Yearly Archives: 2018

August, 2018

  • 15 August

    Кучиноэрабуд орших галт уулын аюулын түвшинг нэмэгдүүлжээ

    Япон улсын баруун өмнөд хэсгийн Кагошима мужийн Кучиноэрабу арал дээр оршдог галт уулын аюулын түвшинг нэмэгдүүлж, нүүлгэн шилжихэд бэлтгэлтэй байхыг нутгийн оршин суугчдад анхааруулаад байна гэж тус улсын цаг уурын агентлаг лхагва гарагт мэдээлэв. Кучиноэрабу арал дээр газар хөдлөх магадлал нэмэгдэж байгаа нь агентлагийн мэргэжилтнүүдэд ажиглагдсан учир аюулын түвшинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ. Мөн эрч хүчтэй цацагдах галт уулын чулуулаг хийгээд элдэв …

  • 15 August

    Д.Сарангэрэл: “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг баталлаа

      Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөө 8:00 цагт эхэлсэн.Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр“Монгол Улсын Засгийн газар дөнгөж сая хуралдаж “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг баталлаа. Шүд цоорох өвчин хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолдож олон өвчлөлийн суурь болж байгааг эмч мэргэжилтнүүд тогтоосон. Тиймээс 2019 оноос эхлэн таван жилийн хугацаатай хөтөлбөрийн 50 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлэхээр тогтлоо.Хөтөлбөрт …

  • 15 August

    “Ачлалт хүүхдүүд” төвийн нээлттэй хаалганы өдөрлөг болно

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч, хамгаалах үйл ажиллагаа явуулдаг “Ачлалт хүүхдүүд” ТББ энэ сарын 18-нд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй, харж хандах хүнгүй насанд хүрсэн иргэдийг холбогдох байгууллагуудын ирүүлсэн тодорхойлолтын дагуу хүлээн авч, асрамж, хамгааллын үйлчилгээг сайн дураар үзүүлдэг “Ачлалт хүүхдүүд” ТББ өнгөрсөн дөрөвдүгээр сард шинэ байртай болсон. Нээлттэй хаалганы өдрөөр  иргэд, олон нийт, хамтран ажилладаг байгууллага болон …

  • 15 August

    Хүүхдийн мөнгөнд хамрагдахыг хүсвэл өрхийн судалгаанд хамрагдаарай

    УИХ-аас хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгаа авах ажлыг 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болсон юм.  Иймээс дээрх хугацаанд багтааж, өрхийн судалгаанд хамрагдах шаардлагатай. Хэрвээ та дээрх судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний …

  • 15 August

    Өгий нууранд хоёр иргэн амиа алджээ

    Архангай аймгийн Өгий нууранд наймдугаар сарын 11-ний өдөр хоёр иргэн хийлдэг завьтай явж байгаад живжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат 34 настай эрэгтэй А, 31 настай эмэгтэй Э нар тус нууранд 22 цагийн үед живсэн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж наймдугаар сарын 12-ны өдрийн 07 цагт иргэн А-ийн цогцсыг эргээс 200 …

  • 15 August

    Ч.Мөнгөндалай Эльбруст амжилттай авирчээ

    “Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай Европ тивийн ноён оргил Эльбруст өчигдөр өглөө  амжилттай авирчээ. Тэрбээр Эльбруст авирахаар энэ сарын 2-нд эх орноосоо хөдөлсөн юм. Энэ нь түүний хувьд гаднын ууланд авирсан анхны тохиолдол юм.  Европ тивийн ноён оргил хэмээн өргөмжлөгддөг, далайн төвшнөөс дээш 5642 метрт орших Эльбрус ууланд 1981 онд уулын спортын мастер Д.Чагнаа авирсан нь Монгол хүн тус ууланд авирсан анхны …

  • 15 August

    20 хоногт 20 кг тураах орос дэглэм

    Та долоо хоног бүр 5-7 кг хасах боломж байна. Эрүүл мэндийн ямар нэг асуудал гарахгүйгээс гадна маш хурдан хугацаанд жингээ хасахад тань бид тусалья. Дэглэмийн дүрэм амархан. Та ходоодныхоо хэмжээг дэглэмийн дараа 20 хувиар бууруулсан байх болно. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын хоолны дуршлыг өөрчилж, өдөрт хэрэглэж буй хоол хүнсний хэмжээг аль болох бууруулах болно. Магадгүй эргэж таргалах уу гэж үү. …

  • 15 August

    Хоолойн өвчнийг анагаах эмгүй эмчилгээний арга

    Хоолой нь өвдөж үзээгүй хүн гэж байдаггүй шүү дээ. Энэ өвчний албан ёсны нэр томъёо нь хоолойн бах буюу ангина юм. Хүмүүс энэ өвчний хор уршгийг сайн мэддэггүй болоод тэр үү, тэр бүр тууштай эмчилдэггүй. Тэгтэл энэ өвчин хүндрэхээрээ зүрх, бөөр, үе мөчинд орж хүндээр өвчлүүлдэг. Хоолойн өвчнийг удаалгүй аль болох түргэн эмчлэх хэрэгтэй. Хоолой сэрвэгнэж, юм залгихад хөндүүрлэж бага …

  • 15 August

    Ким Жн Ун Оросын ерөнхийлөгчид баяр хүргэсэн цахилгаан илгээжээ

    Солонгос улс Японы дарлалаас чөлөөлөгдсөний 73 жилийн ойн баярыг тохиолдуулан Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд баяр хүргэсэн цахилгаан илгээжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв. Баяр хүргэсэн цахилгаанд Ким Жөн Ун Оросын төрийн тэргүүн болон ард иргэдэд нь халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, хүчирхэг Орос улсыг байгуулах шударга үйл хэрэгтээ улам их амжилт гаргахыг …

  • 15 August

    Д.Трампын бодлогыг Америкчуудын 31 хувь нь дэмжиж байна

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг Америкийн иргэд сонгогчдын 31 хувь нь дэмжиж байгаа бол 59 хувь нь сайшаахгүй байгаа нь Куиннипак их сургуулиас явуулсан санал асуулгын дүн харуулсан байна. Уг санал асуулгын дүнг мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ. Бүгд найрамдах намыг дэмждэг сонгогчдын гуравны хоёр нь буюу 66 хувь нь Трампын бодлогыг сайшаадаг гэж хариулсан бол Ардчилсан намыг дэмжигчдийн ердөө 8 …

  • 15 August

    Монголд анх удаа театрчилсан аяллыг зохион байгуулна

    ”Бид театрт хайртай” ТББ-аас Монголд анх удаа байгалийн задгай орчинд театрчилсан уншлага зохион байгуулах гэж байна. Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь үзэсгэлэнт Цагаан суваргын хормойд Пауло Коэльогийн алдарт “Алхимич” зохиолыг сонгодог хөгжмийн хэмнэлд сонсох юм байна. Энэ үеэр мэргэжлийн жүжигчин сонгодог зохиолыг хэрхэн амилуулахыг шимтэн сонсох боломжтой. Адал явдал болоод театрт дурлагч таныг аялангаа, урлагийн ертөнцөөр аялах боломжийг энэ амралтын …

  • 15 August

    Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томиллоо

    Засгийн газар 8:00 цагаас хойш хуралдаж байна. Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарыг Засгийн газрын хурлаар томилж, үүрэгт ажилд нь орууллаа. Ерөнхий сайд болон сайд нар салбарын бүтээн байгуулалтын ажлуудад хариуцлагатай, хуулийн дагуу шуурхай ажиллахыг түүнд хэллээ. Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус …

  • 15 August

    Хурд хэтрүүлэх нь зам тээврийн ослоор амиа алдах гол шалтгаан болж байна

     Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш Фижи арал дээр 39616 жолооч хурд хэтрүүлсэн нь бүртгэгдээд байгаа ба хурд хэтрүүлэх нь зам тээврийн ослоор амиа алдахад хүргэдэг шалтгаануудыг тэргүүлж байна гэж Фижи улсын цагдаагийн газраас мягмар гарагт хийсэн мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Энэ онд зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүний тоо 46 хүрсэн ба өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт …

  • 15 August

    Арета Франклиний бие хүнд байна

    АНУ-ын алдарт дуучин Арета Франклиний бие тун хүнд байгаа бөгөөд Мичиган муж улсын Детройт хотын эмнэлэгт хүргэгдсэн гэж тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Түүний найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүнтэй ойр байж, сэтгэл санаагаар дэмжиж байгаа ба цахим сүлжээнд найзууд нь хийгээд мэргэжил нэгт уран бүтээлчид сэтгэл санааны ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа юм байна. Хөгжмийн Соул урсгалын хатан …