Monthly Archives: December 2018

December, 2018

  • 7 December

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа бүх нутгаар жиндүү хүйтэн байна. 2018 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, …

  • 7 December

    Долоон улаан мэнгэтэй, харагчин тахиа өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 07. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 30. Сугар гараг. Билгийн тооллын битүүн, эрхтэний тэнгэрт одтой, долоон улаан мэнгэтэй, харагчин тахиа өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Уул Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ …

  • 6 December

    Шинэ жилийн ваучертай, сугалаатай урамшуулал зарлагдлаа

    MNBC компанийн шинэ жилийн урамшуулалд хамрагдах маш амархан. Та шинээр хэрэглэгч болоод эсвэл одоо хэрэглэж буй Loyalty багцаа гурван сараар сунгаад сугалаанд оролцох эрх, ваучерийн эзэн болох боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцах боломжтой.      

  • 6 December

    Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг суллажээ

    Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн сард лицензийн хэрэгт холбогдуулан саатуулсан байсан билээ. Харин О.Эрдэнэбулганы өмгөөлөгч Х.Базаррагчаа шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр суллажээ.    

  • 6 December

    М.Энхболд хэдий болтол гүлдийх вэ

    Өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын таван гишүүн суулт зарлаад байна. Мөн 40 гаран гишүүн М.Энхболд даргыг ёс зүйн хариуцлагаа хүлээн өргөдлөө өгтөл чуулгандаа суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Төрийн албыг наймаалцах тухай ярилцсан Их Хурлын дарга чаддаг юм бол хэргийг маань нотлоодох хэмээн их л маадгар сууж харагдах юм. Түүний бүлэглэлийнхэн ч шударга ёсыг нэхсэн гишүүдийг ичиг ичиг хэмээн шоолж байх …

  • 6 December

    “Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” сэдэвт симпозиум болно

    Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын Эмнести Интернэшнл хамтран “Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” сэдэвт симпозиумыг 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү симпозиумд хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон …

  • 6 December

    Ж. Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд “базуулжээ”

    Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан хууль зөрчсөн УИХ-ын даргаа ажлаа өг гэсэн шаардлага, эсэргүүцэл дунд үргэлжилсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ УИХ-ыг тараах гарын үсэг зурцгаая гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ. Чуулган завсарлах үеэр сэтгүүлч эрхэм гишүүнээс тодруулга авахаар түүний өрөөгөөр ороход алдарт Дамбын Хишгээ байж таарсан явдал олны анхаарлыг эрхгүй татаж байна.Олонд Дамбын Хишгээ нэрээр …

  • 6 December

    Хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд ГХЯ-ны хамт олон нэгдлээ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар батламжлан уриалсан бөгөөд дэлхийн 180 гаруй орны 6000 гаруй байгууллага жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд уг аяныг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдсэн бөгөөд энэ жилийн аяныг “Эерэг болГоё. …

  • 6 December

    Н.Цэрэнбат: Ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай

    “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган” өнөөдөр боллоо. Чуулганыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээж үг хэллээ. Тэрбээр дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарч буй хүндрэл бэрхшээлүүд нь Монгол орны төдийгүй Ази тив, дэлхийн бусад улс орнуудад тулгарч байгаа гэж бид үзэж байна. Иймд мод тарих, ойг нөхөн сэргээх, ойжуулах ажил нь маш өндөр ач холбогдолтой чухал ажил болж байгаа юм. …

  • 6 December

    Хойд туйлд аялах эрхийн төлөө Монгол залуус өрсөлдөж байна

    Шведийн “Fjallraven Polar” аяллын хувцас хэрэглэлийн компаниас зохион байгуулдаг Хойд туйлд  “Fjallraven 2019” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга эхэлжээ. Энэ жил оролцох улс орнуудыг арван бүс болгон хувааснаас гурван бүсээс нь монгол эрчүүд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Хойд Америкаас “Номадик хайкинг” клубын Д.Түвшинбаяр, Шведээс Э.Энхсаруул, Монголоос “Хамтдаа алхцгаая” клубын аялагч, уулын болон хэт холын зайн гүйгч, авирагч, алхагч З.Лхагважаргал нар багтсан …

  • 6 December

    Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчин гоо бүсгүйн нэгээр шалгарчээ

    “Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож буй мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчин гоо бүсгүйн нэгээр шалгарчээ. БНХАУ-ын Санья хотноо болж буй “Дэлхийн мисс-2018” тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 8-ны өдөр болж титмийн эзэн тодорно. Мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарснаар финалын шалгаруулалтад бүжиглэх эрхтэй болсон юм.   Тэрбээр “Дэлхийн мисс-2018” тэмцээнд “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгыг …

  • 6 December

    Жингээ эрүүл мэнддээ аюулгүйгээр хурдан хасах арван зөвлөгөө

    Жингээ амжилттай хассан хүмүүсийн баримталдаг шилдэг 10 стратегийг та бүхэнд толилуулья. Үүнд: 1. Тэд өөрийгөө сайтар таньж мэддэг Амжилт гаргах нэг түлхүүр нь сэтгэл санаа хямарсан үедээ идэх, эсвэл өлссөндөө бус харин сурсан зангаараа тавгаа хоослох гэх мэт өндөр эрсдэлтэй нөхцөл байдлыг зохицуулж сурах явдал юм. Жингээ амжилттай хассан хүмүүс дасан зохицох чадвар сайтайн зэрэгцээ аливаа зүйлийг урьдчилан төлөвлөж сурсан …

  • 6 December

    Мөсөн барималчид олон улсын тэмцээнээс “Гран При” хүртэв

    Саха буюу Якут улсад  олон улсын “Өвөл Якутаас эхэлдэг” фестиваль амжилттай зохион  байгуулагдлаа. Энэхүү фестивалийн нэг төрөл болж зохиогдсон “Бриллианты Якутии” цас мөсөн баримлын олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн хоёр баг амжилттай оролцсон байна. Тодруулбал, барималч Н.Мөнхбатын баг наадмын “Гран При” Тэргүүн байрыг хүртсэн бол барималч Н.Лхагвадоржийн баг алдарт сийлбэрчин, тус тэмцээний шүүгч Фёдор Марковын нэрэмжит тусгай шагналын эзэд …

  • 6 December

    ТӨБЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбат ажлаа хүлээн авлаа

    Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 373 дугаар тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Ганбат Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осороос өнөөдөр  тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн …

  • 6 December

    Б.Гүнбилэг:Гишүүд хуульд заасны дагуу асуудалд хандах хэрэгтэй

    УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар чуулганы танхимын өмнө суулт зарлаад байгаа. Энэ асуудалд Улсын Их Хурлын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг Монгол Улсын Их Хурлын даргыг огцруулах талаар хуульд хэрхэн заасан байдаг талаар тайлбар, мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн …