Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд 2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан юм. Энэ хэрэг явдлаас хойш охины ар гэрийнхэн сэтгэл санааны хүнд цохилтод орж өнөөдрийг хүртэл уй гашуугаа даван туулсаар ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр амиа алдсан охины ар гэрийнхэнд 30 сая төгрөгийг хандивлахаар болсон байна. …
Yearly Archives: 2018
August, 2018
-
8 August
Их Британийн эрдэмтэд хөгшрөлтийн эсрэг эм гарган авчээ
Их Британийн хэсэг эрдэмтэд митохондр дахь хөгшрөлтийн явцыг удаашруулах үйлчилгээтэй эм гарган авсан тухай “MedicalXpress” сэтгүүлд мэдээлсэн байна. Эксетерийн их сургуулийн мэргэжилтнүүд лабораторийн нөхцөлд AP39, AP123, RT01 гэсэн нэгдлүүдийг эндотелиаль эсүүд дээр туршжээ. Эдгээр эс нь цусны судасны дотоод гадаргууг бүрхдэг юм. Туршилтын дүнд эсүүдийн хөгшрөлтийг удаашруулж, хуваагдах чадваргүй болсон “хөгшин” эсүүдийн тоог 50 хувиар бууруулж чадсан байна. AP39, AP123, …
-
8 August
Брэд Питтийг хүүхдийн тэтгэмж бага төлдөг гэжээ
Гэрлэлтээ цуцлуулаад байгаа Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питтээ хүүхдийн тэтгэмж хангалттай төлдөггүй гэж буруутгажээ.
-
8 August
Зургаан настнуудын бүртгэл наймдугаар сарын 20-ноос эхэлнэ
2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдана. Энэ хичээлийн жилийн хамран сургах тойрог өнгөрөгч тавдугаар сарын 14-нд НБГ-ын Даргын тушаалаар батлагдсан бөгөөд үүнээс хойш өөрчлөлт ороогүй болохыг тус газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэллээ.
-
8 August
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУГТ Б.Гангаамааг хүлээн авч уулзлаа
БСШУС–ын сайд Ц.Цогзолмаа Монгол Улсын Гавьяат тамирчин /МУГТ/, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамааг өчигдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Сайд Ц.Цогзолмаа уулын төдийгүй бүх спортыг бодлогын төвшинд дэмжихээ уулзалтын үеэр мэдэгдлээ. К2 уул дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог учраас авирахад хүнд байсан ч гэлээ амжилттай дуусгаж, К2 уулын оргилд Монголынхоо далбааг мандуулсанд баяртай байгаагаа уулзалтын үеэр хэллээ. …
-
8 August
Өндөгний хальсаар шүд цооролтыг эмчилдэг гэдгийг мэдэх үү
Үр дүн нь гайхалтай! Шүд цооролт бол шүдний өвчлөл дунд хамгийн түгээмэл нь юм. Хүн амын 98% нь энэ өвчнөөр өвчилдөг. Шүд цооролт гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсийн алдагдлын улмаас шүдний хатуу эд зөөлөрч, хөндий үүсэх эмгэгийг хэлдэг. Амны хөндийн эрүүл ахуй, тамхи, стресс, элсэн чихрээр баялаг хоол хүнс их хэрэглэх зэргээс болж шүд цоордог. Таны шүд цоорч байгааг …
-
8 August
Завьт эргүүлийнхэн есөн хүний амийг аварчээ
НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 10-аас хойш Туул гол дагуу эргүүл хийх хугацаандаа нийт 9 хүний /6 том хүн, 3 хүүхэд/ амь насыг авран хамгаалж, усанд суусан нэг автомашиныг татан гаргажээ. “Завьт …
-
8 August
Охидын сургуулиудад гал тавьжээ
Пакистаны баруун өмнөд нутгийн Балучистан мужийн Пишин дүүрэгт байрладаг охидын хоёр сургуульд мягмар гарагийн шөнө гал тавьсан байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд лхагва гарагт мэдээлэв. Дээрх сургуулиуд нь өдрийн цагаар хичээллэдэг тул халдлагын үеэр хэн нэгэн хүний амь эрсдээгүй байна. Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, нэр нь үл мэдэгдэх босогчид сургууль доторх тавилгуудыг шатааж, гал тавьсныхаа дараа хэргийн газраас зугтаасан …
-
8 August
14 нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлжээ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-ны өдөр явагдах бөгөөд улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлжээ. Хүсэлт хүлээн авах хугацаа 2018 оны наймдугаар сарын 7-ны өдрөөр дуусгавар болсон юм. Өчигдөр Монгол Ардын Нам, Монголын Ногоон Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Зон Олны Нам, …
-
8 August
Хүүхдийн тоглоом мэт ашиглагдсан лалын шашин
Миний алба хааж байсан Египет оронд одоогоос 5 жилийн өмнө “Тахрирын хоёрдугаар хувьсгал”-аа египетчүүд мөн ч дуулиантай хийсэнсэн. Тэгж хийхээс ч аргагүй болсон. Эртний соёлтой, хүн төрөлхтөний иргэншлийн өлгий энэ нутагт лалын мухар сүсгээр төр барих гэж хөглөсөн. Ард түмнээ амьдын тамд унагах гэж байхад нь цэргийнхэн улс үндэстнээ аварсан билээ. Энэ тухай дүн шинжилгээ эргэж хийе. Лалын ахан дүүс …
-
8 August
Д.Муратын шүүх хурал эхэллээ
УИХ-ын гишүүн Д.Муратыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн билээ. Улмаар түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж, 2018 оны долдугаар сарын 6-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
-
8 August
Дархан хот гэрэлт гудамжтай болно
Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг Үйлчилгээний төв-Эрдэнэс плазагаас Дархан-Номин худалдааны төвийн дөрвөн замын уулзвар хүртэлх авто зам дагуу гэрэлт гудамж байгуулахаар болжээ. Гэрэлт гудамжны ногоон байгууламжийг хийж дууссан бөгөөд гэрэлтүүлгийн шон, явган хүний замын тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Гэрэлт гудамжны гүйцэтгэгчээр “Некст стандарт” ХХК ажиллаж байгаа аж. Гүйцэтгэгч компанийн мэдээлснээр бүтээн байгуулалтын ажил 85 хувьтай байгаа юм. Төлөвлөгөөний дагуу …
-
8 August
Жуулчдыг шилжүүлэх ажиллагаа дуусч байна
Индонезид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Ломбок арлын баруун хэсгийн Нуса Тенггара мужийн ойр орчимд гацаад байсан гадаадын жуулчдыг шилжүүлэх ажиллагаа мягмар гарагийн орой гэхэд дуусгавар болно гэж Индонезийн тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгч мэдээлэв. Өнгөрсөн ням гарагт тус арал дээр болсон 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган жуулчин хэцүү байдалд орсон юм. Одоогийн байдлаар арал дээр 400 орчим …
-
8 August
Д.Отгонбаяр:Энэ жил самар маш ховор ургасан
Энэ жил самрын гарц ямар байгаа талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Д. Отгонбаяраас тодрууллаа. -Тусгай хамгаалалттай газрын аль хэсгүүдээр самар түлхүү ургаж байна вэ? -Байгаль орчин ногоон хөгжлийн яамны харъяа Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газруудаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт, Эрдэнэ, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт суманд самар түлхүү …
-
8 August
Аавуудын баярын өдөр тохиож байна
“Аав нарын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 8-нд тэмдэглэдэг уламжлал тогтоосон. Монголын Эрэгтэйчүүдийн холбооноос санаачлагаар 2005 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 08-ны өдрийг гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Энэ баярыг дэлхийн 17 улс энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг бөгөөд манай улс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл