Английн Хунтайж Харри, Меган Маркл нар ирэх тавдугаар сард хуримаа хийх билээ. Тэгвэл сүйт бүсгүй хуримынхаа ёслолын үеэр сүмийн индэр рүү ээж Дория Рагландаараа хөтлүүлэхийг хүсч байгаагаа Америкийн Us Weekly сэтгүүлд мэдээлжээ. Меган аав Томас Маркл, эсвэл ээж Дория нарын хэнээр нь хөтлүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Хэрвээ Меган ээжээрээ хөтлүүлбэл хааны угсааны уламжлалыг өөрчилсөн явдал болно. Диана гүнж 1981 онд …
Yearly Archives: 2018
January, 2018
-
4 January
Баянзүрх автовокзалыг Tenger Plaza худалдааны төв рүү шилжүүлж байна
Зүүн вокзал буюу Баянзүрх автовокзал нь Чулуун-Овооны тойрогт байрших Tenger Plaza худалдааны төвийн 2 давхарт шилжин очиж байгаа аж. Иймд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Tenger Plaza худалдааны төвийн гадна талбайгаас явуулахаар болжээ. Дээрх чиглэлүүд рүү …
-
4 January
Ховд аймгийн Алтай сумын цагдаа хүний амь аварчээ
Ховд аймаг дахь Алтай сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Маргад-Эрдэнэ галын аюулаас эрдэнэт хүний амь аварчээ. Тус сумын Тахилт багт иргэн Н-ын гэр 2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед шатаж, гал түймэр гарсан байхыг мэдэж, цаг алдалгүй ажилласнаар гэрт байсан хоёр эмэгтэйн амийг эрсдэхээс аварч чадсан байна. Эрдэнэт хүний амь насыг эрсдэх аюулаас аварч, цагдаагийн …
-
4 January
“Чингисийн хүүхдүүд” кино Оскарт өрсөлдөхгүй болжээ
Унаач хүүхдүүдийн талаар өгүүлэх “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох Оскарын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авсан юм. Гэвч 92 улсын уран сайхны кинотой өрсөлдөж, сүүлчийн есөн кино шалгаруулалтад хараахан багтаж чадаагүй байна. Энэхүү киног “Монгол фильм” группийн Д.Золбаяр найруулж ерөнхий зураглаачаар нь Д.Ангараг нар …
-
4 January
“Нүүдэлчдийн өрхийн эмч” кино Холливүүдийн кино наадамд амжилттай оролцжээ
“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино Холливүүдийн Олон улсын Баримтат кино наадамд “Шилдэг оюутны кино” төрөлд түрүүлжээ. Мөн “Шилдэг эмэгтэй кино найруулагч” төрөлд хагас шигшээ шатанд, мөн Канадын AltFF Alternative Film Festival кино наадмын сүүлийн шатанд шалгарсан байна. Уг бүтээлийг саяхан Их Британийн Хертфордширийн их сургуулийг кино, телевизийн урлагаар мастерийн зэрэг хамгаалсан Март Бира найруулжээ. Тус баримтат кинонд өдөрт 10-100 км …
-
4 January
Прияанка Чопра: Хүмүүс намайг алдрын оргилд хүрсэн гэдэг ч энэ нь миний хувьд дөнгөж эхлэл
Холливудын бүрэн хэмжээний болон цуврал кинонуудад тоглож, НҮБ-ын энх тайвны элч болсон Энэтхэгийн 35 настай жүжигчин Прияанка Чопра он гарсны дараа “Энэ бол дөнгөж эхлэл” гэжээ. Тэрээр өнөөдрийг хүртэл 60-аад кинонд тоглож, долоон дуу гаргасан. АНУ-ын реппер, поп дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Armando Christian Pirez буюу бидний мэдэх Pitbull-тай хамтран клип гаргасан. Black Eyed Peas-ийн дуучин Will.I.am-тай хамтран In My …
-
4 January
Африкийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд /фото/
“Top-antropos” сайт олон нийтийн санал асуулгад үндэслэн Африкийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг шалгаруулжээ. Африкийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд дуучид, загвар өмсөгч, телевизийн хөтлөгч, жүжигчид багтдаг. Микаэла Рейс-мисс Флора Кокерель-модель Мессайя Джексон-Мисс Лейла Нда-модель Мариама Диалло-Мисс Корнелия Манго-дуучин Катьюша Ниани Иман
-
4 January
Монголбанк:Kриптовалютыг хөрөнгө оруулалт хэлбэрээр худалдан авахаас сэрэмжлүүлж байна
МЭДЭГДЭЛ Огноо: 2018/01/04 Сүүлийн үед Монголбанкинд ирж буй мэдээллийг дэнслэн үзэж дараах мэдэгдэл гаргахаар шийдэв. Цалин, тэтгэвэр, эд хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авч, түүгээрээ криптовалют худалдан авч буй зарим иргэдийн талаар надад сонсогдож эхэлсэн нь миний сэтгэлийг ихэд зовоож, түгшүүр төрүүлж байгааг нуухгүй хэлье. Криптовалют гэдэг нь нэгдсэн нэг удирдлагагүй буюу аль нэг Төв банкны зохицуулалтгүй, бие даасан байдалтай, цахим …
-
4 January
С.Эрдэнэбат:Татвар, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцэж байна
МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт, тэтгэврийн нас, зарим төрлийн татвар нэмэгдүүлснийг эсэргүүцэж МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.9 дэх заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр 2017 онд байгуулсан нэмэлт хэлэлцээрээр “Албан татварын …
-
4 January
Дональд Трампын хамгийн өндөр цалинтай шадар туслах хэн бэ?
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шадар туслахуудын нэг Хоп Хикс гэх 28 настай туслах бүсгүйн талаарх хэд хэдэн баримтуудыг хүргэе. Тэрбээр АНУ-ын Цагаан ордны даргаар 10 жил ажилласан Энтони Скарамуччиг орлогч бөгөөд улс төрийн алба хашиж байгаагүй бүсгүй юм. Түүнийг яагаад ерөнхийлөгчийн туслахын албанд томилогдсон нь тун гайхмаар. Х.Хикс бүсгүй сургуулиа төгссөнийхөө дараа Иванка Трампын туслахаар ажиллаж эхэлжээ. Тэрээр Иванкагийн туслах …
-
4 January
Австрийн хөвгүүдийн найрал дууны хамтлаг Солонгост 131 дэх тоглолтоо тавина
Жил бүрийн нэгдүгээр сард урлагийнхан олон тооны классик концерт тоглодог билээ. Энэ нь шинэ оноо урам зориг, эрч хүчтэй эхлэхийн бэлгэдэл болдог. Энэ бүтэн сайн өдөр 17:00 цагт Сөүлийн урлагийн төвийн концертын танхимд филармон найрал хөгжмийнхөн “New Year Magic” нэртэй тоглолт тавина. Францаас хөгжмийн удирдаач Паскал Рүф, алдарт хийлч Аугистин Думая нар иржээ. Аугистин Думая маестро хийлч Артур Грумью, Нэйтэн Милштаян …
-
4 January
Орд бүрийн мөнгө даллах хэтэвчний өнгө өөр өөр байдаг
Өнгө дагаж мөнгө ирдэг гэдэг. Тиймээс та өөртөө тохирсон өнгийн хэтэвчийг сонгож мөнгөний энергийг татах хэрэгтэй. Хэтэвчнийхээ өнгийг сонжоод нэг үзээрэй. Хонь хонины ордныхон улаан эсвэл илгэн хүрэн өнгийн түрийвч, хэтэвч барих нь зохистой. Эдгээр нь нарны өнгө бөгөөд энэ ордныхон руу мөнгө даллах шидтэй. Үхэр Энэ ордныхонд нарны шинж чанар ихээхэн давамгайлдаг. Иймд үхрийн ордныхон мөнгөлөг болон цагаан өнгийн …
-
4 January
Бейонсе “Араатны хаан арслан” кинонд дуу оруулна
Дуучин Бейонсе “Дисней”-н бүтээл “Араатны хаан арслан” анимейшний гол дүр болох Симбагийн найз Налагийн дүрд дуу оруулахаар болсон байна. 2019 онд шинээр дэлгэцнээ гарах тус бүтээлд Бейонсегоос гадна Симбагийн дүрд жүжигчин, кино зохиолч, продюсер Дональд Гловер, Муфасагийн дүрд 1994 оны “Араатны хаан арслан”-д дуу оруулж байсан жүжигчин Жэймс Эрл Жонс нар дуу оруулна. Мөн өмнө Зазугийн дүрд Роуэн Аткинсон дуу …
-
4 January
П.Баярхүү:Түрээсийн орон сууцны ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар болон мэргэжилтнүүдтэй уулзаж, 2018 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, энэ жилдээ эхлүүлэх түрээсийн орон сууцны асуудлаар уулзаж, ярилцлаа. Энэ үеэр тэрбээр хэлсэн үгэндээ “Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. 2017 он бол бидний хувьд бэлтгэл ажлыг хангах, бодлого тодорхойлох зэрэг ажлуудыг …
-
4 January
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгов
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Санхүүгийн хяналт, шалгалтын улсын Ерөнхий байцаагчийн эрх олгожээ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд эрхийг Засгийн газрын шийдвэрээр олгоно гэж дотоод аудитын дүрэмд заажээ. Ингэснээр Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл