Баянхонгор аймгийн Заг сумын харьяат “Хонгор нутаг” дэвжээний бөх Монгол Улсын начин Д. Цэрэнтогтох начны хишиг болгож, дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд өргөө цагаан гэр бэлэглэжээ. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт амьдардаг өрх толгойлсон Ж.Энхцэцэг нь 0-13 насны дөрвөн хүүхэдтэйгээ амбаарт амьдарч байсан аж. Улсын начин Д.Цэрэнтогтох өргөө цагаан гэрээс гадна нярай хүүд нь хүүхдийн хэрэглэл, сургуулийн насны …
Yearly Archives: 2018
August, 2018
-
6 August
Р.Пүрэвдагва Даншигийн дархан аварга цол хүртлээ
“Даншиг наадам -Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хүрээд зохион байгуулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Даншигийн даян аварга Р.Пүрэвдагва дөрөв дэх жилдээ түрүүлж, Даншигийн дархан аварга цол хүртлээ. Ховд аймгийн Буянт сумын харьяат Даншигийн начин О.Хангай үзүүрлэж заан цолны болзол хангасан юм. Цолыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, …
-
6 August
Д.Дуламсүрэн: Компанид хэрэгтэй технологийн шинэчлэлт бүрэн хийгдсэн
“Хөвсгөл алтан дуулга”ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дуламсүрэнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. Энэ удаа компани 1990-ээд онд Сангийн аж ахуйн суурин дээрээс өнөөдрийн томоохон тариаланч, гурил үйлдвэрлэгч болон хэрхэн хөгжин дэвжсэн, компанийн цаашдын төлөвлөгөөний талаар ярилцсан юм. -Компани хуучнаар сангийн аж ахуйн сууринаас өнөөдрийн Хөвсгөл алтан дуулга ХК-ийн болтлоо өргөжиж. Энэ урт замд юу туулав ? -Манайхыг анх 1998 онд …
-
6 August
Б.Гангаамаа: Монголчуудын хүсэл биеллээ
Дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатарын цагаар 10:30 цагт амжилттай авиралт хийсэн Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа өнөөдөр Биеийн Тамир Спортын Газарт К2 ууланд авирсан авиралтынхаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр“К2 ууланд авирахаар яваад хоёр сар гаруйн дараа ард түмэнтэйгээ амжилттай уулзаж байгаадаа баяртай байна. Энэ жилийн …
-
6 August
“Зиндаа” сэтгүүл БНСУ-ын “Asia Today” сонинтой санамж бичиг байгууллаа
БНСУ-ын “Asia Today” сонины Ерөнхийлөгч, ноён Ү Жон Сүн /Woo Jong Soon/ “Эрхэт Монгол” группын урилгаар 8 сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв. Уг айлчлалын үеэр “Эрхэт Монгол” группийн “Зиндаа” сэтгүүлийн Гүйцэтгэх захирал, хатагтай С.Мөнхзул, БНСУ-ын “Asia Today” сонины Ерөнхийлөгч, ноён Ү Жон Сүн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт талууд сэтгүүл зүйн салбарт …
-
6 August
МАН-аас 42 дугаар тойрогт нэр дэвших боломжтой хэд хэдэн хүн бий
МАН-ын II Бага хурал өнөөдөр хуралдаж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхийг хэлэлцлээ. Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр,МАН-ын ээлжит хоёрдугаар бага хурлаа 200 гишүүний оролцоотой 53.5 хувийн ирцтэйгээр эхлүүллээ. Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх асуудал, нөгөө нь нэр дэвшүүлэх журмыг Монгол Улсын сонгуулийн …
-
6 August
Монгол Улс хөгжлийнхөө үзүүлэлтээр 68-д жагслаа
Их Британийн хараат бус бодлогын хүрээлэн болох Legatum хүрээлэнгийн 2017 оны судалгаагаар Монгол Улс хөгжлийнхөө шалгуур үзүүлэлтээр дэлхийн 149 улсаас 68-д жагслаа. Өнгөрсөн жилийн судалгаанд 75 дугаарт жагсаж байсан Монгол Улс жилийн дараа долоон байр урагшилсан байна. Эдийн засаг, бизнесийн орчин, засаглал, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, хувь хүний эрх чөлөө, нийгмийн капитал, хүрээлэн буй орчин гэсэн үндсэн есөн үзүүлэлтээр …
-
6 August
Монголын иргэншлээс гарсан ч эх нутагтаа гэр бүлээрээ буцаж ирэх хүмүүсийг визийн нөхцөлөөс хөнгөвчилсөн
Цөөн хүн амтай ч авьяастан, хүчтэнүүдээрээ дэлхийд нэр нь түгсэн Монгол орныг зорин ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж буй. Энэ хэрээр бүтээн байгуулалт, аялал жуулчлал, нийгмийн салбараа хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад төр засаг чамгүй хичээж байгаа билээ. Тиймээс гадаад иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ хууль эрх зүйн орчныг шинэчилж, олон улсын жишигт нийцүүлсэн байна. Үүнээс гадна Монголын иргэншлээс гарсан …
-
6 August
Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 06-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 22-р хороо Авто мастер Монголия, Хөхийн нуруу, Монголиан Азиа Рийч, Хан хулан ХХК-ууд, Мобиком, Гинжбаатарын гараж болон эдгээрийн ойр орчмоор, 13-р хороо МОУДС-ийн дотуур байр, МТ ШТС-98, иргэн Ганболд, Гамбагаа, Доржхандын АОС, …
-
6 August
Д.Гантулгын шүүх хурал энэ сарын 17-нд болно
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 3-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Нийслэлийн прокурор Н.Амарсанаа, яллагдагч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нар оролцсон байна. Д.Гантулгыг шүүгдэгчээр татаж, түүнд холбогдох хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг наймдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ. …
-
6 August
МАН-ын II Бага хурал өнөөдөр болно
МАН-ын ээлжит II Бага хурал өнөөдөр 10.00 цагт товлогдоод байна. Тусгаар тогтнолын ордонд болох эл хуралд 300 гаруй төлөөлөгч оролцоно. Уг хурлаар МАН УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох асуудлыг хэлэлцэж, хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэх юм.
-
6 August
М.Энхболд: Ээлжит бус чуулган зарлахад татгалзах зүйл байхгүй
УИХ-ын дарга М.Энхболдоос нийгэмд хүлээлт үүсээд байгаа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэх талаар тодрууллаа. -УИХ-ын зарим гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах талаар холбогдох албан бичгийг хүргүүлээд байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ? -Хуульд бол энэ талаар маш тодорхой заасан байгаа. Улс орны хэмжээнд томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон, хойшлуулшгүй нэн яаралтай …
-
6 August
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 06. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 25. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Сансар Суудал: Төмөр Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа …
-
6 August
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу …
-
4 August
Эмэгтэй танд ямар хувцас зохимжтой вэ?
Хүний биений хэлбэр ерөнхийдөө 4 янз байдаг бөгөөд геометрийн дүрсээр илэрхийлэгддэг: гурвалжин, доошоо харсан гурвалжин, тэгш өнцөгт, элсэн цаг. Биеийн галбир аль төрөлд нь орж байгаагаас хамаарч хувцсаа зөв сонгож өмсөж байвал галбирын дутагдал нүдэнд өртдөггүй. Зөв сонгосон хувцсаар нуухыгаа нууж, тодотгохоо тодотгох боломжтой байдаг билээ. Биений хэлбэр: Гурвалжин Бүсэлхийнээсээ доош өргөн /ташаа, хөл/, нарийн мөр, жижиг хөх, нарийхан бүсэлхийтэй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл