Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргад нэр дэвшигчийг тодруулахаар иргэдээсээ 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 01-нд sanal@president.mn хаягт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга”-ын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг нийт 6405 иргэн ирүүлснээс АТГ-ын даргад 6382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5657 иргэний саналаар 317 хүнийг тус тус нэр дэвшүүлсэн байна. Иргэдээс ирүүлсэн …
Yearly Archives: 2018
May, 2018
-
3 May
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна
Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Манай сэтгүүлчид,уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхийн 100 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Уг өдрийг жил бүр өөр сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил …
-
3 May
Хишиг даллага дуудуулахад сайн өдөр
Аргын тооллын 5 сарын 3, Бархасвадь гараг. Билгийн тооллын 18, Эрхтэний тэнгэрт одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, …
-
3 May
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
Цаг агаар, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдөр, маргааш ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай нутаг, Увс, Завхан, Хөвсгөлийн өмнөх хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсч, шороогоор шуурна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр бороо, хур …
-
2 May
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлд эрдэмтэн судлаачдыг татан оролцуулна
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн багийнхантай НИТХ-ын даргын дэргэдэх Судлаач эрдэмтдийн мэргэжлийн зөвлөл өнөөдөр уулзлаа. Уулзалт, арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайханы дэргэдэх Эрдэмтэн судлаачдын зөвлөлийн гишүүд болох Замын хөдөлгөөний ассиоцацийн тэргүүн С.Энхтөр, Улаанбаатар хотын түгжрэлийг динамик загварчлалаар бууруулах сэдвээр докторын зэрэг хамгаалсан Ph.D, дэд профессор н.Ганзориг, Японы Сойтагийн Их сургуулийг Хот төлөвлөлт, иргэдийн оролцоо сэдвээр …
-
2 May
С.Амарсайхан: Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бид ямагт дэмжиж ажиллана
Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан “JCI 2018 International Business Fair” олон улсын бизнес үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Үзэсгэлэн Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Япон, Солонгос, Герман, ОХУ, Итали зэрэг 7 орны 40 гаруй компани, Монголын 60 орчим компани, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар бизнесийн орчин болон бизнес хийх боломжийн тухай танилцуулах, оролцогч компаниудын бизнес түншлэлийг …
-
2 May
Сарын тэмдэг ирсэн үед идэж болохгүй хоол хүнс
Зарим охид, бүсгүйчүүдийн хувьд биеийн жингээ хадгалах гэсэндээ хоолноос татгалзаж, өлсгөлөн явах нь олонтаа. Гэхдээ сарын тэмдгийн үеэр хэт өлсөж болохгүйг анхаараарай. Биеэс их хэмжээний цус гадагшилснаар ядрах, сульдах шинж тэмдэг илэрдэг тул шим тэжээлтэй хоол идэж, биеийн эрч хүчээ нөхөх хэрэгтэй. Гэхдээ дуртай бүхнээ иднэ гэсэн үг биш юм. 1. ДАВС ИХТЭЙ ХООЛ Сарын тэмдгийн үеэр хэт их давстай …
-
2 May
Нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу орох хэсгийг хаана
Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох замын ажлын хүрээнд өнөөдөр оройноос эхлэн 2018 оны зургаадугаар сарын 01-ний өдрийг хүртэл ПК 00+950-иас ПК 01+110-ын хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Дээрх хугацаанд замын суурь болон чулуун хучилт хийх, хашлага суулгах, явган хүний зам байгуулах ажлуудыг хийх юм. Тиймээс эрхэм авто зам хэрэглэгчид та …
-
2 May
Хүүхдийн дархлааг дэмжих энгийн аргууд
Хүүхдээ ханиад, томуунаас сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд хэрхэн чийрэгжүүлэх талаар зөвлөгөөг хүргэж байна. УСААР ЧИЙРЭГЖҮҮЛЭХ: Хүүхдийг зургаан сар хүртэл өдөр бүр усанд оруулж байх хэрэгтэй. Харин нэг нас хүртэл өнжөөд нэг, түүнээс дээш бол багадаа долоо хоногт хоёр удаа усанд оруулах нь зүйтэй. Халуун дулааны хүчээр цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо эрчимждэг. Хүйтэн усны үйлчилгээ нь судасны гимнастик гэсэн үг. …
-
2 May
Баянзүрхийн шинэ гүүрийг барих ажил эхэллээ
Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг 4 эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүллээ. Шинээр барихаар төлөвлөж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замд Туул гол дээгүүр байрлах бөгөөд дугуйн болон явган хүний замтай байх юм. Улаанбаатар, Налайх чиглэлийн авто замыг БНМАУ болон …
-
2 May
Энэ жил 518 мянган тонн улаанбуудай хурааж авах зорилт дэвшүүлжээ
Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар Атрын III аяны хэрэгжилтийг эрчимжүүлэх, тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлыг технологийн хугацаанд, төлөвлөсөн хэмжээнд хүргэж тариалах ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгав. Энэ онд 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, …
-
2 May
“Ямар л олиг байх вэ дээ, хөөрхийс”
Энэ авилгын хэргээр баривчлагдсан нөхдүүдийн ар гэрүүд яагаад “Ингэж байна, тэгэж байна” гээд хөөцөлдөж мэдэгдэл энэ тэр хийхгүй байна. Хүн л болсон хойно сайн ч муу ч өмнөөс нь шаналж гүймээр. Ингэхгүй байгаа нь, хамт идэлцсэн, бүгдийг нь мэдэж байгаа болохоор тэр байх. Энэ нь уг этгээд гэмт хэрэгтэн болохыг нотлох мэт… Нөгөө талаасаа энэ ойр тойрных нь хүмүүс ийм …
-
2 May
Энэ намар 6000 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдлээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд газар нь чөлөөлөгдөж, захирамж гарсан 23 байршилд концессоор сургууль, цэцэрлэг барихаар шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхаар болов. 23 цогцолборыг энэ оны есдүгээр сарын нэгний дотор барьж, хүлээлгэн өгөхөөр концесс эзэмшигчтэй хэлэлцэн тохирсон байна. Ингэснээр нэг цогцолборт бага сургуулийн 160 сурагч, …
-
2 May
Наадмаар МОН-30 загварын том оврын цахилгаан автобус үйлчилгээнд явна
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор МОН-30 загварын том оврын хоёр ширхэг цахилгаан автобус үйлдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээнд туршихаар болов. Импортоор авдаг том оврын нэг автобусны үнээр хоёр автобус үйлдвэрлэх боломжтой юм. Импортын автобус сардаа дөрвөн сая орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг бол МОН-30 автобус сард 820 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ гэсэн тооцоо хийсэн байна. Дотоодын …
-
2 May
Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелын айлчлал өндөрлөв
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 4 дүгээр сарын 29-өөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийлээ. Монгол Улс Ирланд Улстай 1998 оны 12 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл