Monthly Archives: November 2018

November, 2018

  • 29 November

    Антонио Гутерреш: Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжтай уулзахад бэлэн

    Аргентинд болох “Их-20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай уулзаж, Йеменд өрнөж буй иргэний дайныг зогсоох тухай энхийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдэв.

  • 29 November

    Монголын хөлбөмбөгийн холбоо “AFC Awards-2018”-ын шагнал хүртжээ

    Оман улсад Азийн хөлбөмбөгийн холбооны оны шилдгийг шалгаруулах “AFC Awards-2018” зохион байгуулагдлаа. Монголын хөлбөмбөгийн холбоо 2018 онд гаргасан амжилт, хийсэн ажлаараа дүгнэгдэж “Шилдэг холбоо”-“Aspiring association of the year” шагналыг хүртлээ. Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ны  шагналыг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарт гардан авчээ. Монголын хөлбөмбөгийн холбооноос “Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх их үйлст бие сэтгэлээ зориулан ажиллаж буй бүх хүмүүстээ, ямагт бидэнтэй хамт байж дэмждэг …

  • 29 November

    Брэд Питтийг “бух” гэж хочилдог байжээ

    Америкийн жүжигчин Брэд Питт 1963 оны арванхоёрдугаар сарын 18-нд АНУ-ын Оклахома мужид мэндэлжээ.Брэд Питтийг ахлах сургуульд байхад нь найзууд нь ” Питт бух Брэд” гэж хочилдог байжээ. Тэрээр Оскарт хоёр, Алтан бөмбөрцөгт дөрвөн удаа тус тус нэр дэвшиж байсан бөгөөд Алтан бөмбөрцөг нэг удаа хүртсэн нь Брюс Уиллис, Мэдлин Стоу нарын тоглосон шинжлэх уран зөгнөлт 12 сармагчин кинонд сэтгэцийн өвчтэй …

  • 29 November

    Трамп Украины талаарх тайлан мэдээтэй танилцсаныхаа дараа Путинтэй уулзах эсэхээ шийднэ

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украин болон Хар тэнгист болсон үйл явдлын талаарх бүрэн тайлан мэдээг хүлээж авсныхаа дараа ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй Аргентинд болох "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах эсэхээ шийднэ.

  • 29 November

    Грект хувийн хэвшлийнхэн ажил хаяж байна

    "Бүх нийтийн хөдөлмөрийн холбоо" /GSEE/ хэмээх хувийн хэвшлийн ажилчдын үйлдвэрчний томоохон эвлэлээс зохион байгуулж буй бүх нийтийн ажил хаялт Грект лхагва гарагт эхэлжээ. Ажил хаялтад оролцогсод цалингийн доод хэмжээг 751 евро болгож нэмэгдүүлэх, хамтын хөдөлмөрийн гэрээ байгуулах, татварын өсөлтийг зогсоохыг шаардаж байгаа аж.

  • 29 November

    С. Баясгалан:Зургаан аймгийг олон улсын нисэх буудалтай болгоно

    Манай улс 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авна гэсэн зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ зорилтын хүрээнд аялал жуулчлал хэрхэн хөгжиж байгаа болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалантай ярилцлаа. -Манай улсад аялал жуулчлалын салбар хэр хөгжиж байна вэ? -Монгол Улсад аялал жуулчлалын салбар 1990-ээд оноос …

  • 29 November

    Улстөрийн 14 нам Засгийн газрыг дэмжихээ илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д суудалгүй 14 намын  төлөөллийг хүсэлтийнх нь дагуу  өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Иргэний зориг, ногоон нам, Уламжлалын нэгдсэн нам, Эмэгтэйчүүдийн үндэсний нам, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Ардчилсан хөдөлгөөний нам, Хамаг монгол хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн нам, Монголын хүний төлөө намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар ирсэн байна.  20 …

  • 29 November

    Солонгос, Японд ажилд зуучилна гэж иргэдийг залилан мэхэлж байна

    Солонгос, Японд хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Тодруулбал, тус яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа тул сэрэмжлүүлэг гаргасан байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам“БНСУ-д ажиллах хүч илгээх ажлыг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгосын талаас тус улсын Аж үйлдвэрийн хүний нөөцийн …

  • 29 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 22. Бархасвадь гараг. Их морь одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Уул Өдрийн наран 8 цаг 16 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг …

  • 29 November

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 30-ны шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи …

  • 28 November

    Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд 79.419 хүн хамрагджээ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 27-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 80.361 хүн хамрагдахаас 79.419 хүнийг хамруулжээ. Тухайлбал улирлын томуугийн вакцинаар эрүүл мэндийн байгууллагын ажилтан 6591, эрсдэлт бүлгийн 16.186 буюу 10.176 хүнд нэмэлтээр, сонгогдсон 160 цэцэрлэг, …

  • 28 November

    Гүйцэтгэх захирлуудын клуб тусгай сангуудын мэдээллийг ил болгохыг хүслээ

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ТАНАА Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг ил тод болгох, төрийн албанд хариуцлагын тогтолцоо бий болгох тухай Засгийн газрын тусгай сангуудаас олгогдож буй хөнгөлөлттэй зээл,түүний шалгаруулалт, санхүүжилтийн эх үүсвэр, хэмжээ зэрэг мэдээлэл өдийг хүртэл хаалттай хүрээнд явагдаж ирсэн нь сүүлийн үед олон нийтэд ил болоод …

  • 28 November

    Дэлхийн хамгийн том хөхтэй эмэгтэйчүүд

    Дэлхийн олон тэрбум эмэгтэйчүүдээс хөхөндөө мэс хүргээгүй, хамгийн том хөхтэй зургаан эмэгтэйг онцолжээ. Тэд байгалиас заяасан хөхөөр гангарч зарим нь хөх багасгах хагалгаанд орохыг хүсдэг гэв. Гэвч том хөхтэй байх нь эмэгтэй хүн бүрийн чимэг боловч хэт том хөх тийм ч үзэмжтэй харагдахгүй болов уу. Энни Хокинс-Тёрнер Дэлхий нийт түүнийг Норма Стиц гэдэг нэрээр мэддэг. Тэрээр  гиннесийнномонд хамгийн том хөхтэй …

  • 28 November

    Монгол Улсынхаа эдийн засагт бага гэлтгүйгээр хувь нэмэрээ оруулахыг оюутан залуустаа уриалж байна

    Тайваний Тайпэй хотын Нанганг дүүрэгт байрлах Нанганг олон улсын үзэсгэлэнгийн төвд Тайваний болон азийн шилдэг 100 аялал жуулчлалын байгууллага хамтран оролцсон “Аялал жуулчлал 2018” олон улсын үзэсгэлэн арга хэмжээнд оролцож азийн зах зээлд аялал жуулчлалын салбарын хөгжил өнөөдөр хаана хүрсэн болон ирээдүйн чиг хандлага хаашаа чиглэж байгаа, тэдний хэрэглэгчдэдээ санал болгож буй аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэлтэй танилцлаа. Үзэсгэлэнг …

  • 28 November

    Хүүхдийн мэргэжлийн эмч нар утсаар зөвлөгөө өгч байна

    Хүйтний улирал эхэлж, ханиад томуу гарч буйтай холбогдуулан дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 09.00-22.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Мөн хүүхдийн мэргэжлийн эмч нар иргэдэд утсаар зөвлөгөө өгч байна.