Monthly Archives: November 2018

November, 2018

  • 27 November

    Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг өргөн барилаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайханд нийслэлийн 2019 оны төсвийн төслийг өргөн барилаа. Мөн “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Концессийн зүйлийн жагсаалт”-ыг өргөн барив. Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогдуулж НИТХ-ын дарга С.Амарсайхан “Энэхүү асуудлуудыг …

  • 27 November

    “Аз жаргалын хэлтэрхий”киноны Диляра Гюрпынарын дүрд тоглосон Эбру Озкан

    “Аз жаргалын хэлтэрхий” олон ангит киноны Диляра Гюрпынарын  дүрд тоглосон Tуркийн жүжигчин Эбру Озкан нь 1978 оны 11-р сарын 18 нд  төржээ. Өдгөө 39 настай жүжигчин Эбру Озкан  нь 2008 онд  “Ромео, Жульетта” жүжгийн  Жульеттагийн дүрийг бүтээж байсан аж. 2006 онд “Kabuslar evi Bir kis masali” хэмээх телевизийн цуврал кинонд тоглож олонд танигджээ. Мөн тэрээр Туркийн хамгийн шилдэг жүжигчин жагсаалтыг гурван ч …

  • 27 November

    Ж.Чүлтэмсүрэн: Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 6-10 хэм хүйтэн байна

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 22114 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14  хоногтой харьцуулахад 1755 нэгж буюу …

  • 27 November

    2018 оны “Мөнгөн мод” цомын эздийг тодруулна

    Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу 2018 оны шилдэг уран бүтээлчдэд  нэр дэвшигчийн материалыг 12 сарын 25-ны дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүлээн авахаар болжээ. Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлч шалгаруулах зорилгоор тайз, дэлгэцийн найруулагч, зураач, …

  • 27 November

    Хүүхдийнхээ үзэх вэбсайтыг хэрхэн хянах вэ?

    Цахим орон зай улам тэлж, хүмүүсийн холбоо барих, агуулга түгээх хэлбэр улам төрөлжиж байгаа өнөө үед эцэг эх, асран хамгаалагчид /гэр бүлийн гишүүд, эмээ өвөө, дотуур байрны багш, албан томилолтоор хариуцаж яваа насанд хүрэгч гэх мэт/ хүүхдээсээ илүү мэдлэгтэй, ухаалаг байдлаар эрүүл мэндийн болон ёс суртахууны хөгжилд нөлөөлөх, төлөвшүүлэх шаардлага тулгарч байна. Цахим орчинд эцэг эх хянах /parental control/ боломжийг …

  • 27 November

    Хүчтэй салхи, шуурганы улмаас 27 барилгын дээвэр нурсан байна

    Энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар 20-30 м/с, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар 40 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсны улмаас иргэд сураггүй болсон, бэртэж гэмтсэн, мал шуурганд уруудсан, цахилгаан эрчим хүч дамжуулах агаарын шугамын тулгуур багана унаж эрчим хүч тасарсан, барилгын дээвэр хийссэн, иргэдийн гэр болон малын хашаа саравч нурсан зэрэг дуудлагаар орон нутгийн Онцгой байдлын …

  • 27 November

    “Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно

    “Гоёл 2019” наадмын  Загварын 7 хоног эхэллээ. Энэ жилийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулна. “Гоёл 2019” наадамд топ модель Т.Туяамаа, О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар оролцох юм.Сүүлийн шатны шалгаруулалт 11 дүгээр сарын 30-нд 18:00 цагаас Соёлын Төв Өргөөнд явагдана. Энэ үеэр загвар зохион бүтээгчид 2019 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилдэг бүтээлүүдээ …

  • 27 November

    Хотын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан өнөөдөр болно. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн ИТХ-д ирүүлсэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг хэлэлцэх юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт  НИТХ хэлэлцэх байсан ч Ардчилсан нам, МАН-ын бүлгээс тус бүр завсарлага авах санал гаргасан тул хойшлогдсон.      

  • 27 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 27. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 20. Ангараг гараг. Найралт эх одтой, найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр. Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Огторгуй Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай …

  • 27 November

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч бага зэрэг суларна. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр …

  • 26 November

    “Араатны хаан арслан” киноны трейлер цацагдлаа

    Анх 1994 онд дэлгэцнээ гарч байсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киног Уолт Дисней компанийн зүгээс ирэх оны зургадугаар сараас шинэ өнгө төрх, илүү бодит дүрслэлтэйгээр дахин амилуулахаар болжээ.“Араатны хаан арслан” кино 1994 онд гарч байсан анхны хувилбар нь “Алтан бөмбөрцөг” кино наадмаас гурван төрөлд,  “Оскар”-аас хоёр төрөлд шагнал авч байсан билээ. Ирэх онд нээлтээ хийх тус киног “Ширэнгэн ойн түүх”, …

  • 26 November

    Иргэний андгай өргөх ёслолд 850 сурагч оролцлоо

    Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол” төрийн ордонд болж, 16 настнуудын төлөөлөл 850 сурагчид оролцож, Ерөнхий сайд болон шинжлэх ухаан, боловсрол, урлаг, спортын манлайлагчдаас Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж авлаа. Монголын Залуучуудын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран 16 дахь удаагийн ёслолыг амжилттай зохион байгуулав. Иргэний андгай өргөх ёслол Улаанбаатар …

  • 26 November

    Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламын гунигт тавилан

    Их зохиолч Д.Нацагдорж анхны гэргий Д.Пагмадуламтайгаа 1922 онд танилцжээ.Хожим нь тэрээр хар тамхинд орсон, Хятад данжаадтай суусан гэж элдвээр хэлэгдсэн, өндөр боловсролтой энэ эмэгтэй хатуу цагийн золиос болж, гашуун хувь тавилан туулсан түүхтэй. Д.Пагмадулам 1920 онд дөнгөж 14 настай байхдаа Эрдэнэ чин вангийн хүү Палам гэгчид хүчээр богтлогдон очиж байжээ. Жилийн дараа Пагмадулам гэртээ оргож ирсэн гэдэг. Дараахан нь Пагмадулам …

  • 26 November

    М.Энхболд, У.Хүрэлсүх нар хамтдаа цэцэг өргөлөө

    Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны түүхт 94 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар болон УИХ-ын гишүүд, МАН-ын гишүүд дэмжигчид, иргэдийн төлөөлөл оролцлоо. Одоогоос 94 жилийн …