Monthly Archives: December 2018

December, 2018

  • 4 December

    Мисс А.Баярцэцэг О.Ундрал охины эмчилгээний зардалд хоёр сая төгрөг хандивлажээ

    Мисс А.Баярцэцэгийн 28 насны төрсөн өдөр /2018.11.29/-нд тохиожээ. Тэрбээр төрсөн өдрийн баяртаа зарцуулах мөнгөөрөө хэн нэгэнд хэрэгтэй юм хийчихмээр байна гэж мэдээлж байсан юм.Тэгвэл тэрээр Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 7е ангийн сурагч О.Ундрал охины эмчилгээний зардалд хоёр сая төгрөгийн хандив үзүүлжээ. Энэ тухай цахим хуудастаа “Төрсөн өдрөөр минь ирсэн, ирж амжаагүй ч сэтгэлийн хандиваа өгсөн бүх найзууддаа чин сэтгэлээсээ …

  • 4 December

    55 дугаар сургууль “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав

    Нийслэлийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол олгодог зургаан сургууль байдаг бөгөөд Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан арванхоёрдугаар сарын 3-ны өдөр  55-р жишиг сургууль дээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтэд сурталчлах, сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцах …

  • 4 December

    Хүүхдүүдэд зориулсан “Кибер сүлжээ” кино бүх телевизээр үзэгчдийн хүртээл болно 

    Засгийн газрын 2007 оны 280 тоот тогтоол “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам” – ын дагуу 2017 онд зохион байгуулагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI дэх уралдаан”-ы Уран сайхны кино төрөлд шилдгээр шалгарсан “Кибер сүлжээ” зохиол кино бүтээл болж, үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо. Соёл урлагийн газраас уг зохиолыг кино бүтээл болгох төслийн багийг шалгаруулах уралдааныг олон нийтэд …

  • 4 December

    Л.Сосорбарам алтан мeдаль хүртлээ

    “Asian judo open Hong Kong -2018” жүдо бөхийн дэлхийн чансаа олгох тэмцээн энэ сарын 1-2-ны өдрүүдэд Хонконг хотноо боллоо. Эмэгтэйчүүдийн  52 кг-д “Буэнос Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт Л.Сосорбарам аваргын алтан мeдаль хүртлээ. Түүнтэй аваргын төлөө ОУХМ Бишрэлтийн Хорлоодой өрсөлдөж мөнгөн мeдалийн эзэн болжээ. Мөн 66 кг-д Даваадоржийн Төмөрхүлэг, 73 кг-д Наранхүүгийн Хадбаатар нар хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний сүүлийн өдөр + …

  • 4 December

    “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ болно

    Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил драмын театрын гавьяат жүжигчин Л.Лувсан110 жил, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн 100 жил, Төрийн шагналт, Ардын …

  • 4 December

    Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид “Наталья Воробьевагийн нэрэмжит” тэмцээнээс зургаан медалтай ирлээ

    Чөлөөт бөхийн ОХУ-ын олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотын “Байкал арена”-д боллоо.Манай улсаас долоон тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, нийт зургаан медаль хүртэв. Залуучуудын 53 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Анударь, 55 кг-д Хүмүүнлэгийн ухааны сургуулийн тамирчин Б.Энхцэцэг алт, 50 кг-д Үндэсний батлан хамгаалах их сургуулийн тамирчин Б.Энхзул, 57 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхтүвшин, 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Хулан, …

  • 4 December

    БНСУ-д үйлдвэрлэсэн автомашины борлуулалт буурчээ

    Өнгөрсөн 11 дүгээр сард БНСУ-д үйлдвэрлэсэн автомашины борлуулалтын хэмжээ буурсан дүнтэй гарчээ.

  • 4 December

    Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

    Энэ сарын 6-нд зарим газраар ялимгүй цас, 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-нд Алтайн уулсаар, 4-нд зарим газраар, 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 …

  • 4 December

    Ерөнхийлөгч хоёр сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн хариу өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн зарим сайдыг үүрэгт ажлаас нь огцруулах болон үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт тус тус хариу илгээв. ЗӨВШИЛЦӨХ САНАЛЫН ТУХАЙ АЛБАН БИЧИГТ: “Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 4 …

  • 4 December

    УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ гарах өргөдлөө өгчээ

    Ардчилсан намын Үндэсний дүрмийн хороо өчигдөр  хуралдан  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарт улс төрийн хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан.  Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэрийг гаргаж, харин УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрөв хүртэлх жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм. Тус шийдвэртэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Л.Болд УИХ дахь Ардчилсан намын  бүлгээс гарна гэдгээ албан ёсоор …

  • 4 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Аргын тооллын 12 сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 27, Салхины эх одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж …

  • 4 December

    Улаанбаатарт 18-20 градус хүйтэн байна

    2018 ОНЫ 20 ЦАГААС 12 ДУГААР САРЫН 04-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө …

  • 3 December

    Унгар улсад тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хооронд 2015 онд байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах 2015-2017 оны  хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна. Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, II шатны …

  • 3 December

    Монголд үйлдвэрлэсэн бяслаг дэлхийн зах зээлд гарахад бэлэн боллоо

    Өнгөрөгч онд “Монголиан Артизан Чийзмэйкерс Юнион” ХХК-ний хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах бяслагны MACU үйлдвэрийн үйл ажиллагаатай Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам болон холбогдох мэргэжилтнүүд, дүүргийн Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн Төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөлт хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ч.Алтанцэцэг нар танилцаж, үйлдвэрийн газарт ажиллалаа. Хан-Уулын брэнд бүтээгдэхүүн бий болгох ажлын хүрээнд төдийгүй …

  • 3 December

    “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байна

    НҮБ-аас 1981 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг анх “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр” болгон зарласан бөгөөд дэлхий нийтээрээ жил бүрийн энэ өдөр уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлж иржээ. Дэлхийн хүн амын 10 хувь орчим нь буюу 650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байна гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргасан байдаг. Энэ тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн дотны хүнээ харж хандахын …