Монголын улаан загалмай нийгэмлэг үерт өртөж орон гэрээ алдсан Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв аймгийн иргэдэд 109.8 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж олгож эхэллээ. Тус нийгэмлэг Ховд аймгийн 187, Өвөрхангай аймгийн 21, Төв аймгийн 37, Сэлэнгэ аймгийн 30, Баян-Өлгий аймгийн 200 өрх тус бүрт 240 мянган төгрөгийн бэлэн мөнгө тараажээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн 205 өрхөд ариун цэврийн иж бүрдэл, 530 …
Yearly Archives: 2018
August, 2018
-
4 August
Давхраагүй нүдийг хэрхэн будах вэ?
1. Сайн уусга Чиний нүүрээ будах цагийн 60 хувь нь будгаа уусгахад зарцуулагдах ёстой. Нэг будгийг нөгөөтэй нь зөв уусгаснаар зовхинд сүүдэр бууж, давхраатай юм шиг харагдуулж болдог. Нүдээ будахдаа үргэлж голоос нь гадагш нь чиглэлээр багсаараа уусгаж байгаарай. 2. Хөмсгөө арчил Хөмсөгний зөв хэлбэрийг “дутуу үнэлж” болохгүй ээ! Ялангуяа давхраагүй нүдтэй бүсгүйчүүд хөмсгөндөө өндөр ач холбогдол өгөөрэй. Зөвхөн хэлбэрийг …
-
4 August
“Чарлигийн Сахиусан тэнгэрүүд” кинонд тоглох жүжигчид тодорлоо
АНУ-ын жүжигчин, найруулагч, загвар өмсөгч Элизабет Бэнксийн найруулах “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” киноны шинэчилсэн хувилбарт жүжигчин Кристен Стюарт тоглохоор болсон тухай “Сони Пикчерс” компани мэдээлэв. Уг кинондКристен Стюартаас гадна Наоми Скотт болон Элла Балинска нар гол дүрд тоглох юм байна. Элизабет Бэнкс нь энэхүү киног найруулж, зохиолыг нь хамтран бичиж байгаагаас гадна сахиусан тэнгэрүүдийн шинэ адал явдал бүхий кинонд Босли-гийн дүрийг мөн …
-
4 August
Даншиг наадамд цагдаагийн 1300 гаруй алба хаагч ажиллаж байна
“Даншиг наадам-Хүрээ цам” наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагын 1300 гаруй алба хаагчид Хүй долоон худагт хэв журмын хамгаалалт болон авто, явган, морьт эргүүлд үүрэг гүйцэтгэн наадамчин олны аюулгүй байдлыг ханган гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Өдрийн 12 цагийн байдлаар нэг хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Одоогоор ноцтой гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй аж. …
-
4 August
МУГТ Б.Гангаамаа өнөөдөр эх орондоо ирлээ
Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа өнөөдөр эх орондоо ирлээ. Монголын Уулчдын үндэсний холбооноос түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тосч, хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатарын цагаар 11:00 …
-
4 August
“Даншиг наадам Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын ХӨТӨЛБӨР
“Даншиг наадам Хүрээ цам 2018” шашин соёлын наадам өнөөдөр Хүй 7 худагт эхэллээ. Тус наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион …
-
4 August
Жин хасахад туслах 15 хүнсний бүтээгдэхүүн
Та нарийн боов, амттан, гурилан бүтээгдэхүүнүүдийн оронд дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл жин хасахад тань илүү туслах болно. 1. Өндөг. Өглөөд талх, нарийн боов идэхийн оронд өндөг идэхийг зөвлөж байна. Учир нь өндөг уургийн агууламж өндөр учраас та богино хугацааны дараа өлсөхгүй, илүү удаан цадсан мэдрэмжтэй байх болно. Илүүдэл жинтэй, тарган эмэгтэйчүүд өглөөний цайндаа талх, боовны оронд хутгасан 2 өндөг 2 …
-
4 August
Хүй долоон худаг руу нийтийн тээвэр үйлчилж байна
“ДАНШИГ НААДАМ – ХҮРЭЭ ЦАМ” шашин соёлын наадмыг 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Хүй долоон худагт болж байгаатай холбоотойгоор том оврын автобус тус газар луу үйлчилж байна. “Хүй 7 худаг – 5 шар” чиглэлд 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд 08:00 цагаас 21:30 цагийн хооронд 10-25 минутын давтамжтайгаар “5-н шар /хойд/” автобусны зогсоолын зүүн талын зогсоолоос иргэдэд нийтийн …
-
4 August
Даншиг наадам-Хүрээ цам 2018 шашин соёлын наадам эхэллээ
“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам Хүй долоон худагт өнөөдөр 11.00 цагт эхэллээ. Энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг наадмыг 2014 онд нийслэлийн Засаг даргын шийдвэрээр зохион байгуулж байсан юм. Даншиг өргөх ёслол нь Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг ширээнд залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Анх 1639 онд Цагаан нуур хэмээх газарт Түшээт хан, …
-
4 August
Б.Баярбаатар:Монгол Ардын нам бага хурлаараа хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн гурав дахь өдөр болсон. Уг хурлаар ямар асуудал хэлэлцэж юуны талаар яригдсан тухай МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатараас зарим зүйлсийг тодрууллаа. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал нэлээн ширүүхэн өрнөх болов уу гэж бодож байсан чинь нэлээн нам жим болоод өнгөрлөө. Хурлаараа ямар асуудал хэлэлцсэн вэ? – Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурал 2018 оны 8 …
-
4 August
“Хөвсгөл Алтан дуулга” ХК-иас олон нийтэд зориулан үнэт цаасны танилцуулга хийнэ
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хөвсгөл Алтандуулга” ХК нь нэмж гаргах үнэт цаасны олон нийтэд зориулсан танилцуулга 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагт Блю Скай зочид буудлын 3 давхарт зохион байгуулагдана. Тус компани нь нийт хувьцааныхаа 28 хувийг олон нийтэд болон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгон худалдах бөгөөд татан төвлөрүүлэх хөрөнгөө газар тариалан болон гурилын үйлдвэрийн тоног …
-
4 August
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 04. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 22. Санчир гараг. Гоё хүүхэн одтой, зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Гал Өдрийн наран 5 цаг 33 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа …
-
4 August
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун …
-
3 August
М.Энхболд, Ц.Сандуй, А. Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага тооцно
МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр буюу энэ сарын 02-нд хуралдаж, намын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцжээ. Уг хурлын талаар өнөөдөр МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийв. Тэрбээр, “60 тэрбум”-ын асуудалтай нэр холбогдсон хүмүүст ёс зүйн хариуцлага тогтоох тогтоолыг баталлаа. Хэдийгээр хууль, хяналтын байгууллагаас уг асуудлыг гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж үзсэн ч үүнд нэр холбогдсон …
-
3 August
Нутгаа орхисон Монгол гүнжийн түүх
12 насандаа төрсөн нутгаа орхин харь нутагт очиж хааны хатан болсон эрэлхэг монгол бүсгүй нойрсож буй цогцолбор газар өдгөө БНАСАУ-ын Көсэн хотноо бий. Солонгосын түүхэнд 31 дэх хаан болсон Гоу Мин 19 насандаа Монгол нутгаас хатан болох хүнээ сонгосон нь Ванги байжээ. Ийнхүү хааны их хатан болохоор нутгаасаа гарсан монгол гүнжийн нэрийг зарим эх сурвалжид Ванчен, Ногук зэргээр дурдсан байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл