Monthly Archives: December 2018

December, 2018

  • 5 December

    Д.Сарангэрэл: Жирэмсэн эмэгтэйг гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно

    Энэ сарын 3-ны орой нь 23.00 цагийн үед ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг төрөх дөхсөн жирэмсэн ээжийг хүлээж аваагүйгээс жирэмсэн ээж хүйтэн шөнө гадаа төрсөн тухай мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тус мэдээлэлтэй холбогдуулан ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр“Залуу эх манай төрөх рүү явж байхдаа төрөх үйл ажиллагаа нь гэнэт эхэлсэн тул Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт очиход нь манай хүүхдийн эмч, сувилагч нар анхны …

  • 5 December

    Ц.Цогзолмаа: Аж үйлдвэрийн IV хувьсгалыг хийхэд чадварлаг инженерүүдийг бэлтгэх нь чухал

    Монгол улсад эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг инженерийн чиглэлийн мэргэжил тэргүүлж байгаа нь харагдаж байна. Тэгвэл энэ чиглэлд цаашид ямар ажил хийгдэх, гаднын туршлагыг хэрхэн хэрэгжүүлэх боломж байгаа талаар БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа. -Дээд боловсрол, тэр дундаа инженерийн боловсролын ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?  -Дээд боловсролын чанарын асуудлыг тал талдаа л ярилцаж байна. Шийдвэрлэх олон асуудал байгаагийн нэг нь яах …

  • 5 December

    АИ92 шатахууны үнэ 100 төгрөгөөр хямдарна гэв

    ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өчигдөр нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцож зарчмын байр сууринд хүрлээ. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа үед импортлогчид бараа бүтээгдэхүүний үнээ бууруулж, нэмэгдсэн үед нэмэх байдлаар зах зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын Засгийн газар бензиний үнийг хүчээр барьж, импортлогчдод дарамт …

  • 5 December

    Есөн улаан мэнгэтэй, цагаагчин хонь өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 05. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 28. Буд гараг. Хонгорцог одтой, есөн улаан мэнгэтэй, цагаагчин хонь өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 5 December

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад нийт нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна. 2018 оны 12 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц …

  • 4 December

    102 дугаар сургууль утаа цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулан, туршиж байна

    Агаарын бохирдлыг бууруулахаар нам даралтын халаалтаар дулаанаа шийддэг сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбох болон халаалтын зууханд шүүлтүүр суурилуулах зэрэг арга хэмжээг холбогдох албанаас хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд БНХАУ-ын “Demister”, Монгол Улсын “Мон-китурами” компани Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн халаалтын зууханд утаа цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулан, туршиж байна. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, …

  • 4 December

    Г.Ганбаяр:Боловсролын тухай хуульд 24 удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.12.04/ хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав. УИХ-аас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт …

  • 4 December

    Сайд чөлөөлөх, огцруулах саналыг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Янгугийн Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх, Цэдэнбалын Цогзолмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг …

  • 4 December

    Ирэх оны Нийслэлийн төсвийг маргааш батална

    Өнгөрсөн пүрэв гарагт хуралдсан нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны эхний хэлэлцүүлгээр  “Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай”, “Концессын зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцсэн. Улмаар хуралдааны дэгийн дагуу нийслэлийн ИТХ-ын хороод, …

  • 4 December

    Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгааг мэдэгдлээ

    Ардчилсан намын Үндэсний дүрмийн хороо өчигдөр  хуралдан  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн  гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэрийг гаргаж, харин УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрөв хүртэлх жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм. Тус шийдвэртэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр/2018.12.03/  УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарна гэдгээ мэдэгдсэн бол өнөөдөр /2018.12.04/ Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзаж байгааг мэдэгдлээ. Тэрбээр”Лувсанвандангийн Болд миний бие …

  • 4 December

    Ш.Энхтөр:Эх, нярайн амь нас аврагдсан, биеийн байдал нь тогтвортой байна

    Өчигдөр 23.00 цагийн үед ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг төрөх дөхсөн жирэмсэн ээжийг хүлээж аваагүйгээс жирэмсэн ээж  хүйтэн шөнө гадаа төрсөн тухай мэдээлэл цахим орчинд дэгдээд байна. Энэхүү асуудалтай холбогдуулан ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр өөрийн фэйсбүүк хуудастаа дараах мэдээллийг оруулжээ. Тэрбээр”Өчигдөр орой нэгэн залуу эх манай төрөх рүү явж байхдаа төрөх үйл ажиллагаа нь гэнэт эхэлсэн тул Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт очиход нь манай …

  • 4 December

    “Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр”-т зориулсан тэмцээн боллоо

    Өчигдөр “Хүч” спорт хорооны зааланд “Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр”-т зориулсан тэмцээн 4 насны ангилалд зохион байгуулагдлаа. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ы өдөр “Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр” билээ. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичин ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Анхны медаль зүүсэн тэрхүү өдрийг “Монголын хүндийн өргөгчдийн баярын …

  • 4 December

    Н.Онондарь: ДАШТ-ий алтан медалийг энгэртээ зүүх бүрэн эрхтэй гэдгээ мэдсэн

    БНХАУ-ын Шэньжэнь хотод Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-ны өдөр зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд манай улсаас “Star Dance”, “Moon Dance” бүжгийн хамтлаг оролцсон байна.Харин тус тэмцээний ялагчаар ХБНГУ-ын “Grun Gold” хамтлаг тодорсон бөгөөд хамтлагийн бүрэлдэхүүнд монгол охин Н.Онондарь бүжиглэж, алтан медаль хүртжээ. Ийнхүү Монголын бүжгийн спортын түүхэнд анх удаа дэлхийн аварга төрлөө. Н.Онондарь цахим хуудсандаа “ДАШТ-ий алтан медалийг …

  • 4 December

    “Хайрын сүлд дуу-2017” тоглолт болно

    1998 оноос хайрын “Хонгорзул” сониноос уламжлал болгон зохиодог “Хайрын сүлд дуу-2017” наадмын Гала тоглолт болох гэж байна.Тоглолт 12 дугаар сарын 08-нд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордонд 19цагаас ганцхан удаа тоглогдоно. “Хайрын сүлд дуу-2017″тоглолтонд шинэ шилдгийн шилдэг хайрын дуунууд эгшиглэнэ.