НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаатай ярилцлаа. -Нийгмийн салбарыг эмэгтэй хүн удирдахын давуу тал нь юу вэ? Жишээлбэл, УИХ-д эмэгтэйчүүд олноороо сонгогдсоноор парламентад боловсрол, эрүүл мэндийн төсөв хангалттай тавигдлаа гэж сайшааж байсан. Үүний адил амьдрал дээр бодитоор илэрч буй үр дүн нь юу вэ? -Дэлхийн ихэнх хотын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга нар нь эмэгтэй байдаг. Нийгмийн салбар бүтээн байгуулалт гэхээсээ илүү …
Yearly Archives: 2018
March, 2018
-
9 March
Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан нээгдлээ
Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хамтран автотээврийн хэрэгслийн ашиглалтын талаарх түүхийг нэг дороос харах боломж бүхий “Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан”-г өнөөдөр танилцууллаа. Ингэснээр иргэд цахим орчинд гар утас, таблет, компьютер зэрэг ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар Autobox.mn сайтад нэвтрэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг арлын дугаарын хамт ашиглан хаанаас ч хэдийд ч тухайн тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг авах боломжоор хангагдлаа. …
-
9 March
Өвөрхангай аймгийн төвд шүлхий гарч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, шинжилгээгээр батлагдсан тул аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Энэ хүрээнд хот хоорондын зам дагуух худалдаа, үйлчилгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаахаар болжээ. Мөн халдваргүйжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэн даруй хийж гүйцэтгэх гэж байна.
-
9 March
Паралимпийн хотхонд Монгол Улсын төрийн далбааг мандуулжээ
БНСУ-ын Пёнчан хотноо зохиогдохоор бэлтгэлээ базааж буй Паралимпийн өвлийн XII наадмын Олимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслол боллоо. Элчин сайд Б.Ганболд арга хэмжээний үеэр олимпийн хотхоны удирдлагатай уулзаж, тамирчдынхаа байрлах байр, тэмцээний бэлтгэлийн явцын талаар дасгалжуулагч, тамирчныхаа хамтаар танилцаж, ЭСЯ-наас бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. “Пёнчан-2018” Өвлийн паралимпийн XII наадамд пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин …
-
9 March
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно
Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 09. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 23. Сугар гараг. Эрхтэний тэнгэрт одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 45 минутад …
-
9 March
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарах тул хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар …
-
8 March
Хүүхдийн авьяасыг 3-6 насанд нь олж нээ… үгүй бол жирийн л хүн болчихдог
Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд \”гэгээнтэн\” байдаг. Зургаан нас хүрэх хугацаанд \”суутан\” байдаг. Арван нэгэн нас хүрмэгц \”жирийн хүн болчихдог\” гэсэн мэргэдийн гаргалга байдаг. Учир нь аливаа хүүхэд эхээс төрөхдөө хүн төрлөхтөнд заяадаг бүхий л авьяас чадвар, ухааны үндсэн өгөгдөхүүнтэй гарч ирдэг. Эхийнхээ хэвлийд арван cap тээгдэхдээ төрсөн хойноо туулах ёстой бүх амьдралынх нь хөтөлбөрийн ул эх бүрэлддэг байна. …
-
8 March
Сайхан амьдрахын тулд 30 насандаа амжуулах зүйлс
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөөр нэг л мэдэхэд 30 насны босгон дээр ирэх нь хүн бүрийн хувьд тойрч биш, дайрч гарах амьдралын жам билээ. Гучин нас бол хэний ч хувьд хамгийн чухал, хариуцлагатай нас бөгөөд энэ насан дээрээ хүн багагүй олон зүйлийг хийж, амжуулах хэрэгтэй байдаг аж. Тэгвэл хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, энэ насандаа хийж, амжуулах зүйлсийг мэдэж авцгаая. …
-
8 March
АРЧААТАЙ ЭМЭГТЭЙ ба АРЧААГҮЙ ЭМЭГТЭЙ
Гоё, мундаг, арчаатай хүүхэн гэдэг нь НАСНААСАА залуу харагддаг (ингэхэд наснаасаа залуу харагдаж яах гэж байгаа юм бол өвлийн хүйтэн, халтиргаатай өдөр ч өндөр өсгийт өмсдөг, маш мундаг ажил эрхэлдэг, тэр мундаг ажлынхаа хажуугаар йога хүртэл хийдэг, бүх талаараа хүлээн зөвшөөрөгдөж чаддаг хүн бололтой үгийг саяхан уншлаа. Хэн ч БҮХ ТАЛААРАА хүлээн зөвшөөрөгдөхүйц байдаггүй. Пикассо, Толстой, Эйнштэйн ч түмэн дутагдалтай байсан. …
-
7 March
Сайнсүүлийн Баттулга “Өөлд аман аялгуу” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Өнөөдөр Монгол Улсын Их сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн танхимд дэд профессор Сайнсүүлийн Баттулга “Өөлд аман аялгуу” сэдвээр хэл шинжлэлийн докторын зэрэг хамгааллаа. Тэрээр энэ сэдвээр арав гаруй ном бүтээл хэвлүүлж, 2011 онд дэд профессор цол хүртээд байсан юм. Тэгвэл өнөөдөр “Өөлд аман аялгуу” сэдвээр хэл шинжлэлийн ухаан доктор боллоо. Яагаад энэ сэдвийг сонгон авах болсон талаар түүнээс тодруулахад, тэрээр …
-
7 March
Дуучин Ука, Наагий нарын хамтарна дуулсан “Энэ хүүхнүүд үү” дууны клип цацагдаж эхэллээ
Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр гурав дахь бие даасан “Хөг-Жим” цомогт багтсан дуучин Н.Наранбаатартай хамтарна дуулсан “Энэ хүүхнүүд үү” дуугаа дүрсжүүлжээ. Тэрээр “Энэ хүүхнүүд үү” дуугаа “Энэ хүүхнүүд үү!” киноны хөгжмөөс сэдэвлэсэн бөгөөд дууны аяыг Монгол Улсын Ардын жүжигчин Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, үгийг Оки буюу Б.Одбаяр бичиж, “Lemon” “Нэгүн” студийн хамт олон бүтээсэн байна. “Энэ …
-
7 March
Олны танил эрхмүүд хайртай ээжүүд болон гэргийгээ хэрхэн баярлуулах вэ?
Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан олны танил эрхмүүд хайртай ээж, халамжит ханиа хэрхэн баярлуулах төлөвлөгөөтэй байгаа талаар нь утсаар холбогдож асуулаа. Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Төмөртогтох: Гэргий бид хоёр одоохондоо өөр өөр газар амьдарч байна. Манай хүн аймгийн төвд ач зээгээ хараад байж байгаа бол, би сумандаа ажлаа хийгээд сууж байна. Гэхдээ өнөөдөр эхнэртээ бэлгийг нь өгөөд явуулсан. Ер нь мөнгө л явууллаа, өөртөө хэрэгтэй зүйлээ авна биз …
-
7 March
Нийслэлийн иргэд орон нутагт 5000 м2 хүртэлх газрыг үнэгүй өмчлөх боломжтой
Нийслэлийн хэмжээнд 2003-2018 оны хооронд нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар нийт 191.276иргэнд 10087.2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлээд байгаа бөгөөд нийслэлийн суурьшлын бүсийн газар өмчлөл 80 хувьтай байна. Нийслэлийн суурьшлын бүсэд шинээр олгох газрын нөөц байхгүй байгаа бөгөөд нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх бүрэн боломжтой юм. Тухайлбал, Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нийслэлд 0.07 га буюу …
-
7 March
С.Батболд: Хүн төрөлхтөний эх булаг, хөгжлийн гол зүтгэх хүч бол эмэгтэйчүүд юм
“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэндийг эмэгтэйчүүд, эхчүүд, бүсгүйчүүд та бүхэндээ хүргэе. Тэртээ 100 гаруй жилийн өмнөөс эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгаа хамгаалж, сонгуульд санал өгөх, ажлын нөхцөлөө сайжруулах, хүчирхийллээс ангид байх гээд олон шаардлага тавин жагсч, үзэл бодлоо нээлттэй илэрхийлснээр энэхүү өдрийг дэлхий нийт “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Манай улс ч энэхүү …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл