Yearly Archives: 2018

June, 2018

  • 6 June

    Хөлбөмбөг мэдэхгүй хүнээс хөлбөмбөг мэдэхгүйчүүдээ зориулсан мэдээлэл

    Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Оросын холбооны улсад зохион байгуулагдахаар болсон. 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн явагдана. Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калингранд, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург, Самара зэрэг хотуудад тэмцээн зохион байгуулагдах юм. 1930 онд- буюу анхны дэлхийн …

  • 6 June

    Үелэх системийн 119 дэх элементийг гарган авна

    Японы Байгалийн ухааны “Рикэн” хүрээлэнгийн эрдэмтэд Менделеевийн үелэх системийн 119 дэх элементийг нийлэгжүүлэн гарган авах зорилгоор өргөн хэмжээний судалгааны ажил хийж эхэллээ. Үүний тулд тэд өөрсдөд нь байгаа бөөмсийн хурдасгуурын хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ тухай “Асахи” сонинд мэдээлжээ. Эдгээр эрдэмтэд өмнө нь 113 дахь элементийг гарган авсан байна. Уг элементийг “нихоний” (Ng) гэж нэрлэсэн бөгөөд япончууд …

  • 6 June

    Дуучин Укагийн “Don’t Stop” дуу “Asian Hip Hop Billboard Album”-д багтжээ

    “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр  өөрийн бие даасан “Don’t Stop” цомгоо гаргалаа. “Don’t Stop” хэмээх хит дуугаараа нэрлэсэн дөрөв дэх цомгийн нээлтээ зургаадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд “CROCUS EVENT HALL”-д 20:00 цагаас хийхээр товлоод байгаа юм байна. 10 дуу багтсан энэхүү цомгийг 2018 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс худалдаанд гаргажээ. Тус тоглолтонд Наагий, Наки, Татар, Mrs.M, PFZ, Lil Thug-E, DJ Zaya, DJ BTB нар ирж дуулна. Сонирхуулахад, энэхүү цомгийг олон улсад 2018 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс худалдаалж …

  • 6 June

    У.Бямбасүрэн: Иргэдийн сэтгэл ханамжийн индекстэй болох зорилго тавьсан

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран  “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх”  төслийн хүрээнд энэ өдрүүдэд “Төлөвлөлт ба хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх” хоёр дахь шатны сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Сургалтанд  яам, агентлагийн бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний болон төрийн захиргааны нэгжийн ажилтнуудыг хамруулав. ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн энэхүү сургалтыг нээж хэлсэн үгэндээ,  Төрөөс явуулж буй бодлого, …

  • 6 June

    Д.Цогтбаатар Беларусь улсад албан ёсны айлчлал хийж байна

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд В.В.Макейн урилгаар 2018 оны 6 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд тус улсад айлчилж байна. Сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид 6 дугаар сарын 4-ний өдөр Минск хотын Ялалтын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсний дараа хоёр орны Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд нар Монгол, Беларусийн …

  • 6 June

    Шёотэнро Д.Нямсүрэн зодог тайлах ёслолоо хийжээ

    Японы мэргэжлийн сүмо бөхөд барилдаж байсан Шёотэнро Д.Нямсүрэнгийн зодог тайлах ёслол өнгөрөгч долоо хоногт Токио хотод болсон билээ. Тэрбээр бэртэл гэмтэл, эрүүл мэндийн байдлаас болж өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнээс эхлэн зодог тайлж, Фүжишима дэвжээнд багшлах болжээ. Д.Нямсүрэн 2001 оноос эхлэн сүмод барилдаж эхэлсэн. Тэрбээр жюүрёод хоёр башё дараалан түрүүлж байсан юм. Мэргэжлийн дээд зиндаанд 25 башё барилдсан Д.Нямсүрэнгийн хувьд цаашид хүчтэй сүмоч төрүүлэн гаргахын төлөө ажиллах болно гэдгээ амлажээ.

  • 6 June

    Шон Ливингстон 100 хувьтай довтолж байна

    Голдэн Стэйт Уорриорс багийн тоглогч Шон Ливингстон аваргын төлөөх эхний хоёр тоглолтод шидсэн бөмбөгөө алдаагүй 100 хувьтай довтолж байна. Тэрбээр эхний тоглолт 10 оноо, 2 самбар, 3 дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 4-4 довтолгоог авсан бол хоёр дахь тоглолтод 10 оноо, 5 самбар, 1 дамжуулалт, 5-5 довтолгоог гүйцэтгэжээ. Цувралын дараагийн тоглолтод энэ сарын 7-ны өглөө буюу маргааш 09:00 цагт болно.   …

  • 6 June

    Гвинет Пэлтроу Брэд Питтийг үргэлж хайрладаг

    Жүжигчин Гвинет Пэлтроу өөрийг нь өмөөрч продюссер Харви Вэйнштэйнд хэлсэн үгнийх нь төлөө Брэд Питтийг үргэлж хайрлаж явна гэдгээ хэлжээ.

  • 6 June

    Байнгын хороод хуралдана

    УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2018.06.06/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

  • 6 June

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09.30 цагт Үндсэн хуулийн цэц хуралдана. 09.30 цагт ЭХЭМҮТ-ийн III байранд Монгол Улсын анхны эмгэг судлаач эмч, анагаах ухааны доктор, профессор Базарын Гомбын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Эх, хүүхдийн эмгэг судлал” эрдэм шинжилгээний хурал, Сургалтын танхимын нээлтийн ёслол болно. 10.00 цагт Монголбанкинд Валют зохицуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг, “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны нээлт болно. 10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын …

  • 6 June

    УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана

    УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2018.06.06/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна. – Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд; – Төсвийн …

  • 6 June

    Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

    Өнөөдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 6-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

  • 6 June

    Серена Уильямс тэмцээнээ цааш үргэлжлүүлж чадахгүй болжээ

    Мэргэжлийн талбайн теннисний Францын нээлттэй тэмцээн Парист үргэлжлэн явагдаж байна. Энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн өндөрлөхөд зургаан өдрийн тоглолт үлдлээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр тойрогт АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нар оноолт таараад байсан. Хоёр теннисчний тоглолт өнгөрсөн шөнө болох байсан ч Серена хэвлэлийн хурал хийж, тэмцээнийг өндөрлүүлснээ мэдэгдсэн. Тэрбээр “Харамсалтай нь миний цээжний булчин …

  • 6 June

    Чөдөр одтой, шарагчин могой өдөр

    Аргын тооллын 6 сарын 6, Буд гараг. Билгийн тооллын давхарласан 22, Чөдөр одтой, шарагчин могой өдөр.

  • 6 June

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орж сэрүүснэ.