Monthly Archives: October 2018

October, 2018

  • 19 October

    Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал …

  • 19 October

    Орон нутгийн театруудын шилдэг бүтээлийн шалгаруулалт амжилттай болов

    БСШУСЯ Монголын урлагийн ажилтны холбоо, Монголын Театрын музей хамтран Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр МУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн ажлын хүрээнд Орон нутгийн театруудын бүсчилсэн ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018 улсын YIII үзлэгт уралдааны Баруун бүсийн шалгаруулалтыг Завхан аймгийн Улиастай хотноо амжилттай зохион байгууллаа. Баруун бүсийн уралдаанд Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Завхан аймгуудын Хөгжимт Драмын театруудын 150 гаруй уран бүтээлчид оролцон …

  • 19 October

    Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук бараалхав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуан Суан Фук бараалхлаа. Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуан Суан Фук АСЕМ-ын уулзалтын үеэр цаг зав гарган уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх асуудлыг хөндөн ярилцав. Тухайлбал, ноён Нгуан Суан Фук нүүрс, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний …

  • 19 October

    НИТХ-ын дарга С. Амарсайхан Франц улсад айлчилж байна

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан 2018 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад айлчилж байна. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Францын засаг захиргааны төв нэгж Ил дө Франс мужийн нэгдүгээр орглогч дарга Жером Шартье, Парис хотын захирагчийн нэгдүгээр орлогч Патрик Клүмантай тус тус уулзаад байна. Уулзалтын үеэр манай талаас хот болон аймаг, муж хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд …

  • 19 October

    Хакүхо М.Даваажаргалын дурангийн мэс засал амжилттай болов

    Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр баруунд өвдгөндөө дурангийн мэс засал хийлгэсэн нь амжилттай болжээ. Киодо агентлагийн мэдээлснээр, намрын башёд ганц ч унаагүй түрүүлсэн Хакүхо аварга баруун өвдөгний гэмтлийн улмаас тойргийн барилдааныг дундаас нь орхисон юм. “Миягино” дэвжээний багш Хакүхотой өнөөдөр уулзаж, ирэх сарын Кюүшю башёд оролцох эсэх талаар ярилцах гэнэ. Наймдугаар сарын башёд түрүүлснээр Хакүхо аварга мэргэжлийн сүмо …

  • 19 October

    Нийтийн тээврийн Био комбинат-Сонсголон-5 шар, Хужирбулан-Офицеруудын ордон чиглэлд өөрчлөлт орлоо

    Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Хужирбулангийн суурьшлын цэгийн иргэдийг Баянзүрх дүүрэг хүрч төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Ч:11 “Хужирбулан-Офицеруудын ордон” чиглэлийг сунган замналд өөрчлөлт орууллаа. Мөн Био комбинат орчмын суурьшил хүрээгээ тэлсэнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд ХО:9 “Био …

  • 19 October

    Дуучин Эгшиглэн буруугүй нь тогтоогдож, Iсe топ-ийн Коби ял авчээ

    Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ice top хамтлагийн дуучин Коби буюу С. Чулуунбаярт нэг жилийн хорих ял оноожээ.Түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. Түүнийг өнгөрсөн тавдугаар сард баривчилсан бөгөөд батлан даалтад гадуур байцаасан байдаг. Харин дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа тухайн үед С.Чулуунбаяртай хамт байсан ч мансууруулах эм, …

  • 19 October

    Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно

    Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас чадвараараа онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно. Нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу …

  • 19 October

    Өсвөрийн дэлхийн аварга Э. Лхагвадулам Синьхуа Агентлагт ярилцлага өгчээ

    Өсвөрийн дэлхийн аварга, дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам Хятадын хэвлэл мэдээллийн хамгийн том байгууллага болох Синьхуа Агентлагт өнөөдөр ярилцлага өгчээ. Тодруулбал, Синьхуа Агентлагаас өмнө нь Монголын Оюун Ухааны Академийн тамирчдын олон улсад гаргаж буй амжилт болон сүүлийн гурван жил Хятад улсад зохиогдсон бүх тэмцээний аваргаар тодорсон үйл явдлыг онцлоод ярилцлага хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ийнхүү Синьхуа Агентлагийн хүсэлтийг хүлээн …

  • 19 October

    Талийгаач Д.Батсайханы гэр бүлд 76 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгоно

    Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлд 76 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгохоор болжээ. Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйл. “Нийгмийн баталгаа”, 86.1. “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба …

  • 19 October

    Фан Бингбингийн тоглосон “Air Strike” киног хоригложээ

    Хятадын алдарт жүжигчин Фан Бингбингийн тоглосон Хятадын уран бүтээлчдийн хийсэн “Air Strike” киног Хятадын эрх баригчид дэлгэцэнд гаргахыг хоригложээ.Уг шалтгаан нь тус тус кинонд дүр бүтээсэн жүжигчин Фан Бингбиний татварын хэрэгтэй холбоотой аж. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Хятадын телевизийн хөтлөгч Куй Юнъюань жүжигчин эмэгтэйг 60 сая юань авснаа нуун дарагдуулж татвараас зайлсхийсэн.Татварын хуулиар Фанг Фан Бингбинг тус мөнгөнөөс 10 сая …

  • 19 October

    Арван аймагт баригдах цахилгаан станцын ажил ирэх онд эхэлнэ 

    Улсын хэмжээнд өөрийн гэсэн дулааны цахилгаан станцгүй 10 аймаг байдаг. Тэдгээр аймгуудад дулааны цахилгаан станц барих асуудлыг эрчимжүүлж, станцуудыг ашиглалтад оруулахаар засгийн газраас төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор 2019 оны төсөвт 150 сая долларыг суулгасан байна. Тиймээс 2019 оны төсөв батлагдсанаар нийт 10 аймагт баригдах цахилгаан станцын барилгын ажил эхлэх нь ээ. Тодруулбал Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий аймагт …

  • 19 October

    ОУХМ Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ

    Польшийн Бяла-Подляска хотноо хүндийн өргөлтийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.   Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өрсөлдсөн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин 113 кг жин өргөж, мөнгөн медаль хүртлээ.ОУХМ Г.Ануужин нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дэлхийн аваргын цом хүртэж байсан юм. Энэ төрөлд алтан медалийг 127 кг-ийн жин өргөж Канадын …

  • 19 October

    У.Хүрэлсүх: Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын үйлдвэржилтийн нэрийн хуудас юм

    Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн 40 жилийн ойн “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, тус үйлдвэрийн шавыг тавихаас эхлэн бүтээн байгуулалтын бүхий л цаг хугацаанд оюун ухаан, хичээл зүтгэл гаргаж оролцсон үе үеийн төр засгийн удирдлага, монголчуудтай мөр зэрэгцэн зүтгэсэн зөвлөлтийн болон оросын мэргэжил нэгт нөхөд, баялаг бүтээгч, уурхайчин …

  • 19 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав

    Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцох үеэрээ улс, орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эхний хоёр талт уулзалтаа Германы Канцлер Ангела Меркельтэй уулзсанаар эхлүүллээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Германы Канцлер Ангела Меркель нар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулан уулзаж, хоёр улсын харилцаа, Ази ба Европын …