Monthly Archives: December 2018

December, 2018

  • 6 December

    Таканоива А.Баасандорж дэвжээнийхээ залуу бөхийг зоджээ

      Таканоива  А.Баасандорж өчигдөр /2018.12.05/ өөрийн дэвжээний залуу бөхийг зодсон хэрэг гарсан тухай сүмо бөхийн холбооноос мэдэгджээ. Сүмо бөхийн холбооны олон нийттэй харилцах албаны мэдээлж байгаагаар 28 настай Таканоива А.Баасандорж өөрийн барилддаг дэвжээ болох чиганоура дэвжээний доод зиндааны 23 настай залуу бөхийг юмаа мартсан гэж 4-5 удаа цохьсон байна. Нөгөө бөх нь хүнд гэмтээгүй ч нүүр нь хавдсан байсан гэнэ. …

  • 6 December

    УИХ-ын даргыг огцрохыг шаардаж чуулганы үүдэнд суулт зарлалаа

    УИХ-ын  дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гишүүд  чуулганы нэгдсэн хуралдааны танхимын өмнө суулт зарлалаа. УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалуудыг үнэлэх замаар “60 тэрбум” төгрөг босгох төлөвлөгөө боловсруулж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан Уг хэрэгт УИХ-ын дарга М.Энхболд нэр холбогдсон тул түүнийг чуулган даргалах эрхгүй хэмээн …

  • 6 December

    Петер Шмейхель:Монголчууд та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна 

    Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрээ мөнхөлсөн домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель  Монголын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор уригджээ. Энэхүү арга хэмжээнд жил бүр хүндэт зочид уригдан оролцдог бөгөөд 2017 онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Монголд ирж, фэнүүдтэйгээ уулзаж байсан юм. Тэгвэл энэ жил дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр …

  • 6 December

    Ангела Меркель Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр тодорчээ

    “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй”-н жагсаалтыг Германы Канцлер Ангела Меркель тэргүүлжээ. Жагсаалтыг гаргахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг хэр их татсан, нийгмийн салбаруудад үзүүлдэг нөлөө зэргийг нь харгалзан үздэг байна. Дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад жил бүр урлаг соёл, нийгэм, улс төр, эдийн засаг гээд маш олон салбарын эмэгтэйчүүд багтдаг. Удаах байруудад Их Британийн Ерөнхий сайд …

  • 6 December

    Найман настай блогчин хүү YouTube сувгаас 22 сая долларын ашиг олжээ

    “Forbes” сэтгүүлээс гаргадаг “YouTube”-д дүрс бичлэг байршуулснаас хамгийн өндөр орлого олсон блогчдын жагсаалтыг найман настай, Райан нэртэй америк хүү тэргүүлжээ.Райан хүү эцэг эхийнхээ тусламжтайгаар “Ryan ToysReview” блогийг “YouTube”-д хөтлөн явуулдаг бөгөөд 2015 онд гуравдугаар сараас сувгаа бүртгүүлснээс хойш түүний блогуудыг 26 тэрбум орчим удаа үзжээ. Бяцхан блогчин тоглоомоороо тоглож, төрсөн сэтгэгдлийнхээ талаар ярьдаг байна. Үүнийг нь эцэг эх нь камераар …

  • 6 December

    Төв цэвэрлэх байгууламжийн тендерт олон улсын ХАР ЖАГСААЛТАД орсон компани ялах уу?

    Манай нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж Улаанбаатар хот 230 орчим мянган хүн амтай байхад буюу 1964 онд ашиглалтад оржээ. Энэ цагаас хойш хагас зуун жил өнгөрөхөд нийслэлийн хүн ам зургаа дахин буюу 1,4 сая болсон ч цэвэрлэх байгууламжид ямар нэгэн өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдсэнгүй.ТиймээсТөв цэвэрлэх байгууламжийн даац хэтэрсэн, элэгдэж хоргодсон учраас нийслэлчүүд лагийн өмхий үнэрт эрүүл мэндээ хордуулсаар олон жилийн нүүр үзлээ. Харин …

  • 6 December

    “Сэлбэ голын эх” парк иргэдэд нээлттэй боллоо

    Нийслэл хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий ус, намаг, ой, ховор ургамал, амьтад бүхий 2071,5 га нутаг дэвсгэрийг “Сэлбэ голын эх” нэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2012 онд орон нутгийн хамгаалалтад авсан. Энд нийслэл хотын “Хоймор” буюу хамгийн хойд цэг, Баруун Сэлбэ голын эх, эмчилгээний чанараараа олонд алдаршсан Борын рашаан зэрэг газрууд бий. Уг нутгийг нийслэлийн Байгаль …

  • 6 December

    Нийслэлийн 2019 оны төсвийг баталлаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХХ хуралдаан өчигдөр  болж нийслэлийн 2019 оны төсвийг хуулийн хугацаанд нь баталлаа. Хуралдаанаар ирэх онд нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 725.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 273.0 тэрбум төгрөг байхаар тусгаж, улсын төсөвт 289.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр баталсан байна. Мөн хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн …

  • 6 December

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо нийт нутгаар хүйтний эрч чанга байхыг анхааруулж байна. 2018 оны 12 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор,  Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 …

  • 6 December

    Найман цагаан мэнгэтэй, цагаагчин хар бич өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 06. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 29. Бархасвадь гараг. Онгоц одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин хар бич өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага:  Авахуй Суудал: Ус Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг …

  • 5 December

    Дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучид тодорлоо

    “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг Америкийн дуучин Кэти Перри тэргүүлжээ. Кэти Перри “Witness:The Tour” аялан тоглолтоороо нийтдээ 80 тоглолт хийсэн нь энэ амжилтад хүргэсэн гэнэ. Энэ жил Кэти Пэрри нийт 83 сая ам.долларын ашиг олжээ. “Forbes” сэтгүүлийн 2015 оны жагсаалтад тэрбээр 135 сая ам.долларын орлогоороо мөн нэгдүгээрт бичигдэж байсан аж.Жагсаалтын хоёрдугаарт 2016 онд хамгийн өндөр орлоготой …

  • 5 December

    Орон сууцны хөнгөлөлттэй зээлд 500 тэрбум төгрөг зарцуулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд татан оруулахаар болов. Энэ нь хөнгөлөлттэй зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглүүлэх зорилготой юм. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж нэмэгдэж байна. Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган батлуулах бөгөөд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, …

  • 5 December

    Э.Бэхбаяр тэргүүтэй долоон бөх Кавказыг зорив

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 8-9-нд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказад болно. Кавказын дэвжээнд манай улсаас долоон тамирчин оролцох бөгөөд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д спортын мастер Б.Баасанжаргал, 65 кг-д спортын мастер Б.Наранболд, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүч үзэх юм. Шагналын сан …

  • 5 December

    850 хүүхдийн орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна

    Нийслэлд Томуу, томуу, төст өвчний улиралд Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал 10 дугаар сараас 03 дугаар сард дээд хэмжээнд хүрдэг байна. Иймээс ЭМС-ын 2017 оны “Төлөвлөгөө батлах тухай” 346 дугаар тушаал, НЗД-ын “Төлөвлөгөө батлах тухай” А/577 дугаар захирамжаар батлагдсан “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө”-г тус тус хэрэгжүүлэн ажиллаж …

  • 5 December

    Ж.Хичээнгүй: Түрээсийн орон сууцанд орох өрхийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгоно

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өчигдөр “Буянт Ухаа 2” хороололд барьж буй түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцахын зэрэгцээ холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авах үйл ажиллагааг “Буянт Ухаа 2” хороололд зохион байгууллаа. Тус байнгын хороонд 700 гаруй иргэдээс  “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь өндөр босготой, сонгон шалгаруулалтын ажил нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй, түрээсийн орон сууцны …