Yearly Archives: 2018

August, 2018

  • 8 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 08. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 27. Буд гараг. Хэрцгий охин одтой, хоёр хар мэнгэтэй хар бич өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Ус Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, …

  • 8 August

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр түр зуурын аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. …

  • 7 August

    Тарваганы бөөс, бүүрэгт хазуулсан бол мэргэжлийн байгууллагад хандаарай

    Иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх,тарваганы бөөс болон бүүрэгт хазуулахгүй байх, нийслэл хот руу тарваганы түүхий мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна. Хэрэв тарвага, зурам өвчих, мах эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, бөөс, бүүрэгт …

  • 7 August

    Монголын зэвсэгт хүчин амжилтаа ахиуллаа 

    ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачлагаар дэлхийн долоон оронд нэгэн зэрэг зохиогдож буй Цэргийн дөрөвдүгээр их наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож байна. Танкийн биатлон, Мэргэн буудагчийн зааг,  Хээрийн гал тогоо гэсэн төрлүүдэд оролцож буй баг тамирчид улс эх орныхоо нэр хүндийг өргөн амжилт үзүүлсээр байна. Хээрийн гал тогоо тэмцээний төрөл өндөрлөж манай улсын тогооч нар дэлхийн 12 …

  • 7 August

    Б.Лхагвасүрэн: Орон нутагт үнэт металл сорьцлох лаборатори байгуулах ажлыг эхлүүлнэ

    “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа аян”-ы хүрээнд Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр алт үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл дараах хүндрэлүүдийг онцлов. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.1-д “3,0 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300 сая төгрөг, 3.0 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан …

  • 7 August

    Нийслэлийн Худалдаа үйлчилгээний нийтлэг журмын төсөлд цахимаар санал авч байна

    Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулах, ил задгай худалдаа эрхлэж байгаа зэрэг нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй салбарын хуулийн зарим зүйл заалтуудыг зөрчсөөр байна. Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн эрүүл орчинд амьдрах эрхэд нөлөөлж байгаа гэсэн үг юм. Энэ асуудал олон жил төр, иргэд, худалдаачдын дунд зөрчил, маргаан үүсгэж ужгираад байгаа тул одоо мөрдөгдөж …

  • 7 August

    Дэлхийн Ази, Ази-Америкийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол эмэгтэй түрүүлэв

    “Дэлхийн Ази болон Ази-Америк сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн” АНУ-ын Сан-Франциско хотноо энэ сарын 04-нд болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд 500 гаруй үзэсгэлэнт бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдсөнөөс монгол бүсгүй Ж.Учрал энэ жилийн тэргүүн байрын титмийг зүүв. Тэрбээр 17 настай бөгөөд энэхүү тэмцээний түүхэн дэх хамгийн залуу “Хатан хаан” боллоо. АНУ дахь Ази-Америкчуудын соёл урлагийн наадмын томоохон хэсэг болох энэхүү …

  • 7 August

    Бейонсе “Vogue” сэтгүүлд ярилцлага өгчээ

    Дуучин Бейонсе ирэх есдүгээр сард уншигчдын хүртээл болох “Vogue” сэтгүүлд ярилцлага өгчээ.36 настай алдартай дуучин бүсгүй ярилцлагадаа өөрийн бие, жирэмслэлтийнхээ талаар, мөн амьдралынхаа зарим зүйлсийн талаар илэн далангүй ярьсан байна. “Vogue”-ийн нүүр хуудсанд гарах түүний зургийг тус сэтгүүлийн анхны хар арьст гэрэл зурагчин, 23 настай Тайлер Митчелл авчээ. Тэрээр”Анхны хүүхдээ төрүүлсний дараа өөртөө маш их ачаалал өгч, жирэмсэн болохдоо нэмсэн …

  • 7 August

    МАН нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэв

    Монгол Ардын Намын бага хурлын 2-р хуралдаан өчигдөр Тугаар тогтнолын ордонд  хуралдаж УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан юм. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Ардын Нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн. Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд …

  • 7 August

    З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ

    УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ хэргийг дэнслэх шүүх хурал өнгөрсөн сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Тодруулбал, шүүгдэгч З.Баянсэлэнгэ шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэгээс татгалзсан байна. Түүнийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” …

  • 7 August

    И.Нямдорж: Худал мэдээлэл тараасан хүмүүс манай гэр бүлээс уучлал гуйх ёстой

    Монголоос Их Британийн нийслэл Лондон хот хүрэх 12 мянган км замыг тэмээтэй туулж буй Цэнхэр үст Цэрэн хэмээн алдаршсан Э.Цэрэндолгорын бэр Н.Байгалмаа шүүхэд ялжээ. Эстони улсын иргэн Рой Страйдер нь Байгалмаад 57.500 евро залилуулсан гэх гомдлыг шүүхэд гаргаад байсан юм. Харин шүүхээс Н.Байгалмаа ялсан болохыг нөхөр И.Нямдорж нь өнөөдөр фейсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Н.Байгалмаагийн фэйсбүүкийг ашиглаж  байгаад уучлаарай. Сүлжээгүй газар олон …

  • 7 August

    Өндөгний дэглэмээр жингээ хасах арга

    Маргарет Тэтчер дэлхийн хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй юм. Тэрээр дэлхий дахинаа “Төмөр хатагтай” хэмээн алдаршсан бөгөөд Их Британийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй ерөнхий сайд байсан юм. Ингээд илүүдэл жингээсээ салахыг хүссэн бүсгүйчүүддээ зориулан “Төмөр хатагтай” Маргарет Тэтчерийн дөрвөн долоо хоногийн дотор 10-20 кг турах өндөгний дэглэмийг санал болгож байна. Маргарет Тэтчерийн санал болгож буй …

  • 7 August

    Бага насны хүүхдэд тарваган тахлын өвчний сэжиг илэрчээ

    2018 оны наймдугаар сарын 4-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжиг илэрч, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамтарсан баг ажиллаж шуурхай хариу арга хэмжээ зохион байгуулан эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, эмнэлзүй, лабораториор онош үгүйсгэгджээ. 8 настай “Х” нь тарваганы түүхий давсаг 2 ширхэгийг залгисан, 38-39 хэм хүрч халуурсан, хүзүүний хоёр булчирхай томорсон гэсэн зовиуртайгаар эмнэлэгт хандсан байна. Хэдийгээр энэ удаагийн …

  • 7 August

    Стивен Сигалыг тусгай төлөөлөгчөөр томилжээ

    ОХУ-ын иргэн, АНУ-ын жүжигчин Стивен Сигалыг  ОХУ-ын Гадаад хэргийн яамны Орос-АНУ-ын хүмүүнлэгийн харилцааны асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилогджээ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн яам фейсбүүк хуудсаар дамжуулан мэдээллээ. “Стивен Сигал ОХУ-ын Гадаад Хэргийн яамны Орос-АНУ-ын хүмүүнлэгийн харилцааны асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилогдлоо. Түүний үүрэг бол соёл, урлаг, олон нийт болон залуучуудын солилцоо зэрэг хүмүүнлэгийн салбарт ОХУ-АНУ-ын харилцааг цаашид хөгжүүлэхэд оршино”  гэж албан ёсны …

  • 7 August

    Б.Энхмаа: Манай улсад цус ойртолтын асуудал аюулын харанга дэлдэх хэмжээнд байна

    Сэтгэл судлалын ухааны доктор Б.Энхмаатай ярилцлаа. -Манай улсад сүүлийн үед сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүс их болсон гэдгийг зарим судлаачид хэлж байсан. Энэ талаар яриагаа эхэлье? -Аливаа улсын хөгжил болон үндэсний аюулгүй байдлыг хангахад нийгмийн сэтгэл зүй нь тулгуур болж өгдөг. Иймээс нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд төрийн зүгээс ухаалаг, үр дүнтэй бодлого боловсруулж, оролцох шаардлага тулгарч байна. Нийгэм, эдийн засаг, …