Monthly Archives: November 2018

November, 2018

  • 26 November

    Хоёр иргэний амь насыг авран хамгаалжээ

     Энэ сарын 24-ний  шөнө  Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас нийт 50 гаруй айлын гэр, 13 айлын  болон 10 гаруй ахуйн нэгж, байгууллагын байшингийн дээвэр салхинд хийсч, нурсан байна. Хүчтэй салхи, шуурганы үеэр Увс аймгийн Улаангом сумын малчин Ц / 46 нас, эмэгтэй/, Б /23 нас, эрэгтэй/ нар 11 дүгээр сарын  25-ны …

  • 26 November

    Гамшигт үзэгдлийн улмаас 4 аймгийн 50 сумын цахилгаан тасарчээ

    Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13  төмөр тулгуур багана унасан байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур багана унасны улмаас  Баян-Өлгий  аймгийн 12,  Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15,  Увс аймгийн 18, нийт 4 аймгийн 50 …

  • 26 November

    У.Хүрэлсүх:Цэвэр, шударга Монгол төрийг төлөвшүүлэхийн төлөө зүтгэцгээе

    Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ Туурга тусгаар, бүрэн эрхт Монгол улсын, эрх чөлөөт иргэд, элэг нэгт ахан дүүс ээ. Та бүхэндээ Анхдугаар үндсэн хуулиа баталж, Хүн төрөлхтний сонорт эрх зүйт төрт ёсны тусгаар Монгол улсаа тунхаглан зарласан түүхт өдрийн мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье. Одоогоос …

  • 26 November

    Хилийн автозамын боомтууд өнөөдөр амарна

    Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд өнөөдөр амарна. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд бүх нийтийн баяраар амардаг. Өнөөдөр Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байгаа тул хилийн боомтууд амарч буй юм. Харин  нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

  • 26 November

    Автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байгаа тул өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, таны автомашины улсын дугаар 1, 9-өөр төгссөн байсан ч замын хөдөлгөөнд оролцох боломжтой.Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй билээ.

  • 26 November

    Бөхийн барилдаан Спортын төв ордонд болно

    Улс тунхагласны  94 жилийн ойн баярт зориулсан 128 хүчит бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагт  Спортын төв ордонд  эхэлнэ. 1984 оноос хойш Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан жил бүр аймаг улс, аймгийн цолтой бөхчүүд барилддаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн барилдаанд Улсын аварга  Ч.Санжаадамба түрүүлж байжээ.

  • 26 November

    Өнөөдөр ажиллах зах худалдааны төв, банкуудын цагийн хуваарь

    Өнөөдөр бүх нийтээр амарч байна. Энэ өдөр ажиллаж байгаа худалдааны төв, банкуудын цагийн хуваарийг танилцуулъя. Худалдааны төвүүд: Алтжин бөмбөгөр – 10:00-20:00 цагийн хооронд ажиллана Барс худалдааны төв – 09:00-19:00 цагийн хооронд ажиллана Нарантуул-амарна Хархорин-амарна Да хүрээ трейд- техникийн зах- амарна Дүнжингарав-амарна Хүчит шонхор худалдааны төв – 06:00-18:00 цагийн хооронд ажиллана. Баянзүрх худалдааны төв –09:00-19:00 цагийн хооронд ажиллана. Улсын их дэлгүүр- 09:00-22:00 цагийн хооронд ажиллана. Боса сүлжээ –хэвийн хуваарийн дагуу …

  • 26 November

    Үйлдвэрлэлийн нөлөөгөөр хорт хавдар туссан ажилчдаасаа “Samsung” уучлалт хүсчээ

    Өмнөд Солонгосын “Samsung Electronics Co” компани хагас дамжуулагч болон дэлгэцийн үйлдвэрлэлийн нөлөөллөөр хорт хавдар туссан бүх ажилчнаасаа албан ёсоор уучлалт хүссэн тухай “Korea Bizwire” цахим хуудаст мэдээлжээ.

  • 26 November

    Хятадын Ерөнхий консулын газарт халдлага үйлдсэний улмаас хоёр энгийн иргэн амь үрэгджээ

    Салан тусгаарлагчид Пакистаны Карачи хот дахь Хятадын Ерөнхий консулын газарт халдлага үйлдсэний улмаас хоёр энгийн иргэн амь үрэгджээ. “Geo TV” телевизийн мэдээлснээр,  амиа алдсан хүмүүс нь тус консулын газар виз авахаар ирсэн эцэг, хүү хоёр байжээ.

  • 26 November

    “Miss World 2018” тэмцээнд оролцож буй Э.Энхриймаагийн видео танилцуулга цацагдлаа

    БНХАУ-ын Саньяа хотод 68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах “Miss World 2018” тэмцээн болж байна. 120 орны гоо бүсгүйчүүд оролцож буй тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Э.Энхриймаагийн “Miss World-2018” тэмцээнд зориулагдсан албан ёсны видео танилцуулга цацагдсаныг хүргэж байна. Эрт-эдүгээ-ирээдүй гурван цагийн холбоосгүй хөгжил дэвшил гэж байдаггүйчлэн өнөөгийн Монголын хөгжил цэцэглэлт өвөг дээдсийн маань үлдээсэн өв соёлтой хүйн холбоотой. Монголын …

  • 26 November

    Улс тунхагласны баярын мэндчилгээ дэвшүүллээ

    Улс тунхагласны баярын мэндчилгээг УИХ-ын дарга М.Энхболд дэвшүүлснийг хүргэж байна. Эрхэм хүндэт иргэд ээ, Элэг нэгт монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан бахархалт өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 94 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын анхдугаар их хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталжээ. Энэ …

  • 26 November

    Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны түүхэн ач холбогдол

    11 дүгээр сарын 26: Анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр   Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж,  халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон …

  • 26 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Сайн нөхөртэй учирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 19. Сумъяа гараг. Өглөгт охин одтой, есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Төмөр Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг …

  • 26 November

    Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан …

  • 24 November

    Х.Нинжболор: Цахим орчинд таны хүүхэд ч бас гэдгийг ямагт санах хэрэгтэй

    Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн Х.Нинжболортой ярилцлаа. -ХХЗХ-ны хувьд “Цахим орчныг зөв болгоё” аян дээр ЦЕГ-тай хамтран ажиллаж байгаа. Аяны хүрээнд танай байгууллагаас ямар ажлууд хийгдэж байгаа вэ? -ЗГХЭГ, ХХЗХ болон ЦЕГ хамтран цахим орчин, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, олон нийтийг уриалах “Цахим орчныг зөв болгоё” аяныг 11 дүгээр сарын турш зохион …