Monthly Archives: December 2018

December, 2018

  • 5 December

    Ш.Энхтөр: Ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө

    ЭХЭМҮТ-ийн гадаа таксинд төрсөн эхийн талаар Эрүүл мэндийн яам болон тус эмнэлгийн холбогдох албаныхан албан ёсны тайлбар өглөө. ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр“Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд байнгын дотоод хяналт тавьж байдаг. Эрүүл мэндийн яамны хяналтын хорооныхон тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзаад ирлээ.Тухайн эх бол өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай хоёр дахь жирэмслэлт, …

  • 5 December

    Тэнэмэл, орон гэргүй иргэдийг халамж, үйлчилгээнд хамруулан ажиллаж байна

    Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн А/1117 дугаар “Тэнэмэл, гэр оронгүй иргэдийн талаар зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа тэнэмэл, гэр оронгүй иргэдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулжээ. …

  • 5 December

    Найзыгаа эхнэртэйгээ хардсаны улмаас зодож хөнөөжээ

    Сүхбаатар  дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах нэгэн байгууллагын оффист  энэ сарын 01-ний өдөр  хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр сэжигтэн болон түүний эхнэр хоёр эрэгтэйн хамт ажлын байран дээрээ архидан согтуурсан аж. Гэмт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн 39 настай эрэгтэй Т-г  хохирогч залууг эхнэртэйгээ хардаж улмаар амь насыг нь хохироожээ. Талийгаач гавлын ясандаа хүнд гэмтэл авч, …

  • 5 December

    “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлага-2” аяныг зохион байгуулж байна

    Монгол Улсад түлэгдэл нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа бөгөөд нийт 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн 18.4%-ийг эзэлж байна. Түүнчлэн түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь  гэртээ түлэгдсэн байдаг аж. Тиймээс бага насны хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэхэд, эцэг, эх асран хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага, мэдлэг хандлагыг дээшлүүлэх нийгмийн анхаарлыг хандуулах зорилгоор “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг …

  • 5 December

    Стив Жобсын хорт хавдар эмчлэгдэх боломж байсан уу?

    Та бүхэнд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “www.unsick.me” сайт ээлжит нийтлэлээ хүргэж байна. Тус нийтлэлийг Харвардын эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллээс бэлтгэсэн болно. СТИВ ЖОБСЫН ХОРТ ХАВДАР ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖ БАЙСАН УУ? Нойр булчирхайн хорт хавдар (нейроэндокрин) хожуу үе шатанд эмчлэгдэх боломж хомс боловч эхний үе шатанд оношлогдвол эмчлэгдэх боломжтой юм. Тухайлбал, нойр булчирхайн хорт хавдар зэргэлдээх эрхтэн рүү нэвчиж ургаагүй, …

  • 5 December

    ТОСК-ийн захирал асан А.Гантулга ба барилгын компаниудад өгсөн 22 тэрбум

    Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулгатай холбоотой хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан болон авлига зэрэг  асуудлуудад  тэрээр холбогдоод байсан юм. Үндэсний аудитын газраас ТОСК ТӨҮГ-т хийсэн аудитаар илэрсэн зөрчлүүдийн дийлэнх нь А.Гантулга даргатай холбогдсон байдаг аж. Хоёр жилийн өмнөөс шалгагдаж …

  • 5 December

    НИТХ-ын ээлжит бус V хуралдааныг хаалаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг хурал дахь Ардчилсан намын бүлгээс завсарлага авснаар 2018 оны арванхоёрдугаар сарын 4 хүртэл хойшлуулаад байсан билээ. Тус хуралдаанаар хэлэлцэх байсан нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудалд шинэ нөхцөл байдал үүссэн тул нийслэлийн ИТХ хуулийн хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэх боломжгүй болж буй. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” …

  • 5 December

    НИТХ-ын ээлжит хуралдаанаар намын бүлэг, хороод төсвийн талаарх дүгнэлтээ танилцуулав

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны II хэлэлцүүлэг эхэллээ. Нийслэлийн 2019 оны төсөв, газар зохион байгуулалт, өмчийн хувьчлалын төсөл, концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн 83.4 хувь буюу 835.1 тэрбум төгрөгийг татварын, үлдсэнийг нь татварын бус орлогоос бүрдүүлэхээр төсөлд тусгасан. Мөн газрын төлбөрөөс 52, өмч хувьчлалаас 90.1 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоотой. Хуралдааны эхэнд …

  • 5 December

    ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

    1. Италийн Наполо хот-Толедо метроны зогсоол 2. ОХУ-ын Москва хот- Киевская зогсоол  3. Шведийн Стокхолм хот- Метроны төв буудал 4. ОХУ-ын Санкт-Петербург хот- Автова зогсоол 5. Унгарын нийслэл Будапешт хот-Санкт-Геллерт зогсоол 6. БНХАУ-ын Шанхай хотын метро 7. Италийн Неаполь хотын метро 8. Парисын метро 9. Тайваний Каошиунг хотын метро 10. Шведийн Стокольм хот-Kungstradgarden зогсоол  11. АНУ, Нью Йорк хот- Метроны төв …

  • 5 December

    Молибдений баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүрэн биеллээ

    Эрдэнэт үйлдвэрийн энэ оны 11-р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө амжилттай биелж байна.  Уулын цул гаргалт 102,5 хувь, төлөвлөгөөнөөс 49000 м3 илүү гаргасан.  Нийт хүдэр олборлолт 103,6 хувийн биелэлттэй, төлөвлөгөөнөөс 108 мянган тонн хүдэр олборлосон. Хүдэр боловсруулалт 103,9 хувь, төлөвлөгөөнөөс 100 мянган тонн  хүдэр илүү боловсруулсан.  Хүдэр дэх зэсийн агуулга зэсээр 0,74, молибден 0,187 хувийн биелэлттэй гарлаа. Металл авалт зэсээр 88,81 хувь, …

  • 5 December

    Л.Болд, Д.Батзандан нар шинэ нам байгуулах нийгмийн захиалгатай тулгарав

    Рейтинг муутай байгаа Ардчилсан намынхан гялалзсан хоёр гишүүдээ шийтгэж хөөснөөр Ардчилсан Коммунист нам болсноо энэ өдрүүдэд батлав. С.Эрдэнийн сэргэн мандалт Ардчилсан намд хүчээ авснаас эхлэн нам аажмаар өөрийгөө боомилж эхэлсэн юм. 2016 оны сонгуулиар Ардчилсан нам есхөн суудал авсны хоёр нь нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Хан-Уул дүүргээс сонгогдсон Л.Болд, Д.Батзандан нар. Нэр хүнд нь шалдаа буугаад байсан үед …

  • 5 December

    ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Монголбанкны Хууль эрхзүйн газрын захирлаар ажиллаж байсан Б.Ганбатыг томилсон байна. Тэрбээр хуульч мэргэжилтэй 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг …

  • 5 December

    Н.Батсайхан: Системийн хэмжээнд таван банк 140 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмсэн байна

    Монголбанкны хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхантай ярилцав. -ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатанд явж байна вэ? -Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т гурван жилийн хугацааны туршид хамрагдахаар шийдвэрлэсэн ба тус хөтөлбөр нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлсэн. Тус хөтөлбөрийн хэрэгжилтэд ОУВС улирал тутам үнэлгээ хийж байна. Тухайлбал, 8 дугаар сард ОУВС хөтөлбөрийн 5 дахь …

  • 5 December

    Тайландын торгоны шоунд дизайнер Р.Отгонлхам тай торгоор бүтээсэн монгол дээлээр оролцов

    Энэ сарын  1-ний өдөр Тайландын нийслэл Бангкок хотноо “Celebration of Silk: Thai Silk Road to the World 2018” загварын шоуны нээлт “Сентара Гранд” зочид буудалд зохион байгуулагдлаа. Тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээг Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Тайландын жуулчдын туслах сангаас Бангкокт суугаа элчин сайд нарын гэргий нарын холбоотой хамтран 2009 оноос хойш зохион байгуулж …

  • 5 December

    Э.Бат-Үүл, А.Гантулга нарын хэргийг шүүхэд шилжүүллээ

    Нийслэлийн прокурорын газраас төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон болон олны анхаарал татсан хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар Авлигатай Тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулан, прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулж байгаа талаар урьд нь  мэдээллэсэн. Дээрх ажлын хүрээнд зарим олны анхаарал татсан, төрийн албан тушаалтнуудад холбогдох хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тухайлбал: 1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг …