын гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа Хүндэт зочид оо, Монголчууд аа, нийт ард иргэд ээ. Улсын Их Хурлын сонгуулийн мөчлөг яг талдаа орж, Та бүхний иргэд, сонгогчдод амласан …
-
1 October
М.Энхболд: Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүртээх төсөв батлах шаардлагатай
УИХ-ын намрын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. УИХ-ын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаа эхлүүлэхээр та бид цуглаад байна. Монгол …
-
1 October
Нийслэлийн удирдлагууд “Ширээ цагаан нуур”-ын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт жил жил бүрийн 10 сарын 29-нд тохиодог. Ойн энэхүү арга хэмжээг угтаж нийслэлийн анхны суурь тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их Монгол уулын бэл, Ширээ цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд аймаг, нийслэл, сумын удирдлагууд, иргэд, олон нийт хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу 9 сарын 29-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга …
-
1 October
“Академи авардс-2018”: Жүжигчин С.Болд-Эрдэнэ шилдэг эрэгтэй гол дүрийн эзнээр тодорлоо
Монголын Үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг “Mongolian Academy awards-2018” наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнгөрсөн Баасан гарагт “Зайсан Хилл” цогцолборт болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил 7 дахь жилдээ болж буй “Академи авардс” кино наадмын Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “Хоёр амь” киногоор жүжигчин С.Болд-Эрдэнэ хүртлээ. Тэрбээр “Энэ кинонд хамтарч ажилласан “Монгол Контент” ХХК болон “Хамба фильм”-ийн хамт олондоо баярлалаа. …
-
1 October
МУГЖ Г.Ариунбаатар Буриадын театрыг орхихоор болжээ
Дуурийн дуулаач Г.Аринубаатар Буриадын театрыг орхихоор болжээ. Тэрбээр энэ талаараа өнгөрсөн Баасан гарагт өөрийн твиттэр хуудсандаа “Өнөөдөр Буриадын театраа орхиж байна. Глава-н орж ирээд биднийг бараг л хөөлөө. Монголчуудыг ажиллуулахгүй гэнэ. За бид ч яахав. Соёлын сайд нь Дарим багшийг минь буруутгаж бас л театраас гаргалаа. Жалга дов гэж .. Бага бол бага л гэлтэй. Багшаа л өрөвдөж байна.” гэж …
-
1 October
Оюу Толгойн ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхбаатарыг чөлөөлж, Д.Энхжаргалыг томилжээ
Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн зэс-алтны ордын төслийг хэрэгжүүлэгч “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын төлөөллийн нэг Б.Мөнхбаатарыг чөлөөлж, түүний оронд Данзанбалжирын Энхжаргалыг томилжээ. Д.Энхжаргал нь ОХУ-ын Эрхүүгийн УАААДС-ийг Санхүү банкны эдийн засагч мэргэжлээр төгсөж, АНУ-ын Вандербилдын Их сургуулийг Эдийн засгийн хөгжлийн магистр, Английн Лондонгийн Их сургуулийн Судлаач докторант юм. Тэрээр Монгол Улсын банкны салбарт олон жил ажилласан бөгөөд Азийн хөгжлийн …
-
1 October
Автомашины зогсоолуудыг үнэгүй болгожээ
НИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит 18-р хуралдаанаар өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар, мөн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй танилцаж, хэлэлцсэн. Автомашины түгжрэлийг сааруулахын тулд орц гарц нээж, сэтгэлгээ зам байгуулж байгаагийн зэрэгцээ автомашины зогсоолыг олноор байгуулах, мөн амралтын өдрүүдэд автомашины зогсоолыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах зэрэг …
-
1 October
Намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ
УИХ-ын намрын чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Намрын чуулганыг уламжлал ёсоор УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж, энэ чуулганаар хэлэлцэх асуудал зорилтоо тодорхойлно. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар намрын чуулганы нээлтэд үг хэлэх юм байна. УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, дэд хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл