Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо Монголын Сайтын Холбоо, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Тэргүүлэгч сайтуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран маргааш буюу 5 дугаар сарын 1-ний өдөр “Цахим сэтгүүл зүйн II форум”-ыг зохион байгуулах гэж байна. Энэхүү форумын үеэр “Цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжил, тулгамдсан …
Yearly Archives: 2018
April, 2018
-
30 April
Арилжааны банкуудын мөнгө хүүлэлтийг зогсоовол чанаргүй зээл буурна
Чанаргүй зээл гэж юу вэ. Тун энгийнээр тайлбарлахад, банкнаас авсан зээлээ төлөхгүйгээр 90-ээд дээш хоног болсон бол чанаргүйд тооцдог байна. Тэгвэл монголын арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн буюу чанаргүй зээл хоёр их наяд төгрөгт хүрээд байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Чанаргүй зээл өсч байгаа нь иргэдийн гар дээрх орлого буурсантай шууд холбоотой гэж нэг талаас тайлбарлаж болно. Гэвч банкуудын …
-
30 April
Загвар өмсөгч Т. Ундармаа “ELLE” сэтгүүлийн нүүрийг чимжээ
“Miss Intercontinental”,”Miss Mongolia-2006″ тэмцээний ялагч загвар өмсөгч Т. Ундармаа “ELLE” сэтгүүлийн нүүрийг чимжээ. Тэрбээр нэрт хөгжмийн зохиолч Б.Түмэнжаргал агсны охин юм. Т.Ундармаа Өмнөд Солонгосын “Model-Line” агентлагтай гэрээ байгуулж загварын тайзнаа хамгийн анх хөл тавьсан юм. “Model-Line” агентлагтай гэрээ байгуулсныхаа дараа 2014 онд БНСУ-д “Christian Dior” -тай гэрээ байгуулсан байна. Түүний аав Б. Түмэнжаргал алдартай хөгжмийн зохиолч байсан бөгөөд тэрээр гурван …
-
30 April
Транспэрэнси Интернэшнл: Монгол Улсын авлигатай тэмцэх газар аюулд өртөөд байна
Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай холбогдон үүсээд байгаа асуудлаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь орчуулан нийтлэв. Саяхан Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулахыг завдсан алхам хийсэнтэй холбогдуулан “Транпэрэнси Интернэшнл” байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг улс орон даяарх авлигын эсрэг явуулж буй хүчин чармайлтыг нурааж, тус улсын хамгийн дээд …
-
30 April
Цацрагийн аюулгүй ажиллагаатай холбоотой дүрмийг баталлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Цөмийн энергийн комисс хуралдан “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хэлэлцэн баталлаа. Дүрэм нь олборлолт, боловсруулалтын хэвийн үед болон ашиглалттай холбоотой үүсч болзошгүй ослын нөхцөл байдалд цацрагийн шарлага үүсгэх, үйлдвэрлэлийн байгууламж барих, ашиглах болон ашиглалтаас гаргах, ашиглахгүй болсны дараа гарч болох цацрагийн эрсдэлээс хүн ам, байгаль орчныг хамгаалах зорилготой юм. …
-
30 April
Хөвдөг атомын цахилгаан станц
2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Оросын “Росатом” компаний захиалгаар бүтээж буй тус улсын/дэлхийн анхны хөвдөг атомын цахилгаан станц “Академич Ломоносов” Санкт-Петрбург хот дахь “Балтийн завод”-оос гарч Чукоткийн чиглэлд аялалд гарлаа. Мөс зүсэгч хэлбэрийн хөдөлгүүргүй хөлөг онгоц дээр байрлах атомын станцад 69 хүнтэй баг ажиллах ба хөлгийн урт нь 144 метр, өргөн 30 метр, 21,5 мянган тонн усан түрцтэй …
-
30 April
ИТХ-ын төлөөлөгч болон Засаг дарга нарын ХОМ-ийг зарлалаа
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулж мэдээлэх ажлыг Авлигатай тэмцэх газар зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болох аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын …
-
30 April
Дуучин Д.Болд Ж. Ариунжаргал, Б. Сайнбилэг нарыг сонгов
“The Voice Of Mongolia” шоу нэвтрүүлгийн шилдэг 32 оролцогчийн гуравдугаар шатны шалгаруулалт үргэлжилж байна. Шүүгч, дасгалжуулагч Д.Болдын шилдэг найман оролцогч өчигдөр /2018.04.29/ өөрсдийгөө бас нэгэн өөр өнцгөөс, өөр стиль имижтэйгээр харуулж чадлаа. Д.Болд дасгалжуулагчийн шилэгдмэл авьяастнуудаас дараагийн шатанд үлдэх хоёр оролцогчийг үзэгчид мессеж саналаар сонгосон бол багийнхаа үлдсэн хоёр оролцогчийг Д.Болд шүүгч өөрөө сонгосон юм. Энэ удаагийн шатанд Л.Насанбуян, С.Тэлмэн, Б.Одмандах, Ш.Мөнхбаяр, Д.Бямбахишиг, Б.Сайнбилэг, Ж.Ариунжаргал, О.Бүжинлхам нар …
-
30 April
“Ахлах тогоочийн заавраар” шоунд топ модель Д.Пүрэвсүрэн ялалт байгуулав /видео/
NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёрдугаар цувралын хоёр дахь дугаарт Топ модель Д.Пүрэвсүрэн, Киви хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр нар оролцлоо. Хөх, улаан багийн оролцогч нар “Туулайн махаар бэлтгэсэн 3 багц сонгодог хоолны иж бүрдэл” хийж өрсөлдөж, хөх багын оролцогч Топ модель Д.Пүрэвсүрэнгийн баг ялагчаар тодорсон юм. “Хоолны жор: Туулайн махаар бэлтгэсэн 3 багц сонгодог хоолны иж бүрдэл” Орц: Д/Д Түүхий эдийн нэрс Хэмжих нэгж Нэгжийн …
-
30 April
С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих уу
Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрхзүйн баримт бичгүүдийг батлах үед эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн үзэж Сангийн сайд асан С.Баярцогт, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Н.Арвинсан, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сар шахам хугацааны өмнө баривчилсан. Улмаар тэднийг энэ сарын 04-ний өдөр 30 хоног баривчлах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан билээ. Тэгвэл тэднийг …
-
30 April
“… чацгатын хөндий манайха”
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Пүрэвийн Алтангэрэл хэсэг хүний хамтаар Дорнод аймагт зөвшөөрөлгүйгээр баригдсан “ноосны үйлдвэр”-тэй танилцчихаад буцаж явахад дараах явдал тохиолджээ. Дорнод аймгийн газар нутаг үндсэндээ Хятадын эзэмшил болчихсон бололтой. Хэнэг ч үгүй “манай газар” хэмээн хэлж байна. Яг нөгөө “маск” продакшны хошиг шог дээр гардаг шиг тун удахгүй “чацгатын хөндий манайха” …
-
30 April
Гёте сургуулийн асуудлыг шударгаар шүүж өгөхийг сурагчдын эцэг эхчүүд хүлээж байна
Одоогоос 16 жилийн өмнө хоёр эмэгтэй хамтран бизнес эрхэлжээ. Ингэхдээ нэг нь гадаад улсад сургуульд сурч, боловсрол эзэмшсэн туршлага чадвар дээрээ суурилан оюуны хөрөнгө оруулалт хийж хувийн дунд сургууль байгуулж, нөгөө нь тус сургуулийн сурагчдын хичээлийн байрыг гаргаж тэд хамтран ажиллажээ. Ингэж л анх Гёте сургуулийг байгуулсан П.Хажидмаа 30, Ц.Оюун гэх хоёр эмэгтэй 2003 онд банкнаас 10 жилийн хугацаатай зээл …
-
30 April
НЭМҮТ-ийн даргаар Д.Нарантуяаг томилжээ
Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор Д.Нарантуяа, дэд захирлаар Д.Бат-Ундрах нарыг тус тус томилжээ. Анагаах ухааны доктор Д.Нарантуяа нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд зүрх судасны чиглэлээр мэргэшсэн зөвлөх эмч юм. Тэрээр 2001-2003 онд ‘Халдварт бус өвчин” Артерийн гипертензийн удирдамж, Цусны эргэлтийн өвчний оношлогоо, эмчилгээний талаар судалгаа Шинжлэх ухаан технологийн төсөл, 2005-2006 …
-
30 April
П.Шүүдэрцэцэг: Дурсамжийг бид өөрсдөө л бүтээхээс биш хэн нэгэн бидний дурсамжийг бүтээхгүй
Жүжигчин П.Шүүдэрцэцэг, Э.Тодгэрэл нар амралтынхаа нэгэн өдрийг хэрхэн өнгөрүүлснээ цахим хуудаснаа хуваалцжээ. Энэ тухай жүжигчин П.Шүүдэрцэцэг цахим хуудаснаа”Амьдралын хором мөч агшин бүр хамгийн үнэ цэнэтэй. Бид ажил ажил гэж явсаар хэсэг хугацаа өнгөрөхөд хайртай дотны хүмүүстэйгээ хэр их цаг хугацаа зарцуулснаа эргээд нэг бодох тэр үед залуу нас нэгэнт холдсон байдаг. Уйлбал гомдлоо мартаж уйлж, инээвэл элгээ эвхэртлээ инээж, хорвоо ертөнц хаана хүрч дуусна. Тэр хүртэл аялж, …
-
30 April
Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелын айлчлал эхэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелыг өнөөдөр (2018.04.30) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл