Yearly Archives: 2018

January, 2018

  • 4 January

    Пёончаны Олимпын үеэр нохойны махыг худалдаалахгүй байхыг шаарджээ

    Өчигдөр Өмнөд Солонгосын амьтны эрхийг хамгаалагчид хоёрдугаар сард болох Пёончаны Олимпын үеэр нохойны махны худалдааг зогсоохыг Засгийн газраас шаардсан талаар Ёонхап агентлаг мэдээллээ. Амьтдын эрхийг хамгаалах холбооныхон Өмнөд Солонгост нийт 20,000 нохойны ферм байна гэсэн. Хамгийн сүүлд хоёр сая гаруй нохой хүнсний хэрэглээнд орсон гэсэн тооцоо гарчээ. Амьтдын эрхийг хамгаалагчдын зарим нь нохойны хошуувч зүүж үүнд хурдан арга хэмжээ авахыг …

  • 4 January

    Монгол дахь Америкийн Худалдааны Танхим ТУЗ-ийн даргаа томилов

    Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам) Төлөөлөн Удирдах Зөвлөл нь ТУЗ-ийн даргаар Стефен Поттерийг томилсныг мэдэгдэхэд таатай байна. Тэрбээр АмЧамын ТУЗ-ийн гишүүн байсан бөгөөд өмнө нь Вагнер Ази компанийн захирлаар ажиллаж байсан. Стив өдгөө Taskonir Trading компанийн гүйцэтгэх захирал юм. Стив нь Caterpillar and Caterpillar компанийн машин, техник, тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг олон улсын дилер компаниудад 40 гаруй жил ажиллаж, …

  • 4 January

    Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах чиглэл өглөө

    Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Зээлийн хугацааг бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээл олгох зориулалтаар банкинд байршуулж байгаа Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийн хэмжээг тогтоохгүй байх талаар судлан шийдвэрлэхийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нийгмийн …

  • 4 January

    О.Оюунцэцэг Австралид амаржсан Э.Сайнзаяад 1000 ам долларын эрхийн бичиг бэлэглэжээ

    Австрали улсад OOGII нэртэй брендийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч мэргэжилтэй О.Оюунцэцэг шинэ оны эхний өдөр Австралийн Сиднейн хотын “Westmead” эмнэлэгт 2018 оны нэгдүгээр сарын 1-ний 01.20 минутад мэндэлсэн хүүгийн ээж Э.Сайнзаяад 1000 ам долларын эрхийн бичиг бэлэглэжээ. О.Оюунцэцэг өнгөрсөн оны гуравдугаар сард өөрийн нэрийн товчлол бүхий OOGII брендийг үүсгэн байгуулж могойн арьсан цүнх, гутал үйлдвэрлэж дэлхийн зах зээлд таниулахаар ажиллаж байна. Тэрбээр …

  • 4 January

    Сөүлийн Хапжёон-донд гал түймэр гарчээ /видео/

    Өнгөрсөн сард Зул сарын баярын өдөр үдээс хойш 02:30 минутад Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Сувон дүүргийн барилгад гал гарч нэг хүн амь эрстэн 13 хүн шархадсан явдал гарсан. Уг газарт 100 гаруй гал сөнөөгч 40 гал унтраах хэрэгсэлтэй ажилласан. Гал сөнөөгчдийн нэг нь ажлаа хийж байхдаа түлэгдэлт авсан. Тухайн үед гал хоёр , юм уу гуравдугаар давхарт барилгын ажилчид гагнуур хийж байх …

  • 4 January

    Арабын Нэгдсэн Эмират улс хамгийн том баярын салют буудуулж, дээд амжилт тогтоожээ

    Он солигдох мөчид дэлхийн өнцөг булан бүрт баярын салют буудуулж шинэ оноо угтан хуучин оноо үддэг. Энэ жилийн хувьд Арабын Нэгдсэн Эмират улс хамгийн том, хамгийн нүсэр баярын салют буудуулан дэлхийн шинэ дээд амжилтын эзэн болсон байна. Өмнө нь 2014 оны 10-р сарын 11-нд Япон улсад болсон галт наадмын баярын үеэр буудуулсан салют дэлхийн хамгийн том салютанд тооцогдож байжээ. Арабын …

  • 4 January

    Өөрийнхөө  амжилтанд хүрэх замд нөлөөлөх цорын ганц хүн нь та өөрөө /сургамжит өгүүллэг/

    Нэгэн өглөө ажилтнууд ажил дээрээ иртэл, хаалган дээр нэгэн зарлал тавьсан байлаа. Зарлалд: “Өчигдөр таны өсөж, хөгжих боломжийг хааж, боомилж байсан нэгэн хүн нас барлаа. Хэрвээ та түүнийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцохыг хүсвэл байгууллагын спорт танхимд ирээрэй!” гэжээ. Эхэндээ ажилчид өөрсдийнх нь хамт ажиллаж байсан нэгэн нь нас барлаа гэж тун их уй гашууд автав. Удалгүй тэд хамт …

  • 4 January

    2017 он агаарын тээврийн салбарын түүхэнд осол хамгийн бага гарсан жил байв

    2017 он агаарын тээврийн салбарт түүхэндээ хамгийн бага аюул осол гарсан жил байлаа. Олон улсын хэмжээнд зорчигч тээврийн нэг ч онгоц осолдоогүй гэж агаарын тээврийн салбарын судалгааны “TO70” болон “Airline Safety Network” байгууллага мэдээллээ. Харин ачааны нисэх онгоцны осол өнгөрсөн онд 10 удаа гарч, 79 хүн амиа алдсан байна. Харин 2016 онд энэ төрлийн 16 осол гарч, 303 хүн амиа алдсан …

  • 4 January

    “Шарк”-ууд эхний улиралд 1.5 тэрбумыг юунд зарцуулав

    2017 онд Монголын телевизийн салбарын уран бүтээлчид онцлох олон контент бэлтгэн хүргэсний нэг нь яалт ч үгүй “Монгол” телевизийн “Шарк Танк” нэвтрүүлэг байлаа. Өөрсдийн хөдөлмөрөөр бизнесийн оргилд хүрсэн эрхмүүд болох хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тэргүүлэгч “Гацуурт” компанийн ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат, барилга, техник, технологийн салбарт тэргүүлэгч “Монгол базальт” компанийн ерөнхий захирал Л.Ариунболд, хүнсний үйлдвэрийн салбарт тэргүүлэгч “Өгөөж …

  • 4 January

    Монгол Улсыг хар жагсаалтаас гаргах хүсэлтийг Франц, Германы Элчин сайд нар төвдөө уламжлахаар болов

    Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг БН Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Э.Барсак, ХБН Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ш.Дүппэль нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Европын Холбооны Зөвлөл өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-ад оруулсантай холбогдуулан энэ …

  • 4 January

    Хэлмэгсдийн ар гэрийнхэнд 40-80 саяыг өгөх санал гаргав

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Хамтарсан хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан даргалав. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. ХЭЛМЭГДЭГЧДИЙН ХОХИРЛЫГ НЬ БАРАГДУУЛАХАД ТӨРӨӨС АНХААРЧ ИРСЭН Улсын …

  • 4 January

    60 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар хангах боломж бүрдэнэ

    Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Дулааны III цахилгаан станцын чадлыг 250 МВ-таар нэмэх, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас Эрчим хүчний болон Сангийн сайд нарт даалгав. III цахилгаан станцын чадлыг нэмснээр хүчин чадал нь дулаанаар 1,5 дахин, цахилгаанаар хоёр дахин нэмэгдэж, тоноглолын тасралтгүй ажиллах хугацаа уртсах юм. …

  • 4 January

    Тэтгэмжүүдийг гурван банкаар л олгоно

    УИХ-аас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг баталж гаргасан. Улмаар хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Халамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас дараах зүйлийг тодрууллаа. -Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Уг хуульд дөрвөн төрлийн халамжийн үйлчилгээг …

  • 4 January

    Уран бүтээл эрхэлдэг арслангийнхан азтай байна

    ХОНЬ (3/21-4/19) Эерэг энергитэй өдөр бөгөөд та бүхэн буруу зүйл хийхгүй. Таны оюун бодлын нэг хэсэг нь тайван байхыг шаардах бол нөгөө хэсэг нь хүчтэй хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Та өөрийн амьдрал дахь хүмүүс, хамтрагчидтайгаа ойлголцох болно. Компьютерийн шинэчилсэн программ дээр дөнгөж ажиллаж сурж байгаа хүмүүс шинэ арга барил гайхалтай сайн байгааг мэдэрнэ. Ажил дээрх харьцаа танд аз жаргалтай байна …

  • 4 January

    Үс засуулахад эд малын гарлагатай

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 4. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 18. Бархасвадь гараг. Үнэг одтой, хоёр хар мэнгэтэй,улаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, …