Monthly Archives: November 2018

November, 2018

  • 28 November

    Дарханы арьс ширний цогцолборын төслийн бүтээн байгуулалтад Италитай хамтран ажиллах асуудлаар ярилцав

    Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ром хотноо боллоо. Уулзалтад оролцсон монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, италийн талын төлөөлөгчдийг Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Манлио Ди Стефано нар …

  • 28 November

    Хамаарал бүхий компани тань Хөгжлийн банкнаас 125 тэрбум төгрөгийн зээл авсан баримт байна, Л.Энх-Амгалан гишүүн ээ!

    УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өчигдөр ангийн нөхөр С.Бямбацогтын хамт МАН-ын Удирдах зөвлөлийн нэр бүхий гишүүд албан тушаалаа урвуулан ашиглан ЖДҮХС-аас зээл авсан нь тогтоогдож байгаа учир Удирдах зөвлөлийн хуралдаа суух болон санал өгөх эрхгүй гэсэн шаардлагыг хүргүүлсэн талаараа мэдэгдэн, хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас сэтгүүлч “Таны хамаарал бүхий “Эм Си Эс” ХХК Хөгжлийн банкнаас авсан …

  • 28 November

    Фото: “Хуанжу гэг” киноны Шио Ян Зигийн дүрд тоглосон Жао Вэй

    “Хуанжу Гэг” киноны гол дүр Шио Ян Зигийн дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин, дуучин, найруулагч, Жао Вэй энэ удаагийнхаа фото мэдээ буланд танилцуулж байна. Жао Вэй нь 1976 онд төрсөн. Тэрээр жүжигчин, кино найруулагч дуучин мэргэжилтэй бөгөөд Хятадад төдийгүй дэлхийд алдартай жүжигчин юм. Жао Вэй Бээжингийн Кино Академид суралцаж байх үеэрээ Хуан жу гэг киноны гол дүр болох Шио Ян Зигийн …

  • 28 November

    Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

    УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өнөөг хүртэл намынхаа нөмөр нөөлгөөр улс төрд дараалан сонгогдож сангийн сайдаар хүртэл ажиллаж үзсэн нэгэн. Төрд шударга зүтгэсэн үү гэвэл бас үгүй. Байнга хэл ам дагуулж байдаг өөрийн хувийн компанидаа төсвөөс 19 тэрбум төгрөгийг авахаар 2019 оны төсөвт суулгуулсан явдал ашиг сонирхлын зөрчил дагуулж байна. Тодруулбал нийслэл дэх  ашигтай байршилтай газруудыг өөрийн болгож дээр нь барилга байшин барьж хөрөнгөжсөн гэлцдэг эрхэм гишүүний Баянгол дүүргийн нарны хорооллын цэцэрлэг, сургуулийн …

  • 28 November

    Ж.Мөнхбат аа, байрны зээлээ төлөхөд орлого чинь хүрэхгүй байна

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хамаг хөрөнгөө шавхан байж хотын төвд 2 тэрбум төгрөгийн байр худалдаж авсан талаараа мэдээлэл хийн олныг гайхшруулаад байгаа билээ. Тэрээр бүх зүйлээ зараад зогсохгүй Чингис Хаан банкнаас 150 мянган ам.долларыг сарын 12 хувийн хүүтэйгээр зээлсэн гэж байгаа. 150 мянган долларын сарын 12 хувийн хүү гэхээр 1800 доллар болно. 1800 долларыг өнөөдрийн ханшаар 2596 төгрөгөөр үржүүлэхэд 4,672,800 төгрөг сард Ж.Мөнхбат гишүүн …

  • 28 November

     Засгийн газраас гамшигт өртсөн 168 өрхөд гэр олгохоор болов 

    Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймагт хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 168 өрхөд улсын нөөцөөс гэр олгохоор боллоо. Дээрх иргэд одоогоор түр байр, сургуулийн дотуур байр, хамаатан, ах дүүгийндээ амьдарч байна. Мөн “Баруун бүсийн эрчим хүчний систем” компанийн 110 кВ, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засах, аваарын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах нийт нэг тэрбум …

  • 28 November

    Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн уртын урт тээврийг цуцаллаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног автомашиндаа амьдардаг байдал ч арилна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх жолооч нарынхаа цалинг нэмэхийг нүүрс тээврийн 161 …

  • 28 November

    Малайзийн хаан ОХУ-ын мисстэй гэрлэжээ

    Малайзийн тавдугаар хаан Мухаммад султан Келантан “Мисс Москва 2015” тэмцээнд түрүүлсэн байсан орос бүсгүй Оксана Воеводинатай гэрлэжээ. Хуримын ёслол ОХУ-ын нийслэл Москва хотын орчмын Барвихад энэ сарын 22-нд болсон бөгөөд шашны ёсоор архигүй, гахайн махгүй болсон аж. Оксана Воеводина 22 насандаа 2015 онд “Мисс Москва”тэмцээний тэргүүн титмийг хүртэж байжээ.

  • 28 November

    МСНЭ-ээс шилдэг сэтгүүлчдээ 99 сая төгрөгөөр урамшуулна

    Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Crocus Event Hall”-д болно. Наадмын шагналын сан 99 сая төгрөг байх бөгөөд “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинацуудад нийт 28 төрөлд нэр дэвшүүлэн, шалгаруулах юм. Нэр …

  • 28 November

    Хотын дарга Су.Батболд огцрох өргөдлөө гаргажээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өнөөдөр /2018.11.27/ НИТХ-ын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргалаа. Тэрбээр өргөдөлдөө нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэн, баталсны дараа буюу арванхоёрдугаар сарын 10-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа дурдсан байна.

  • 28 November

    Олон улсын Аэробик гимнастикийн тэмцээнээс  найман медаль хүртжээ

     БНСУ-ын Сөүл хотноо болсон Аэробик гимнастикийн олон улсын тэмцээнээс Монголын баг тамирчид амжилттай оролцоод иржээ. Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Монгол гэсэн дөрвөн орны 171 тамирчин оролцож авьяас самбаагаа сорин өрсөлдсөн байна.  БНХАУ-ын баг 64, Япон улсын баг 5, Монгол улсын баг 52, БНСУ-ын баг 78 хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын гимнастикийн холбооны Аэробик гимнастикийн техникийн хорооны нарийн …

  • 28 November

    Энэ сарын 29-ны өдрийг бүх нийтээрээ “Хичээх өдөр” болгон зарлалаа

      Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хоногт 15-20 хүн гэмтэж бэртдэг бол хоногт 1-2 хүн зөвхөн зам тээврийн ослоор амиа насаа алддаг байна. Тиймээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тээврийн цагдаагийн албанаас арваннэгдүгээр сарын 29-ныг зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө бүх нийтээрээ “Хичээх өдөр” болгон зарлалаа. Иймээс төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид, их, дээд сургуулийн оюутан залуусыг дуу …

  • 28 November

    “Miss World 2018” тэмцээний оролцогч Э.Энхриймаа группдээ хоёрдугаар байранд явж байна

    “Дэлхийн мисс-2018” тэмцээнд оролцож буй 120 орны мисс бүсгүйчүүдийг сугалаагаар 20 группт хуваахад Монголын мисс Э.Энхриймаа 15-р группт орсон билээ. Уг группт Тайланд, Унгар, Грек, Австри, Украин бүсгүйчүүд хамрагдсан бөгөөд одоогийн байдлаар “Head to head challenge” буюу нэгдүгээр шатны шалгаруулалтад Э.Энхриймаа интернэт санал асуулгаар группдээ хоёрдугаар байрт явж байгаа юм. Интернэт санал асуулга өнөөдөр  дуусах бөгөөд цөөхөн монголчууд бид монгол бүсгүйгээ  дэмжээд …

  • 28 November

    Н.Энхболд: Л.Энх-Амгалан гишүүн хариуцлагагүй юм ярьсандаа уучлал гуйх ёстой

    Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, огцруулах саналд үг хэлж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: “Улс эх орныхоо хувьд ч УИХ-ын хувьд ч бүхэлд нь бид маш эвгүй байдалд оруулж байна. Ямар ч тохиолдолд бид өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагах ёсгүй гэсэн байр сууринаас хандаж, өнөөдөр ч …

  • 28 November

    Дуучин С. Заяа клипэндээ гэргийгээ тоглуулжээ

    Дуучин С.Заяагийн шинэ уран бүтээл “Зөрүүдхэн минь” дууны клип энэ сарын 14-нээс сонсогчдын хүртээл боллоо. Тэрбээр “Зөрүүдхэн минь” нэртэй шинэ дууныхаа клипэнд гэргий Д.Одзаяагийн хамт тогложээ. Энэхүү дууны шүлгийг Оргил, Bebe, аяыг хөгжмийн продюсер Н.Тэмүүлэн хийсэн бол клипийг OX animation болон Blackeyes студиэр хийлгэсэн байна.