Хятадын өмнөд хэсгийн Наньнин хотын нисэх онгоцны буудал дээрх нисэх онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан байна гэж худал мэдээлэл тарааж, олны анхаарлыг татсан эмэгтэйд 5 хоног баривчлах ял оноожээ.
Yearly Archives: 2018
August, 2018
-
16 August
Шинэ Зеланд гадаадын иргэдэд орон сууц худалдаалахыг хориглолоо
Шинэ Зеландын парламент гадаадын иргэдэд орон сууц худалдаалахыг хориглосон байна. Ийм арга хэмжээ авснаар үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулна гэж тэд үзжээ.
-
16 August
Д.Гантулгын шүүх хурал болно
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох шүүх хурал наймдугаар сарын 17-нд буюу маргааш Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт болно. Хуралд шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцох аж. Харин хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцоно.
-
16 August
Суданд 22 сурагч амиа алджээ
Суданд Нил мөрнийг хөндлөн гаталж явсан завь лхагва гарагт осолдож, 22 хүн амиа алдсаны дунд 21 сурагч болон нэг эмэгтэй байсан гэж тус улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Дээрх завь нь Суданы умард хэсгийн “Нил мөрөн” муж улсын сургуулийн 40 гаруй сурагчийг тээвэрлэж явжээ. Сурагчид хэдэн настай байсан нь тодорхойгүй байгаа ба амиа алдсан эмэгтэй нь орон нутгийн эмнэлгийн ажилтан байжээ. …
-
16 August
Амаржсан эхэд өгөх хоолны зөвлөгөөнүүд
Төрсний дараа илүүдэл жингээсээ хэрхэн салах талаар толгойгоо өвтгөдөг. Хоолоо сойх, дэглэм барих, дасгал хийх зэрэг нь хөхний сүү татраах хангалттай том шалтгаан болж чадах билээ. Тиймээс эрүүл зөв хооллолтоор хоолоо хасалгүйгээр, хөхөө ч сайн сүүтэй байлгаж, жингээ ч хангалттай хасахад туслах хүнсийг нэрлэж байна. Хөхүүл эхэд жингээ барьж, сүүгээ сайжруулахад тустай хүнс: Шар будаа Шар будаа бол уургийн өндөр …
-
16 August
Өглөөний гүйлтээр үр дүнтэй турах зөвлөгөө
Их калори шатаахыг хүсч байвал урт зам туулах хэрэгтэй. Ямартай ч үргэлж шинэ зүйлийг туршина гэдэг гайхалтай биш гэж үү? Хэрэв та ихэвчлэн богино зайд гүйдэг бол замаа уртасгаарай. 1.Жин хасах гэж байгаа бол фитнессийн шинэ зорилго тавьж байгаарай. 2. Давтамжтай гүйцэтгэ. Жигд хурдаар гүйснээр бодисын солилцоог идэвхжиж, илүү их калори шатдаг. Эхлээд дээд хурдаараа 5-6 минут гүйгээд, дараа нь …
-
16 August
Хоёр Солонгос эдийн засгийн нэгдсэн бүс байгуулж магадгүй
Өмнөд болон Умард Солонгосын эрх баригчид эдийн засгийн нэгдсэн бүс байгуулж магадгүй хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ ин мэдэгджээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн хэлэхдээ хилийн Кёнгидо болон Канводно мужийн дүүргүүдэд ийм бүс байгуулж магадгүй гэжээ. Хоёр улсын хооронд энх тайван байдал тогтсон нөхцөлд л энэ бүхэн боломжтой хэмээн тэрбээр хэлсэн байна. Эдийн засгийн нэгдсэн бүс байгуулах …
-
16 August
УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 20-нд ард түмнээсээ уучлалт гуйна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 8-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж УИХ-ын дарга М.Энхболдод хугацаатай шаардлагыг өгсөн. Тодруулбал, энэ сарын 20-ны дотор 60 тэрбумын ярианд оролцсон гэдэг асуудлаар ард түмнээс уучлалт гуйх, өөрийн санаачлагаар 60 тэрбумын хэргийг сэргээлгэх, ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулах гэсэн гурван шаардлагыг тавьсан юм. Л.Оюун-Эрдэнийн шаардлагын хугацаа ирэх долоо хоногийн даваа гаригт …
-
16 August
“Шенгений виз” гаргана гэх зараас болгоомжил
Европын орнуудад ажилд зуучилна, Шенгений виз гаргана гэх зарыг олон нийтийн сүлжээгээр тараан иргэдийг залилж байгаа асуудал буурахгүй байна. Мөн монгол иргэд Шенгений бүсийн орнуудын хилийг хууль бусаар нэвтрэх гэж байгаад саатуулагдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан тул иргэдийг бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос зайлсхийх, энэ төрлийн зар тарааж буй этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг Гадаад …
-
16 August
Бруно Марсын аялан тоглолтод хэн хэн оролцох вэ
Удахгүй болох Бруно Марсын аялан тоглолтод Карди Би оролцож чадахгүй болсон боловч өөр уран бүтээлчид оролцохоор болсон тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв. Ирэх намар болох “24K Magic” нэртэй аялан тоглолтод Boyz II Men, Чарли Уилсон, Сиара болон Элла Май нар оролцохоор болсон гэж Бруно Марс мягмар гарагт зарласан байна. Boyz II Men хамтлаг нь 1991 онд дебют цомгоо гаргаж байсан бөгөөд …
-
16 August
Турк улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлжээ
Туркийн эрх баригчид АНУ-аас импортолж буй тамхи, архи, автомашин зэрэг хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлжээ. Энэ тухай ерөнхийлөгчийн захирамжид дурдсаныг засгийн газрын “T.C. Resmi Gazete” сонин нийтэлжээ. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Тайипын гарын үсэг зурсан уг захирамж бичигт АНУ-аас орж ирж буй 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх аж. Тухайлбал, согтууруулах ундаанд 140, суудлын …
-
16 August
МУГЖ П.Эрдэнэзааныг охид нь шоконд оруулжээ
“Маск” продакшны жүжигчин МУГЖ П.Эрдэнэзааныг өнгөрсөн долдугаар сарын 7-нд болсон “Positive Mongolians” онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр,Э.Дөлгөөн нарын хуримын үеэр хоёр охид шоконд оруулжээ. Учир нь охидоо тайзан дээр дуулахыг анх удаагаа харсан нь энэ аж. Эцэг хүний хувьд ямар их бахдан, гайхширч байгааг түүний царайнаас тодхон харж болно.Тус бичлэг Positive Mongolians хуудсанд уржигдар /2018.08.14/ тавигдсан юм. Өнөөдрийн байдлаар бичлэгийг 19 мянган хүн үзэж 5800 …
-
16 August
Охидын нүцгэн зургийг авдаг этгээдийг илрүүлжээ
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 15-нд фээсбүүкийн хуурамч хаягаар насанд хүрээгүй олон охинтой харилцаж, хуурч мэхлэх замаар нүцгэн зургийг нь авдаг этгээдийг илрүүлэн, шалгаж байна. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд нь Сүхбаатар дүүргийн XIV хороонд оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажил, мэргэжилгүй 21 настай эрэгтэй. Уг этгээд нь фээсбүүкийн “10-16 насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай …
-
16 August
Өнөөдөр оюутан цэргүүд халагдана
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаасан оюутан залуус өнөөдөр цэргийн тангараг өргөж халагдана. Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шархад дах Хээрийн сургалтын төвд өнөөдөр 11:40 цагт дээрх арга хэмжээ болох бөгөөд цэргүүдийн ар гэрийнхэн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар оролцох аж. Анх энэхүү хөтөлбөрийг 2014 онд Монгол Улсын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл