Monthly Archives: January 2019

January, 2019

  • 29 January

    БНСУ-ын ЭСЯ мэдэгдэл гаргажээ

    Сүүлийн үед Монгол Улсын зарим фэйсбүүк хэрэглэгчид БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дипломат ажилтан монгол хүнийг хүчирхийлсэн хэмээн нийгмийн сүлжээнд тараасан бичлэг болон тайлбартай холбогдуулан тус хэргийн холбогдогч нарын мэдүүлэг дээр үндэслэн шалгалт хийсний дүнд фэйсбүүк дээр тавигдсан агуулгаас өөр буюу Монгол ажилчдын хооронд үүссэн маргаан болох нь эцэслэн тогтоогдсон тул Солонгос дипломат ажилтан монгол иргэнд хүч хэрэглэсэн, бэлгийн дарамт …

  • 29 January

    УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн 10.3-д  УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг үндэслэн нууц санал хураалтаар шийдэхээр заасан тул энэ удаад нууц санал хураалтаар асуудлыг шийдсэн юм. Санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө.  

  • 29 January

    С.Жавхлан:Арван жилийн хүүхдүүд хамгийн шударга хүүхдээ ангийн дарга болгодог

    УИХ-ын чуулганаар М.Энхболдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С. Жавхлан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хууль анх удаа хэрэгжиж байна. Ерөнхийлөгчид баяр хүргэе. УИХ анх удаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байна, бас баяр хүргэе. Энэ хүнийг огцруулснаар Монгол сайхан болно гэдгийн нь харж л сууя. Энэ байдал хэвээр үргэлжлэх юм бол дараагийн УИХ-ын дарга …

  • 29 January

    С.Амарсайхан: Хурал тасалдаг төлөөлөгчид өнгөрөгч хугацаанд юу хийснээ сонгогчиддоо өөрсдөө тайлагнаарай

    Дарга, албан тушаалын асуудал яригдах болохоор 100 хувь ирц нь бүрддэг НИТХ хоттой холбоотой, хотын амьдралтай холбоотой асуудал хэлэлцэх болохоор ирц бүрддэг ч хуралд суух төлөөлөгч олдохгүй байна. Хотын агаар орчны асуудал гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Үүнийг хэлэлцэж, шийдэл гаргалгааг гаргах хүмүүс бол нийслэлийн төлөөлөгчид. Гэвч ирцээ бүртгүүлсэн болчихоод асуудал хэлэлцэж буй хурлыг орхиж, өрөөндөө ороод бүгчихдэг байж болохгүй. Үүнийг НИТХ-ын …

  • 29 January

    Нийслэлийн орчимд мал аж ахуй эрхлэх бүсийг шинэчлэн баталлаа

      НИТХ-ын ээлжит XXI хуралдаанд Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хязгаарт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албан дарга Т.Гантөмөр танилцууллаа. Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай хил дамжин халдварладаг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг танилцууллаа. Тус бүсэд Сонгинохайрхан …

  • 29 January

    Албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөрийн батлав

    НИТХ–ын ээлжит XXI хуралдаанаар “Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөр”-ийг батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Тэрбээр  2019 оны 01 сарын 01-ний өдрөөс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжих болсонтой холбоотойгоор төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэднийг чадавхижуулах зорилгоор “Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулснаа дурдаад хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх сургалтын ажлыг танилцууллаа. Танилцуулгатай …

  • 29 January

    Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагагүй гэж үзэв

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн  хуралдаан 9 цаг 32 минутад 78.9 хувийн ирцтэй эхэлж  Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын 39 гишүүн гарын үсэг зурсан уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар энэ сарын 25-ны өдөр өргөн …

  • 29 January

    Б.Баатар найруулагчийн гэгээн дурсгалд зориулсан “Урлагт үнэн амьдар” тоглолт болно

    Нэрт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны мэндэлсний 60 насны ой энэ сарын 29-ний өдөр буюу өнөөдөр тохиож байна. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан найруулагчийн гэгээн дурсгалд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Улсын Драмын эрдмийн театраас зохион байгуулж байна. Өнөөдөр залуу найруулагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан “Баатар найруулагч” сангийн нээлт Улсын Драмын эрдмийн театрт 18:00цагт болно. Мөн Монголын театрын музейд түүний хүрэл …

  • 29 January

    Ангууч буюу Б.Баттөр “Ид шидийн орон-2” төсөлд 3000 ам.доллар хандивлажээ

    “Лантуун Дохио” ТББ “Ид шидийн орон” цогц төвийн хоёр дахь шатны төслөө эхлүүлээд байгаа билээ. “Ид шидийн орон 2” төв нь Улиастайн эцэст 4.200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох юм. Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс хоёр дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох юм. Тус төвийн …

  • 29 January

    Хятадын хүний эрхийн хуульчид 4,6 жилийн ял оноожээ

    Хятадын хүний эрхийн хуульч Ван Цюаньчжаныг төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр дөрвөн жил зургаан сар хорих ялаар шийтгэхээр болсон тухай Тяньжинь хотын шүүхээс өчигдөр /2019.01.28/ мэдээллээ. 2015 оны долдугаар сард Хятад улс даяар хүний эрхийн хуульч болон идэвхтнүүд улс төр болон шашны бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд 300 гаруй хүнийг баривчилж хорьсон билээ. Ван Цюаньчжан хуульчийн хэрэг нь …

  • 29 January

    “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод гарч байна

    Монголын эзэнт гүрэн, Их эзэн богд Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод гарч байна. Энэхүү үзэсгэлэнгийн нээлт 1 дүгээр сарын 25-нд Алабама муж дахь “Голф Коаст Эксплориум шинжлэх ухааны төв”-д болсон бөгөөд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Мобыль хотын дарга Санди Стимпсон, үзэсгэлэнгийн зохион байгуулагч зэрэг нийт 100 орчим зочид оролцож, …

  • 29 January

    Их хэмжээний хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарт хариуцлага тооцоогүй байна

    Авлигатай тэмцэх газраас хийсэн хяналт шалгалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон түүний харъяа байгууллагын хэд хэдэн удирдах албан тушаалтнуудын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нь Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх 1001.9 ам метр талбайтай, эд хөрөнгийн эрхийн улсын …

  • 29 January

    Газар чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрыг олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар нийслэл хотод хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж газраа чөлөөлсөн иргэдэд олгох нөхөн олговрын талаар хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хуралдаанд танилцуулав. Уг асуудал нь 2018 оны бүтээн байгуулалтад газраа чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрын асуудал боловч НИТХ-ын хурал хойшилсон учраас ийнхүү өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн юм. Нийслэл …