Monthly Archives: November 2018

November, 2018

  • 24 November

    Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа

    Улс тунхагласан 94 жилийн ойг тохиолдуулан Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нарт Хууль зүй, Дотоод хэргийн яамны болон Цагдаагийн ерөнхий газрын цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.11.24/ Нийслэлийн цагдаагийн газарт боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд алба хаагчдын төлөөлөл, тэдний гэр бүл, үр хүүхдүүд оролцсон юм. Түүхт ойн босгон дээр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Цагдаагийн …

  • 24 November

    Дүүргүүдийн хүүхдийн эмнэлэг уртасгасан цагаар ажиллаж байна

    Хүйтний улирал эхэлж, ханиад томуунаас салдаггүй цаг эхэлж байна. Тиймээс дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 17.00-22.00 цаг хүртэл, харин амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Мөн хүүхдийн мэргэжлийн эмч утсаар зөвлөгөө өгч байгаа аж. Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгино-Хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмнэлэг нийт хүүхдийн 165 ортой, өнөөдрийн байдлаар 263 хүүхэд …

  • 24 November

    Хууль бусаар их хэмжээний тарвага агнасан иргэнийг саатуулжээ

    Хууль бусаар их хэмжээний тарвага агнан, тээвэрлэж явсан иргэнийг Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас илрүүлжээ. Тарваганы тулмыг аймгийн Зооноз өвчин судлалын төвд хүлээлгэн өгсөн байна. Зөрчил гаргасан иргэнийг холбогдох хуулийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэжээ. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Зооноз өвчин судлалын төв хамтран хяналт шалгалт явуулж байгаа аж.

  • 24 November

    С.Шойгу Монгол Улсад танк, зэвсэг өгөөгүй

    Улсын их хурлын дэд дарга Л.Энх-Амгалан УИХ-ын 2018 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдааны үеэр “ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсад айлчлахдаа танк, зэвсэг өгсөн байна. Энэ танк, зэвсгээр яах гэж байгаа юм” гэсэн үгийг хэлсэн. Энэ асуудлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас УИХ-ын дарга М.Энхболдод тайлбар хүргүүлжээ. Тус тайлбарт дурдсанаар “Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын …

  • 24 November

    Монгол залуус Хойд туйлд аялах эрхийн төлөө өрсөлдөж байна

    Шведийн “Fjallraven Polar” аяллын хувцас хэрэглэлийн компаниас зохион байгуулдаг Хойд туйлд  “Fjallraven 2019” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга эхэлжээ. Энэ жил оролцох улс орнуудыг арван бүс болгон хувааснаас гурван бүсээс нь монгол эрчүүд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Хойд Америкаас “Номадик хайкинг” клубын Д.Түвшинбаяр, Шведээс Э.Энхсаруул, Монголоос “Хамтдаа алхцгаая” клубын аялагч, уулын болон хэт холын зайн гүйгч, авирагч, алхагч З.Лхагважаргал нар багтсан …

  • 24 November

    “Miss Universe 2018” тэмцээнд Д.Долгион оролцож байна

    67 дахь удаагийн “Miss Universe”тэмцээн арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах гэж байна. “Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг юм. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Дэлгэржавын Долгион оролцож байна.Тэрбээр Монголд анх удаа зохион байгуулсан “Miss Universe-Mongolia” тэмцээний ялагчаар тодорч “Miss Universe” тэмцээнд оролцох эрхтэй …

  • 24 November

    М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй “Их дуулга” тэмцээн Японы Осака хотод болж байна.Өчигдөр  эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн МУГТ тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, ДАШТ-ий мөнгөн медальт Японы Ёошида Сана, Португалын Мариа Сидерот, БНСУ-ын Юү Жон Кангыг хожиж, финалд үлдсэн. Тэрбээр аваргын төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Тонаки Финатай барилдаж, 49 секундэд ялагдлаа.

  • 24 November

    Нийслэлийн МАН-ын бүлгийн даргаар Р.Дагва сонгогдлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 11 сарын 12-ны өдөр Хотын дарга С.Батболдыг огцруулах саналаа НИТХ-д хүргүүлсэн билээ. Өчигдөр НИТХ хуралдсан боловч МАН-ын бүлэг ирэх 7 хоногийн мягмар гариг хүртэл завсарлага авлаа. Мөн Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдан Д.Мөнхчулууныг чөлөөлж Р.Дагвыг намын бүлгийн даргаар сонгох санал гаргасаныг бүлгийн хуралдаанаар баталгаажууллаа.

  • 24 November

    “21000” реалити шоунд З.Баянсэлэнгэ, А.Хишигдалай нар өрсөлдөнө

    “25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоуны ээлжит дугаар арваннэгдүгээр сарын 26-нд цацагдаж эхэлнэ. Тус нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн асан, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар оролцох юм. Нэвтрүүлгийн дүрэм ёсоор оролцогсод хорин нэгэн мянгаар 10 хоногт хэрхэн үр дүнтэй зарцуулж, хоногийн хоолоо хэрхэн залгуулах вэ гэдгийг үзэгчиддээ харуулж, хэн илүү мөнгөтэй үлдсэн …

  • 24 November

    Их Британийн хамгийн өндөр настай ихрүүд 102 нас хүрчээ

    Их Британийн  хамгийн өндөр настай ихрүүд арваннэгдүгээр сарын 20-нд 102 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Ихэр эгч, дүүс болох Филлис Жонес, Айрен Крамп нар нь 1916 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хоорондоо 25 минутын зайтай хорвоод мэндэлсэн байна. Ихрүүдийн ийн урт насалж, ухаан санаа нь цэлмэг байгаагийн гол нууц нь загасны мах иддэгтэй  холбоотой гэж үздэг аж. Ихрүүд 100 насныхаа төрсөн өдрөөр …

  • 24 November

    Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо

    Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр  /2018.11.23/ Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Шүүхээс Б.Амархүү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэрийг гаргажээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнТамгын газраас”Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан. Б.Гандавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн …

  • 24 November

    Д.Жавхлан, М.Амарболд нарыг бүх насаар нь хорих шийдвэр гаргалаа

    Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2018.11.23/ 10.00 цагт “Очир” төвд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүх хурал эхэлсэн билээ. Шүүх хурлаас Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хорих шийдвэр ногдуулсан байна. Харин сэтгэл санааны хохирлын 100 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол шүүх хурлын явцад гарсан зардал болох …

  • 24 November

    Хоёр хар мэнгэтэй, цагаан бич өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 24. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 16. Санчир гараг. Чөлөөт эх одтой, хоёр хар мэнгэтэй, цагаан бич өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Гал Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 24 November

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 24-25-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын …

  • 23 November

    Өвлийн спортын чиглэлээр ОХУ-д Монголын тамирчид бэлтгэл сургуулилалт хийх саналыг нааштайгаар хүлээж авав

    ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, тус улсын Спортын яамны сайд П.А.Колобковтой уулзаж хоёр улсын биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол, Орос хоёрын улсын найрамдалт харилцаанд спортын салбарын гүйцэтгэж ирсэн үүргийг цохон тэмдэглээд цаашид харилцаагаа Засгийн газар хоорондын болон спортын холбоодын түвшинд улам эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн дараах хүсэлтүүдийг албан …